Хүнс, хөдөө аж ахуйн салбарыг дэмжих Үндэсний хороо байгуулж, Ерөнхий сайд ахалж ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 45 секунд
Хүнс, хөдөө аж ахуйн салбарыг дэмжих Үндэсний хороо байгуулж, Ерөнхий сайд ахалж ажиллана
Нийтлэсэн огноо:

Хүнс, хөдөө аж ахуйн салбарыг дэмжих Үндэсний хороо байгуулж, Ерөнхий сайд ахалж ажиллана

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит “Өглөөний уулзалт”-аа хүнс, хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчидтэй хийв.

Уулзалтад газар тариалан, хөдөө аж ахуй, мах, сүүн болон хүнсний бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, мал эмнэлэг, сав, баглаа боодол зэрэг мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцож салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, гарц шийдлийн талаар ярилцжээ.

Ерөнхий сайд хүнс, хөдөө аж ахуйн салбар Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх салбарын нэг болохыг онцлоод манай улс хүнсний гол нэр төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, улмаар бүс нутагтаа органик хүнс экспортлогч орон болох зорилт тавин ажиллаж буйг тэмдэглэв.

Хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Ургамал хамгаалал, ургамлын эрүүл мэндийн тухай хуулийн төслийг эцэслэн боловсруулж УИХ-д өргөн барьж, Хөдөө аж ахуйн тухай хууль, Тариалангийн даатгалын тухай хуулийн төслийг холбогдох хуулийн хүрээнд судалгаа хийгээд байна. Үйлдвэрлэгчдийг санхүүгийн эх үүсвэр, татварын бодлогоор мөн дэмжин ажиллаж байна.

Засгийн газраас 1,851 иргэн, аж ахуйн нэгж, хоршоонд нийт 667.3 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгож, эх үүсвэрийн ашиглалт 68 хувьтай байна. Сүүний урамшууллыг нэмэгдүүлж, хамрах хүрээг өргөжүүлснээр шингэн сүүний нийлүүлэлт нэмэгдсэн байна. 2023-2024 онд бүх төрлийн малын махны экспорт, импортод тоо хэмжээний хязгаарлалт тогтоохгүй байхаар шийдвэрлэсэн, энэ оны арваннэгдүгээр сарын 15-ны байдлаар 70 мянган тонн мах экспортолж өмнөх оны мөн үеэс экспортын хэмжээ дөрөв дахин өссөн байна.

“Хүнсний хувьсгал” ТББ-ын зүгээс хүнс, хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн байдлыг танилцуулж хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах, импортыг бууруулахад анхаарч ажиллах шаардлагатай байгааг онцлов. Дэлхийн хүнсний байгууллагын гурван стандартыг бүрэн нэвтрүүлснээр экспортын шаардлагыг хангах, хүнс, хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэлийн баазыг бэхжүүлэх, татварын хөшүүрэг бүрдүүлэх санал гаргав. Мөн хүнсний хувьсгалын хүрээнд сүү, малын мах, гахай, тахианы мах, өндөгний зэрэг томоохон төсөл хэрэгжүүлэх, тариалангийн талбайн хэмжээг нэмэгдүүлэх, шаардлагатай хууль эрх зүйн орчныг бий болгоход ойрын хугацаанд анхаарах хэрэгтэйг уламжлав.

зураг

Уулзалтад оролцогчид санал хүсэлт хэллээ.

Монголын тариаланчдын үндэсний холбооны ерөнхийлөгч Ц.Рэнчинсэнгээ: Ургамал хамгаалалд онцгой анхаарах хэрэгтэй байна. Монгол Улсад тариалангийн эдэлбэр газрын 80 хувийг улаан буудай эзэлдэг. Цаашид таримлын нэр төрлийг олшруулбал эдийн засгийн хувьд ч, байгаль орчинд ч ашигтай байна. Энэ мэт асуудлыг цогцоор нь шийдвэрлэхийн тулд Ургамал хамгааллын агентлаг байгуулах хэрэгтэй.

Сав, баглаа боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбооны тэргүүн Б.Болдбаатар: Импортын барааны босго тогтоож өгмөөр байна. Ингэхгүй бол өндийж байгаа үндэсний үйлдвэрлэл буцаад унана. Болж бүтэхгүй хуулиуд байна. Жишээ нь Тендерийн хууль. Дотоодод үйлдвэрлэж байгаа бараа, бүтээгдэхүүнээ яагаад гаднаас аваад байгаа юм бэ?

Монголын мал зүйч, үржүүлэгчдийн холбооны тэргүүн Л.Эрхэмбаяр: Засгийн газрын олгосон нэг их наядын зээл үйлдвэрлэгчдэд бодит дэмжлэг болсон. Цаашид эрх зүйн орчны дэмжлэг мөн хэрэгтэй байна. Түүхий мах экспортод гаргахад бид бэлэн байна. Шаардлагатай стандартыг яаралтай баталж өгнө үү. Зөв зүйл дээр, зөв бодлого дээр улс төрийн намууд улс төржилгүй хамтарч ажилламаар байна.

Тахианы мах үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ-ын УЗ-ийн дарга Д.Ангар: Импортын татварын бодлого чухал байна. Монголын залуу компаниуд олон жилийн түүхтэй гаднын компаниудтай үнээрээ өрсөлдөж чадахгүй. Иймээс цаашид ч импортын татварын бодлого маш чухал байна.

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Б.Мөнхзул: Хүнсний бүтээгдэхүүнд ногдуулж буй НӨАТ-ын хувь хэмжээ манайд боломжийн байгаа. Цаашид зарим бүтээгдэхүүнд тодорхой хугацаанд ялгавартай татвар тогтоож байвал ямар вэ. Дэлхийн зарим улс оронд эрүүл мэндийг дэмжих зорилгоор ялгавартай татварын бодлого явуулдаг гэж ярилаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төсвийн орлого бүрдүүлэхэд татварууд чухал үүрэгтэй ч бодлогын зохицуулалтын үүргийг ч давхар гүйцэтгэдэг гэдгийг анхаарах ёстойг онцлов. Дотоодын бараа бүтээгдэхүүнээ бодлогоор дэмжих, тухайлбал, тендерийн шалгаруулалтын зарчимд үе шаттай өөрчлөлт оруулах шаардлага байгааг хэлж, судалж ажиллахыг холбогдох албаныханд даалгалаа.

Мөн хүнс, хөдөө аж ахуйн салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулах мэргэшсэн институц бий болгох шаардлага байгааг ч сануулж Засгийн газрын түвшинд Хүнс, хөдөө аж ахуйн салбарыг дэмжих Үндэсний хороо байгуулж Ерөнхий сайд тодорхой хугацаанд ахалж ажиллахаа мэдэгдлээ.

зураг

УИХ-ын ХЗБХ-ны гишүүдээс хэн нь нүүрсний хулгайтай “холбоотой” вэ !

“Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” хэлэлцүүлэг зохион байгуулав
“Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” хэлэлцүүлэг зохион байгуулав
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
“Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” хэлэлцүүлэг зохион байгуулав

“Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” хэлэлцүүлэг зохион байгуулав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана

Нийслэлийн инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

ТБХ: Байнгын хорооны тогтоолын төслийг баталж, Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

НИЙСЛЭЛИЙН 166 ДУГААР СУРГУУЛЬ КЕМБРИЖИЙН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа

Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад төрийн айлчлал хийнэ

Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзлаа

Худалдаа хөгжлийн банкны үйл ажиллагаа 4 өдөр доголдсоны хариуцлагыг хэн хүлээх вэ?

Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: “Нээлттэй парламент” уулзалтыг орон нутагт хийж, иргэдийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр мордлоо

Дархад түмний дуу хоолой:  Байгаль хамгаалах нэрийн дор нутгийн иргэдээ дарлах ёсгүй!

Тавантолгойн баялаг -  Төсөвт орлого, иргэдэд өгөөж, орон нутагт хөгжил

“ЕРӨНХИЙ САЙДААС АСУУ” УУЛЗАЛТЫН ҮЕЭР ИРГЭН, БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИХ 2027 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛӨӨ ТАНИЛЦУУЛАВ

ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ТУЛГАРСАН АСУУДЛЫГ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭНЭ

ЕВРАЗИЙН ЗАХ ЗЭЭЛД ЦЕМЕНТ ГАРГАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХИЙГ ЕРӨНХИЙ САЙДААС ХҮСЛЭЭ

“ШИНЭ ХОВД” ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРКИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэгжүүлж байна

НЗДТГ-ын Гадаад харилцааны газрын дарга Г.Анар Оросын Холбооны улсын Красноярск хотын төлөөлөгчидтэй уулзав

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

“Уран жолоодлого-2026” тэмцээнд нийтийн тээврийн 70 гаруй жолооч өрсөлдөж байна

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Номын ертөнц” клубийнхэн мод тарилаа

Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт арваннэгдүгээр сарын 15-нд 90 хувьд хүрнэ

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ӨРХИЙН ОРЛОГЫГ ХАМГААЛАХ, ХҮНЭЭ БОДСОН ТОДОТГОЛ БАТЛАГДЛАА

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт: Төсвийн тодотголыг ард иргэддээ өгөөжтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Засгийн газарт сануулъя

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг баталлаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр Д.Амартүвшинг томилохыг дэмжлээ

Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Сургалтын хэрэглэгдэхүүнээс боловсролын чанарын бодит ялгаа эхэлдгийг хэлэлцүүлэгт оролцогчид санууллаа

УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

НИТХ-ын Засаглал, эрхзүйн хорооны гишүүд Нийслэлийн Хяналт шалгалтын газарт ажиллалаа

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна