Г.Занданшатар:Урьдын хэвээр өрийн дарамтад амьдарч болохгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
УИХ-ын гишүүд
Огноо
Унших
4 минут 28 секунд
Г.Занданшатар:Урьдын хэвээр өрийн дарамтад амьдарч болохгүй
Нийтлэсэн огноо:

Г.Занданшатар:Урьдын хэвээр өрийн дарамтад амьдарч болохгүй

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо Төсвийн тогтвортой байдлын зөвлөлтэй хамтран “Төсвийн бодлогын шинэчлэл” сэдэвт хэлэлцүүлэг энэ сарын 22-ны өдөр Төрийн ордонд зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн удирдаж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нээсэн юм.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тус арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, гадаад, дотоодын эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байгаа энэ цаг үед төсвийн бодлогын шинэчлэлийн асуудлыг нээлттэй хэлэлцүүлж, төсвийн хэлэлцүүлгийн ил тод байдлыг хангахад Улсын Их Хурлаас онцгойлон анхаарч өнөөдрийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

Эдийн засгийн реформын бодлогын чухал асуудал бол төвлөрлийг сааруулах асуудал юм. Үндсэн хуулийн 58.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүрэг бол хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, өөрийн удирдлага бүхий засаг захиргаа, нутаг дэвсгэр, эдийн засаг, нийгмийн цогцолбор мөн.” гэж заасан. Иймд “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулиар татварын болон орон нутгийн эрх хэмжээг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр бий болгосон нь төсвийн бодлогын шинэчлэлийг хийхэд чиглэгдсэн. Төсвөө бүрдүүлдэг, өөрсдөө захиран зарцуулах эрх хэмжээг илүү болгосноор татвар, төсвийн орлого болон зардлын шинэчлэлийг хийх нь илүү үр дүнтэй гэж бид үзсэн. Үндсэн хуулийн үзэл санаа ч ийм байсан.

Монгол Улсын Засгийн газрын нийт өр 2022 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 32.4 их наяд төгрөгт хүрснээс 28.7 их наяд төгрөг буюу 88.6 хувь нь Засгийн газрын гадаад өр, үлдсэн 3.7 их наяд төгрөг буюу 11.4 хувь нь Засгийн газрын дотоод өр, Засгийн газрын баталгаа, концессийн өр, орон нутгийн зээллэг байна.

Ийм байдлаар цааш явж болохгүй нь нэгэнт тодорхой байгаа. Тиймээс юу хийх, ямар бодлого баримтлах, төсвийн сахилгыг хэрхэн хэрэгжүүлэхээ нэг мөр шийдэж, түүнийгээ урт хугацаанд тогтвортой мөрдөх нь чухал байгаа юм.

Дэлхий нийтэд хил гаалийн хязгаарлалт, хөл хорио, геополитикийн зөрчилдөөнтэй асуудлууд байгаа хэдий ч 2023 оноос эхлэн манай экспортын гол нэрийн бүтээгдэхүүний үнэ өндөр байх, Оюутолгойн далд уурхайн олборлолтоос олох орлого нэмэгдэх зэрэг эерэг дүр зураг харагдаж байна. Гэхдээ өөдрөг ирээдүй байна хэмээн тайвширч, урьдын хэвээр өрийн дарамтад амьдарч болохгүй.

Тиймээс төсвийн бодлогын хувьд ойрын хугацаанд дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх нь чухал юм.

1. Төсвийн орлогыг боломжтой бүх түвшинд нэмэгдүүлэх;

Үүний тулд:

– Экспортлогч орон болох зорилтоо бодитоор хэрэгжүүлэх;

– Гадаадын зээл тусламжаар зөвхөн эдийн засагт бодит өгөөж өгөх төсөл, арга хэмжээг санхүүжүүлдэг болох;

– НӨАТ-ын тогтолцоог боловсронгуй болгох замаар далд эдийн засгийг бууруулах

– Тансаг хэрэглээнд татвар ногдуулах;

– Инфляцыг бууруулахад дэмжлэг болох, эдийн засгийн өсөлтийг тэнцвэржүүлэх, эсрэг мөчлөг бүхий салбаруудыг хөгжүүлэх;

– Нэмүү өртөг өндөртэй салбаруудын хөгжлийг дэмжих;

– Хөрөнгийн зах зээл, түүний дотор дотоод бондын зах зээлийг хөгжүүлэх нь чухал байна.

2. Зардлыг бууруулах нь зайлшгүй авч хэрэгжүүлэх арга хэмжээ мөн.

Үүний тулд:

– Халамжийг зөвхөн зорилтот бүлэгт чиглүүлэх, цаашид хөдөлмөр эрхлэлттэй уялдуулах;

– Хүүхдийн мөнгөний тогтолцоог оновчтой болгох;

– Хэмнэлтийн хуулийг бүх түвшинд хэрэгжүүлэх;

– Хөрөнгө оруулалтаар дамжуулан дотоодын эх оронч худалдан авалтыг дэмжих зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна гэлээ.

С.Бямбацогт сайдын АМЛАЛТ#1: Аравдугаар сарын 30-наас эхлэн Дархан руу шороон замаар явахгүй байх бололцоог бүрдүүлэхээр ажиллаж байна

АБГББХ: Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ
АБГББХ: Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
АБГББХ: Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ

АБГББХ: Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө

Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо

Цахим залиланг таних Zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа

Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагатай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр боллоо

Зөвшөөрөл олгох эрх бүхий албан тушаалтнуудад зориулсан сургалтад 110 албан хаагч хамрагдаж байна

Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ Азийн наадмын хошой аварга болов

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв

Тагнуулынхан улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан их хэмжээний алт илрүүлжээ

“Эрдэнэс Тавантолгой“ компани 16 жилд 20 мянган ажлын байрыг бий болгожээ

“Spark - UB startup town” хакатоны шилдэг багуудыг тодрууллаа

ТББХ: Ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Л.Соронзонболд Азийн хадгаламж, зээлийн хоршоодын холбооны гүйцэтгэх захиралтай уулзлаа

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

НИТХ-ын дарга Д.Ихбаяр Пусан хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нээлтэд оролцлоо

ХЗБХ: “Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудал, жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн бодлогын шийдэл боловсруулах талаарх санал солилцох” хэлэлцүүлэг зохион байгуулав

ХХНББХ: 2027 оны төсвийн төслийн талаар гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг дэмжсэнгүй

ӨБХ: Орон сууцны захиалгын хохирогчдын асуудлаар Засгийн газарт чиглэл өгсөн тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонсож, Монгол Улсын 2027 оны төсвийн төслийг хэлэлцэв

Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ

Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Цахим мөрийтэй тоглоомын гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг иргэдэд анхаарууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоор угтан авлаа

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

Ой, хээрийн түймрийн улмаас учирсан хохирлыг тогтоож, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ

Улсын хэмжээнд аравдугаар сард 40800 тонн АИ-92 шатахуун импортолжээ

ОУХМ Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо

ДЭМБ-ын Ерөнхий захирал болон Номхон далайн баруун бүсийн захиралтай уулзлаа

“Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” хэлэлцүүлэг зохион байгуулав

“Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” хэлэлцүүлэг зохион байгуулав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана