УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Zarig.mn сайтын “Хоёр тал” ярилцлагын нэвтрүүлэгт оролцжээ.
Тэрээр энэ үеэрээ “Би сард 2 сая 400 мянган төгрөгийн цалин авдаг. Энэ мөнгө амьдралд хүрэлцэхгүй байна.
Би сардаа нэг удаа Ховд явдаг. Ингэхдээ тодорхой хэмжээний томилолтын зардал авдаг. Ингэж явахдаа олон удаагийн уулзалт зохиодог. Мөн сугалаа явуулдаг. Ингэж байж хүмүүс цуглана. Тэгэхгүй бол ирдэг хүн байхгүй. Тиймээс зардлууд маш их гардаг. Тодорхой хэмжээгээр намайг дэмждэг хүмүүсээс хандив босгох замаар ихэнх асуудлаа шийддэг.
2 сая 400 мянган төгрөг гэртээ ирж очих л зардалд хүрнэ” гэж хэлжээ.