УИХ-ын өнөөдөр /2023.06.23/-ийн чуулган үргэлжилж байна. Чуулганаар Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг хэлэлцэж буй.
Энэ үеэр УИХ-ын гишүүн П.Анужин: "Төсвийн тодотголоор шаардлагатай 1.2 их наяд төгрөгийн талыг нь долоодугаар сарын 1-нээс санхүүжүүлэх боломжтой гэдгийг тодотгосон. Үлдсэнийг нь хууль хэрэгжих үеэс шийдэгдэх бүрэн боломжтой гэдгийг тодотгож хэлье. Бид хагас хуримтлалын тогтолцоог 2025 он хүртэл хэрэгжүүлж эхэлнэ. Цаашид 2044 он гэхэд бүрэн хуримтлалын тогтолцоо руу шилжинэ гэсэн үе шатлалтай явна" гэв.
Amlalt.mn