УИХ-ын дарга Г.Занданшатар: Олон улсын энх тайван, аюулгүй байдал хурцадсан өнөө цагт манай улсын цөмийн зэвсэггүй статусын ач холбогдол улам нэмэгдэж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
УИХ-ын гишүүд
Огноо
Унших
6 минут 51 секунд
УИХ-ын дарга Г.Занданшатар: Олон улсын энх тайван, аюулгүй байдал хурцадсан өнөө цагт манай улсын цөмийн зэвсэггүй статусын ач холбогдол улам нэмэгдэж байна
Нийтлэсэн огноо:

УИХ-ын дарга Г.Занданшатар: Олон улсын энх тайван, аюулгүй байдал хурцадсан өнөө цагт манай улсын цөмийн зэвсэггүй статусын ач холбогдол улам нэмэгдэж байна

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийж буй Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ноён Антонио Гутеррешийг өнөөдөр (2022.08.09) хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ноён Антонио Гутеррешийг Монгол Улсад тавтай морилохыг хүсээд НҮБ, түүний системийн байгууллагууд нь Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн чухал түнш болохыг онцлон тэмдэглэв.

Тэрбээр, Монгол Улс ардчилал, зах зээлийн эдийн засгийг баримжаалах түүхэн сонголтоо 1990-ээд онд хийснээс хойш эв санааны нэгдлийг эрхэмлэсэн парламентын ардчилал, нээлттэй зах зээл, хүний эрх болон хуулийн засаглалыг цогцлоохын төлөө ажиллаж ирлээ.

Өнөөгийн байдлаар Монгол Улс олон талт олон улсын 306 гэрээ, үүний дотор хүний эрхийн үндсэн 8 гэрээ, тэдгээрийн нэмэлт 9 протокол, мөн Олон улсын хөдөлмөрийн байгууллагын хөдөлмөрлөх эрхийн суурь 8 конвенцод нэгдэж орсон. Манай улс эдгээр олон талт олон улсын гэрээнд заасан хэм хэмжээг үндэсний хууль тогтоомж, бодлого үйл ажиллагаандаа тусгаж, хэрэгжүүлэхийн төлөө хүч чармайлт гарган ажиллаж байгааг дурдав.

Энэ удаагийн Улсын Их Хурал хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн парламент байхаа зарлаж, дэвшүүлсэн зорилгоо хэрэгжүүлэхийн төлөө тууштай чармайн ажиллаж байна. Тухайлбал, УИХ-аас өнгөрсөн онд Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталж, Монгол Улс Ази-Номхон далайн бүс нутагтаа уг хуулийг баталсан анхны улс болсон. Мөн Хүний эрхийн Үндэсний комиссын тухай хуулийг шинэчлэн баталсан. Парламентаас батлан гаргах хууль тогтоомжид иргэдийн оролцоог хангах, парламентын ардчиллыг бэхжүүлэх зорилгоор холбогдох хууль эрх зүйн орчныг бүрдүүлэн ажиллаж байгааг дуулгав.

Уулзалтын үеэр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улс цөмийн зэвсэггүй бүс нутаг болохоо дахин нотолж, өнгөрсөн 2021 оны 12 дугаар сард Монгол Улс Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээг соёрхон баталсан. Манай улс цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, зэвсгээр хөөцөлдөхөөс сэргийлэхийн төлөөх олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтад цаашид ч хувь нэмрээ оруулахыг эрмэлзэж байгаа. Олон улсын энх тайван, аюулгүй байдал хурцадсан өнөө цагт манай улсын цөмийн зэвсэггүй статусын ач холбогдол улам нэмэгдэж байгааг онцлон тэмдэглэлээ.

Мөн Монгол Улс НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаанд оролцох замаар олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах, оролцоог нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр оруулж ирсэн. Тиймээс Энхийг дэмжих ажиллагааны олон улсын хүрээлэнг Монгол Улсад байгуулах талаарх санаачилгыг дэмжин ажиллахыг хүсэв.

Түүнчлэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн гаргасан Гэр бүлийн хүчирхийлэл болон КОВИД-19 цар тахалтай тэмцэх уриалгыг Монгол Улс дэмжиж, Анд нөхдийн бүлгийг зарим улстай хамтран байгуулж, үндсэн санаачлагчаар ажиллаж байна. Энэ хүрээнд парламентаас Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох асуудлаар сонсголыг НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудтай хамтран зохион байгуулсан.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ноён Антонио Гутерреш найрсаг дотноор хүлээн авч уулзсанд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт талархал илэрхийлээд Монгол Улс ардчилсан шилжилтийг амжилттай хийсэн Азийн жишиг улс болохыг тэмдэглэв.

Мөн Монгол Улс НҮБ, түүний системийн байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тавигдаж буй зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж ирснийг онцолсон. Тэрбээр цар тахал, олон улсын нөхцөл байдлын улмаас хилийн хорио дэглэм тогтож, худалдаа, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн амаргүй цаг үед Монгол Улсын төр засгаас тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхийн төлөө авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хүчин чармайлтыг өндрөөр үнэлж буйгаа илэрхийлэв.

Ноён Антонио Гутерреш Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэх нь монгол хүн бүрийн дэлхий дахины байгаль орчныг хамгаалах, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хийж буй чухал үйл хэрэг болохыг цохон тэмдэглэлээ.

Түүнчлэн Монгол Улс цөмийн зэвсэггүй бүс нутаг гэдгээ зарлаж, “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статус”-ын тухай тогтоолыг 1998 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 53 дугаар чуулганаар батлуулсан. Энэ удаагийн айлчлал цөмийн зэвсэггүй бүс нутагт хийж буй айлчлал гэдгээрээ чухал ач холбогдолтой. Монгол Улс НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд манлайлан оролцож, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангахад бодит хувь нэмэр оруулж ирсэн энхтайвныг эрхэмлэгч улс. Цаашдын хамтын ажиллагаа улам өргөжинө гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв.

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагч Тапан Мишра болон албаны бусад хүмүүс байлцлаа.

Ташрамд тэмдэглэхэд, Энэхүү айлчлал нь Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэний 61 жилийн ой, нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс нутаг хэмээн зарласны 30 жил, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлогтой гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Л.Оюун-Эрдэнэ: Дэлхийд соёлын экспортлогч орон болохын тулд Засгийн газар бүх талаар дэмжлэг үзүүлнэ

АБГББХ: Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ
АБГББХ: Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
АБГББХ: Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ

АБГББХ: Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө

Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо

Цахим залиланг таних Zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа

Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагатай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр боллоо

Зөвшөөрөл олгох эрх бүхий албан тушаалтнуудад зориулсан сургалтад 110 албан хаагч хамрагдаж байна

Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ Азийн наадмын хошой аварга болов

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв

Тагнуулынхан улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан их хэмжээний алт илрүүлжээ

“Эрдэнэс Тавантолгой“ компани 16 жилд 20 мянган ажлын байрыг бий болгожээ

“Spark - UB startup town” хакатоны шилдэг багуудыг тодрууллаа

ТББХ: Ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Л.Соронзонболд Азийн хадгаламж, зээлийн хоршоодын холбооны гүйцэтгэх захиралтай уулзлаа

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

НИТХ-ын дарга Д.Ихбаяр Пусан хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нээлтэд оролцлоо

ХЗБХ: “Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудал, жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн бодлогын шийдэл боловсруулах талаарх санал солилцох” хэлэлцүүлэг зохион байгуулав

ХХНББХ: 2027 оны төсвийн төслийн талаар гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг дэмжсэнгүй

ӨБХ: Орон сууцны захиалгын хохирогчдын асуудлаар Засгийн газарт чиглэл өгсөн тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонсож, Монгол Улсын 2027 оны төсвийн төслийг хэлэлцэв

Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ

Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Цахим мөрийтэй тоглоомын гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг иргэдэд анхаарууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоор угтан авлаа

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

Ой, хээрийн түймрийн улмаас учирсан хохирлыг тогтоож, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ

Улсын хэмжээнд аравдугаар сард 40800 тонн АИ-92 шатахуун импортолжээ

ОУХМ Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо

ДЭМБ-ын Ерөнхий захирал болон Номхон далайн баруун бүсийн захиралтай уулзлаа

“Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” хэлэлцүүлэг зохион байгуулав

“Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” хэлэлцүүлэг зохион байгуулав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана