Залуучуудад ашиггүй ч алсдаа улс оронд хэрэгтэй бүсчилсэн тойргийн ЖАГСААЛТ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
7 минут 31 секунд
Залуучуудад ашиггүй ч алсдаа улс оронд хэрэгтэй бүсчилсэн тойргийн ЖАГСААЛТ
Нийтлэсэн огноо:

Залуучуудад ашиггүй ч алсдаа улс оронд хэрэгтэй бүсчилсэн тойргийн ЖАГСААЛТ

Эрх баригчид ирэх жилийн сонгуулийн “зураг”-аа бүрэн гаргасан бололтой. Тойргийг хэрхэн байгуулах талаар үг унагаж эхэллээ. Мэдээж эрх барьж буй нам нь өөрт байгаа давуу талаа ашиглаж “тоглоомын дүрэм”-ээ зохиох учиртай. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт МАН-ынхан одоо байгаа тойргоо улам томруулах саналыг гаргаж, дээр доргүй алга ташуулав. Мэдээж тойргийг томсгох нь алсдаа улс оронд хэрэгтэй зүйл мөн үү гэвэл мөн. Харин ийм шийдэлд хүрэхэд юу нөлөөлөв, эрх баригчид яагаад энэ сонголтыг хийх болсон бэ гэдэг нь сонирхолтой.

Нэг, Тойргийг томсгох талаар Ч.Хүрэлбаатар, С.Бямбацогт, УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй томчууд дуугарч байгааг хамгийн түрүүнд анзаарах нь зүйтэй. Мөн тойргийг улам томруулж бүсчилсэн байдлаар сонгууль явуулах саналыг анх Шадар сайд, ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар чуулган дээр анх дуугарсан. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын түвшинд байгаа номер хоёр энэ талаар үг хэлнэ гэдэг бол уг саналыг Засгийн газраас гаргаж байна гэж шууд ойлгоход болно.

Мөн өнгөрсөн долоо хонгийн гурав дахь өдөр Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд болон МАН-ын генсек дөрөв төрийн ордонд багагүй хугацаанд уулзсан. Уг үйл явдлын маргааш нь Ч.Хүрэлбаатар сайд тойргийг бүсчилсэн байдлаар томруулах асуудлыг хөндөв. Өөрөөр хэлбэл, МАН-ын хамгийн бүдүүн дарга нар бүгд уг асуудлаар ойлголцсон гэсэн. Ялангуяа уг саналыг Засгийн газрын зүгээс нэлээн сүрхий зүтгүүлж буй гэх мэдээлэл байна.

Товчхондоо, улстөрчдийн үг үйлдлийг ажиглахад тойргийг улам томруулж бүчилсэн байдлаар ирэх сонгуулийг явуулах нь тодорхой болж ирлээ. Сонгуулийн тойрог байгуулах асуудлыг УИХ-аас тогтоол гаргаж шийдвэрлэх учиртай. Тэгээд ч өнгөрсөн хугацаанд Засгийн газраас барьж буй бодлогууд болох "Хөдөөгийн сэргэлтийн таван цагираг" болон боомтын сэргэлт зэргийг яг өнөөдрийнх шиг төсвийн хөрөнгийг үр ашиггүй дээвэр, туургад зарцуулж байхад хэрэгжүүлэх боломжгүй. Ерөнхий сайд ч өнгөрсөн 9 дүгээр сард аймгуудаар тойрч ажиллах үедээ тойрог томруулах агуулгыг анх онцолж хөндөж байсан. Ялангуяа иргэдийн зүгээс ахуйн шинж төсвийн хөрөнгө оруулалт хүсэхээс илүү улс орон, бүс нутгийн шинжтэй томоохон бүтээн байгуулалтын талаар түлхүү сонирхож байсан юм. Тиймээс улс төрд шинэ залуучууд гарч ирэхэд бага зэрэг төвөгтэй хэдий ч улс орны хөгжил, бүтээн байгуулалтад хэрэгтэй гэдэг агуулгаар нь тойрог томруулах ажлыг ийнхүү том зургаар нь хөндөж буй аж.

ХОЁР, Тойргийг одоо байгаагаас нь улам томруулах нь мэдээж Монголын улс төрийг жалганаас гаргана. Сонгогчдод таалагдахын тулд попрох, боов боорцог тараах байдал нь ч эрс буурна. Өөрөөр хэлбэл, улс орны шинжтэй том бүтээн байгуулалт руу төсвийн хөрөнгө зарцуулагдах боломж бүрдэх юм. Харин шинээр улс төрд орж ирэх гэж буй залуучуудад бол ашиггүй хувилбар байх болно. Дээр нь жижиг намуудад ашиггүй хувилбар байх нь гарцаагүй.

Учир нь бүсийн зарчмаар сонгуульд сонгогчид илүү олон мандатад маш олон хүмүүс дундаас сонголт хийнэ гэсэн үг. Товчхондоо өмнө нь нэг аймаг, дүүрэгтээ танигдсан байх нь шаардлагатай байсан бол одоо нэг бүсэд орсон хөрш аймгийнхаа иргэдээс санал авна гэсэн үг. Энэ нь шинэ нэр дэвшигчдэд нөхцөл байдлыг хүндрүүлэх юм. Тиймээс тойргийг бүсчилсэн байдлаар томруулах нь танигдсан бөгөөд улс орны хэмжээнд, бүс нутгийн хэмжээнд нөлөөтэй эрхмүүд сонгуульд илүү амжилттай оролцох нөхцөл байдлыг бүрдүүлэх юм. Уг давуу талыг мэдэрсэн учраас улс төрийн хуучин бууны хугархайнууд илүүтэй энэ прогрессив саналыг дэмжиж буй хэрэг. Мөн хүчтэй кандидат багатай намуудын хувьд том тойрог ашигтай нүүдэл. Ерөнхийдөө намын дарга нарын нэр хүнд болон тойрогт танигдсан хүмүүсийн хооронд л гол өрсөлдөөн өрнөх болно.

Гурав, МАН-ын даргын хувьд энэ саналыг гаргаж нөлөө бүхий гишүүдээр дэмжүүлэхээс гадна Ерөнхийлөгч, УИХ-ын даргатай зөвшилцөхөд заавал нэг тодорхой ойлголцол явсан байх учиртай. Товчхондоо дунд үеийн төлөөллүүд болон залуу үеийн төлөөллүүд аль аль нь намын жагсаалт болон тойрог байгуулах асуудал дээр давуу талуудаа бий болгосон байх учиртай. Магадгүй Ерөнхий сайд, МАН-ын генсек хоёрын ах нартайгаа хийсэн тохиролцооны гол үндэс нь намын жагсаалтад дан залуучуудыг оруулна гэдэг дээр явсан ч байж болно. Мэдээж аль болох ирэх сонгуульд жагсаалтыг ашиглаж өөрсдийн багаа парламентад бүрдүүлэх учиртай.

Тэгвэл зүүн бүс, хангайн бүс, Дархан болон Сэлэнгэ, Баруун бүс гэх зэргээр тойргийг томсгочихоор нэг бүс дунджаар 10 гаруй мандаттай болно гэсэн үг. Ингэснээр намын жагсаалтаас гадна тойргийн жагсаалт гэх зүйл гарч ирэх болно. Жишээлбэл, баруун бүс болох Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай гэсэн нэг том тойргоос сонгогчид нийт 13 гишүүн сонгоно. Нам бүр 13 нэр дэвшигч илгээх учраас намынхаа нэр дэвшигчдийн аль хэсэгт нь нэр нь бичигдэхээс шалтгаалж сонгогчдын саналыг илүү авах магадлал үүсэх учиртай. Өөрөөр хэлбэл, ирэх сонгууль намын нэрийн жагсаалтаас гадна тойргийн нэрийн жагсаалт гэдэг зүйл бий болно гэсэн үг. Бүсчилсэн тойрогт нэр дэвшигчдийн жагсаалтын эхний байрууд бол багагүй нэмэх оноо болно. Ийм ач холбогдолтой зүйлийг зүгээр нэг цагаан толгойн дарааллаар хийхгүй гэдэг нь ойлгомжтой.

Ийнхүү МАН-ынхан өнгөрсөн сонгуулиудад ашиглаж байгаагүй тойргийн хувилбарыг хэрэглэх бололтой. Мэдээж уг шийдвэрийг гаргахад судалгаа чухал нөлөө үзүүлсэн бөгөөд эрх баригчдын нэр хүнд нийслэлд хүндхэн байна гэсэн тойм зураг гарчээ. Харин уг хувилбар хэрвээ хэрэгжвэл улс оронд хэрэгтэй бөгөөд 126 гишүүнтэй холимог системийн жинхэнэ үр дүн нь гарна гэж судлаачид үзэж байна.

Эх сурвалж: Ubn.mn

Бензин яагаад хомсдов?
Бензин яагаад хомсдов?
 
“Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” хэлэлцүүлэг зохион байгуулав
“Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” хэлэлцүүлэг зохион байгуулав
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
 
“Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” хэлэлцүүлэг зохион байгуулав

“Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” хэлэлцүүлэг зохион байгуулав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана

Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана

Нийслэлийн инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

Нийслэлийн инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

ТБХ: Байнгын хорооны тогтоолын төслийг баталж, Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

ТБХ: Байнгын хорооны тогтоолын төслийг баталж, Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

НИЙСЛЭЛИЙН 166 ДУГААР СУРГУУЛЬ КЕМБРИЖИЙН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

НИЙСЛЭЛИЙН 166 ДУГААР СУРГУУЛЬ КЕМБРИЖИЙН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа

“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа

Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгууллаа

Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад төрийн айлчлал хийнэ

Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзлаа

Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзлаа

Худалдаа хөгжлийн банкны үйл ажиллагаа 4 өдөр доголдсоны хариуцлагыг хэн хүлээх вэ?

Худалдаа хөгжлийн банкны үйл ажиллагаа 4 өдөр доголдсоны хариуцлагыг хэн хүлээх вэ?

Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно

Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: “Нээлттэй парламент” уулзалтыг орон нутагт хийж, иргэдийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэнэ

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: “Нээлттэй парламент” уулзалтыг орон нутагт хийж, иргэдийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр мордлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр мордлоо

Дархад түмний дуу хоолой:  Байгаль хамгаалах нэрийн дор нутгийн иргэдээ дарлах ёсгүй!

Дархад түмний дуу хоолой: Байгаль хамгаалах нэрийн дор нутгийн иргэдээ дарлах ёсгүй!

Тавантолгойн баялаг -  Төсөвт орлого, иргэдэд өгөөж, орон нутагт хөгжил

Тавантолгойн баялаг - Төсөвт орлого, иргэдэд өгөөж, орон нутагт хөгжил

“ЕРӨНХИЙ САЙДААС АСУУ” УУЛЗАЛТЫН ҮЕЭР ИРГЭН, БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИХ 2027 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛӨӨ ТАНИЛЦУУЛАВ

“ЕРӨНХИЙ САЙДААС АСУУ” УУЛЗАЛТЫН ҮЕЭР ИРГЭН, БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИХ 2027 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛӨӨ ТАНИЛЦУУЛАВ

ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ТУЛГАРСАН АСУУДЛЫГ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭНЭ

ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ТУЛГАРСАН АСУУДЛЫГ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭНЭ

ЕВРАЗИЙН ЗАХ ЗЭЭЛД ЦЕМЕНТ ГАРГАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХИЙГ ЕРӨНХИЙ САЙДААС ХҮСЛЭЭ

ЕВРАЗИЙН ЗАХ ЗЭЭЛД ЦЕМЕНТ ГАРГАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХИЙГ ЕРӨНХИЙ САЙДААС ХҮСЛЭЭ

“ШИНЭ ХОВД” ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРКИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

“ШИНЭ ХОВД” ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРКИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэгжүүлж байна

Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэгжүүлж байна

НЗДТГ-ын Гадаад харилцааны газрын дарга Г.Анар Оросын Холбооны улсын Красноярск хотын төлөөлөгчидтэй уулзав

НЗДТГ-ын Гадаад харилцааны газрын дарга Г.Анар Оросын Холбооны улсын Красноярск хотын төлөөлөгчидтэй уулзав

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

“Уран жолоодлого-2026” тэмцээнд нийтийн тээврийн 70 гаруй жолооч өрсөлдөж байна

“Уран жолоодлого-2026” тэмцээнд нийтийн тээврийн 70 гаруй жолооч өрсөлдөж байна

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Номын ертөнц” клубийнхэн мод тарилаа

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Номын ертөнц” клубийнхэн мод тарилаа

Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт арваннэгдүгээр сарын 15-нд 90 хувьд хүрнэ

Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт арваннэгдүгээр сарын 15-нд 90 хувьд хүрнэ

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ӨРХИЙН ОРЛОГЫГ ХАМГААЛАХ, ХҮНЭЭ БОДСОН ТОДОТГОЛ БАТЛАГДЛАА

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ӨРХИЙН ОРЛОГЫГ ХАМГААЛАХ, ХҮНЭЭ БОДСОН ТОДОТГОЛ БАТЛАГДЛАА

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт: Төсвийн тодотголыг ард иргэддээ өгөөжтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Засгийн газарт сануулъя

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт: Төсвийн тодотголыг ард иргэддээ өгөөжтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Засгийн газарт сануулъя

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг баталлаа

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг баталлаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр Д.Амартүвшинг томилохыг дэмжлээ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр Д.Амартүвшинг томилохыг дэмжлээ

Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Сургалтын хэрэглэгдэхүүнээс боловсролын чанарын бодит ялгаа эхэлдгийг хэлэлцүүлэгт оролцогчид санууллаа

Сургалтын хэрэглэгдэхүүнээс боловсролын чанарын бодит ялгаа эхэлдгийг хэлэлцүүлэгт оролцогчид санууллаа

УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

НИТХ-ын Засаглал, эрхзүйн хорооны гишүүд Нийслэлийн Хяналт шалгалтын газарт ажиллалаа

НИТХ-ын Засаглал, эрхзүйн хорооны гишүүд Нийслэлийн Хяналт шалгалтын газарт ажиллалаа

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна