Гишүүний шинж төлөв: Бөхчулууны Пүрэвдорж
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 42 секунд
Гишүүний шинж төлөв: Бөхчулууны Пүрэвдорж
Нийтлэсэн огноо:

Гишүүний шинж төлөв: Бөхчулууны Пүрэвдорж

Дээгүүр толгой, дээгүүр толгойт гээд байх. Бөхчулууны Пүрэвдоржийг хэлж байгаа юм. Алтантээлийн хөндийн алгадмал салхинд торниж, агсамдуухан гэмээр цээж өндиймөл энэ эр эдүгээн УИХ-ын гишүүд дотроо толгой дээгүүр нь үнэн. Дээгүүр толгойт гээд байгаа нь УИХ-ын гишүүн болохоос өмнөх хоч нэр байх. Дээгүүрхэн хардаг, дээгүүр харьцдаг байснаар ойлгогдоод, тэгж нэршсэн, тэр нь өнөөдөр төрийн түшээ болсноор чимэг ч юм шиг ойлгогдохоор болж.

Дээгүүр толгойтой байхын тус нь барьцаалагдахгүй, шударга үнэн, иргэд сонгогчдынхоо өмнөөс эгц харах чадвартай байгаагаар нь хэмжигдэнэ. Энэ нь Бөхчулууны Пүрэвдоржид байх шиг байдаг. Хэлэх гэсэн үгээ харин ч оночтой хэлээд, бүүр нэг байнд нь хадаагаад байх шиг үзэгддэг. Уржигдархан, Үндсэн хуулийн өөрчлөлтийг батлав даа. Сарын өмнө хэлж байсан үгээ сонсгож байна лээ, гар утаснаасаа. Үндсэн хуулийн өөрчлөлтийг, өнөөдрийн эрх баригчдын эдүгээн төсөвт тодотгол хийх, цалин тэтгэврийг нэмэх, хүүхдийн мөнгө өгүүлэх зэргийг “вангадчихсанаа” нотолж сонсгож байна лээ. Ерөнхийдөө УИХ-ын гишүүд дотроо толгой өлгүүр, дээгүүр байгаагаа нотолж байгаа бололтой юм. Бололтойсох ч юмгүй, дээгүүрхэн хараад байгаагаа илэрхийлж байна лээ.

Өнөөдрийн, үүний өмнөх парламентад ч Б.Пүрэвдорж яльгүй бүдүүлэг гэмээр ч, яг үнэндээ эрх баригчдын эсрэг сөрөг хүчний үүргийг бодьтойхон гүйцэтгэж, дуу тод, дугтараа ганган байсан гэвэл үгүй гэж мэтгэх хүн бараг гарахгүй байх. Эрх баригчдын болохгүй, бүтэхгүйг үнэндээ Б.Пүрэвдорж л сарнайтал хэлж, салхи хөдөлгөж байсан гэхэд хилс үгүй.

Ер нь нэг тийм үнэнд дуртай, үнэнээр үйлдэл хийх дуртай түшээ нь мэдэгдээд байдаг. Ховдоос хоёр сонгогдчихлоо. Гурав дахиа нэг их торохгүй гарах байх. За тэгээд, сая холимог тогтолцоог баталчихлаа. Ардчилсан нам ам бардам, нүүр тод байя гэвэл Б.Пүрэвдоржийг жагсаалтаар сонгогдох хэсэгт дээгүүр эрэмбэлбэл Ардчилсан намыг гэх иргэдийн сэтгэл зүйд баттайяа таатай уур амьсгалыг татна.

Бөхчулууны Пүрэвдорж өнөөдөр Ардчилсан намынхаа даргаас илүү бядтай, бүлгийнхээ даргаас илүү уран тоглогч л доо, улс төрийнхөө дэлгэц дээр. Идэж уусан, элдэв бусармагт орооцолдоонгүй, бас ч гэж бодитой үнэн явж ирсэн шиг байна. Зуны цагт тойрогтоо очоод “хэвтчихдэг”, ачаа нүүдэлд тэмээ хомнолцож, айлын хүүхэд аргадах байдалтай явдаг, тэр нь нэг их хиймэл биш, үнэнд дөт байдгаараа хайрлагдах маягтай болсон товариш шигээр ойлгогддог. Бөхчулууны Пүрэвдоржийг буруутгах зүйлс бас байна аа. Сөрөг хүчний үүргээ биелүүлдэггүй Ардчилсан намаа өөд нь татахад үнэмлэхүй бяраа гаргахгүй байгаа нэгэн гэм байна. Нөгөөтээгүүр суудал залган суусан жаран хэдэн нөхөд чинь, хоёр парламент дамнан өөртэй чинь алхахдаа дөчин их наядын хулгайг улс оронд үүтгэсний бас нэгэн гэм байна. Засаглалцах эрх мэдлийн сэнтийд суугаагүй чинь үнэн л дээ, гэвчиг ингэж улс орноо тонон дээрэмдэж байхад Б.Пүрэвдорж гишүүн шиншилгээгүй, хямгагүй, мэлмий тодгүй явсаныг яалт ч үгүй зэмлэлтэй.

Бөхчулууны Пүрэвдорж оо, одоо наад хулгайчдаа сайн зарлаад, улс төрийн энэ тойрогт ариун нэртэй орон зайтнууд бий болгох талаас ажилла аа. Заамдалцаж, занчилдаж зүтгэ. Эс тэгвээс, өөрийн чинь дуу хоолой намаг шалбаагт хутгалдан, хулгайчдаасаа ер ялгарахгүй бүүдийхээр бүгчим нөхцөлийг суудал зэрэгцээ нөхөд чинь үүтгэж, эрх баригчдын чинь шударга бус бүгдийг бузарласан. Үүнийг сөрж тэмц ээ. Хөрөнгө оруулалт зогссон нийгэм гарилдан хүлээж байна, шударга үнэнийг, шударга эдийн засгийг. Хөрөнгө оруулалтыг зөвхөн өөрсдийнхөө төлөө хийсэн эрх мэдэлд, мэдээлэлд ойрын “буянаар” улсаа тоносон найз нөхөд, ангийн чинь гишүүд, намын тань даргаас эхлээд өөрийн чинь явах замыг өргөсжүүлэн эргэн тойронд чинь бүчээстэй байна.

Энэ улс эх оронд гэрэл гэгээ хэрэгтэй байна. Идлэг уулга, тонологоос нь энэ ард түмэн бүрэн залхан, хилэгнэн бухимдаж, дэлбэрэх шахаж байна. Бөхчулууны Пүрэвдорж гишүүн ээ, дээгүүр толгойтой, тэр нь эх орон, ард түмний төлөө үнэн байх дээгүүр толгойтон баймаар байх цаг мөч үргэлжилж байна.

Дээгүүр том харж байгаа шигээ дэлхмэл үйлсээр улс төрийг хөдөлгөн эмхэлж, засаглалыг авахад бяр тань дутамгүй. Гэрэл гаргаач, Бөхчулууны Пүрэвдорж оо.

З.БАЯРАА

Amlalt.mn

Л.Оюун-Эрдэнэ: УИХ-ын гишүүн өөртөө давуу байдал олгодог асуудал байхгүй болж байна

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ӨРХИЙН ОРЛОГЫГ ХАМГААЛАХ, ХҮНЭЭ БОДСОН ТОДОТГОЛ БАТЛАГДЛАА

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт: Төсвийн тодотголыг ард иргэддээ өгөөжтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Засгийн газарт сануулъя

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг баталлаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр Д.Амартүвшинг томилохыг дэмжлээ

Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Сургалтын хэрэглэгдэхүүнээс боловсролын чанарын бодит ялгаа эхэлдгийг хэлэлцүүлэгт оролцогчид санууллаа

УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

НИТХ-ын Засаглал, эрхзүйн хорооны гишүүд Нийслэлийн Хяналт шалгалтын газарт ажиллалаа

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна

2025 оны хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдсан залуус халагдлаа

Нийслэлийн ногоон бүсэд орц, гарц хаасан, зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна

Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийх арга хэмжээ эхэллээ

ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГИЙН ХАМРАГДАЛТ 40 ХУВЬД ХҮРЛЭЭ

Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт ҮБХИС-ийн түүхт 105 жилийн ойн хүндэтгэлийн жагсаалд оролцлоо

Боловсролын салбарын төсвийн тухай нээлттэй хэлэлцүүлэг сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн сэдвээр эхэллээ

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Статистикийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Дулаан хангамжийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн хамт олонтой уулзав

Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа

“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ

Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой

Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно

“ОЮУ ТОЛГОЙ”-Н НОГДОЛ АШГИЙГ ХЭРХЭН ЗАРЦУУЛАХ ТАЛААР ИРГЭДИЙН САНАЛЫГ АВЧ ЭХЭЛЛЭЭ

АБГББХ: Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөв

“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр“-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ

Монгол, Азербайжаны парламентын бүлгүүд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр тогтлоо

ХЗБХ: ХЭҮК-ын гишүүнийг сонгон шалгаруулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг УИХ-ын гишүүн Б.Тулгаар ахлуулан байгууллаа

Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал, гишүүн Д.Үүрийнтуяа нар тус улсын парламентын гишүүдтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ

Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа

Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл өргөн мэдүүллээ

Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт

АН-д  шинэчлэл хэрэгтэй, МАН-д сөрөг хүчин хэрэгтэй...

Ц.Мөнхбаатар: Сэтгүүлчдийн дуу хоолойг хорьж, цагдаад эхэлбэл ардчиллын үнэт зүйлс алдагдана

Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна

Монгол-Литвын парламентын бүлгийн дарга Д.Үүрийнтуяа Бүгд Найрамдах Литва Улсын парламентын гишүүдийг хүлээн авч уулзав