Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөө өглөө багш нартай уулзахдаа дараах байр суурийг илэрхийлжээ.
Тэрээр "Сангуудын мэдээллийг ил болгож хэн нэгний мууг үзэх гээд байгаа юм биш. Үүнийг иргэд мэдэх ёстой. Яагаад гэвэл мэдэж байж засна. Өнөөдөр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Нийгмийн даатгалын сангийн мэдээллийг ил болгож байна. Хэн нэгнийг буруутгах гэсэн сэдэл надад байхгүй. Юу болсон бэ гэдгийг л цахим хуудсанд байршуулж байгаа. Нийгэм өөрөө дүгнэлтээ хийг. Нийгмийн дүгнэлт үүнийг засна. Ийм л агуулгатай. Эргээд харахад субъектив асуудлууд үйлчилж байсан нь харагдаж байгаа. Энэ нь ил болно гэсэн үг. Одоо журмыг нь яах вэ гэдгээ шийдэх хэрэгтэй. Ямартай ч сан байх нь зөв байх. Сан нь ил тод, хүртээмжтэй байх ёстой. Сан лоббигоор ажилладаг байж болохгүй. Шударга, шалгуур нь ойлгомжтой байх ёстой" гэлээ.
Amlalt.mn