Г.Зандаршатар: ҮХӨ-ийн төслийг өнөөдөр Ерөнхийлөгчид өргөн барина
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 1 секунд
Г.Зандаршатар: ҮХӨ-ийн төслийг өнөөдөр Ерөнхийлөгчид өргөн барина
Нийтлэсэн огноо:

Г.Зандаршатар: ҮХӨ-ийн төслийг өнөөдөр Ерөнхийлөгчид өргөн барина

Өнгөрөгч долоо хоногт УИХ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж, УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байх, УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж, гишүүдийн 78-ыг тойргоос, 48-ыг жагсаалтаар сонгох заалтыг эцэслэн баталсан билээ. Тэгвэл өнөөдөр /2023.06.02/-ны өдрийн 12.30 цагаас УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-аар баталсан ҮХӨ-ийн хуулийн төслийг Ерөнхийлөгчид өргөн барихаар боллоо.

Хуулийн төслийг хүргүүлсний дараагаар Ерөнхийлөгчийн хориг тавих бүрэн эрх хэрэгжиж эхэлдэг билээ. УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд заасны дагуу Ерөнхийлөгч хуулийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 5 өдөрт багтаан хориг тавих зохицуулалттай. Хэрэв Ерөнхийлөгч хуулийн хугацаанд ҮХӨ-д хориг тавьбал УИХ хоригийг хэлэлцэнэ. Харин хориг тавилгүйгээр ёсчлон баталсан тохиолдолд Үндсэн хуулийн өөрчлөлтийн хэрэгжилт хангагдах нөхцөл бүрдэх юм.

Amlalt.mn

Гишүүний шинж төлөв: Бөхчулууны Пүрэвдорж
Гишүүний шинж төлөв: Бөхчулууны Пүрэвдорж
 
Н.Учрал:  360 зөвшөөрлийг цахимжуулж, иргэдийнхээ цаг зав, мөнгө, санхүүг хэмнэнэ
Н.Учрал: 360 зөвшөөрлийг цахимжуулж, иргэдийнхээ цаг зав, мөнгө, санхүүг хэмнэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.