Ардчилсан нам УИХ-д олонхи болж, Засгийн газраа байгуулан ажиллаж байсан 2015 онд тус намын гишүүн, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат 2015 оны 03 сарын 27-ны өдөр "Үндэсний шуудан" сонинд ярилцлага өгөхдөө "Худлаа ярьж байгаа юм биш, 1 ам.долларын ханш 1000 төгрөгөөс буурна" хэмээн хэлж байжээ.
Энэ цаг хугацаанаас хойш 7 жил өнгөрөхөд өдгөө 1 ам.долларын ханш 3400 орчим төгрөгтэй тэнцээд байна. Түүний энэ амлалт зүй ёсоор "Супер амлалт" буланд орж байна.
Эх сурвалж: Амлалт.мн