Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Морин хуурын чуулгын хамт олонд баяр хүргэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 33 секунд
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Морин хуурын чуулгын хамт олонд баяр хүргэв
Нийтлэсэн огноо:

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Морин хуурын чуулгын хамт олонд баяр хүргэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган Их эзэн Чингис хааны мэндэлсний 861 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын филармонийн Морин хуурын чуулгад “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээв.

Шагнал гардуулсны дараа хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаа манай улсын ард иргэд ээ,

Дэлхий даяар тархан суугаа элэгт нэгт монгол ахан дүүс ээ,

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,

Та бүхэнд хүн төрөлхтний түүхнээ тодорсон аугаа удирдагч, монгол үндэстний бахархал, дэлхийн мянганы суут хүмүүн, хаадын хаан Их эзэн Чингис хааны мэндэлсний 861 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийн мэндийг өргөн дэвшүүлье.

Өнгөрсөн жил монголчууд бид Их эзэн Чингис хаан мэндэлсний 860 жилийн тэгш ойг хотол олноороо ёслол төгөлдөр, өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлсэн билээ.

Түүхэн тэгш ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Их эзэн Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залж, суу алдар, билиг сургаалыг нь дээдлэн шүтэж байх тухай зарлиг буулгаж, “Чингис хаан” музейн өндөр үүдийг нээж, өргөн түмнийхээ хүртээл болгосон.

Мөн Их эзэн хаан 1220 онд зарлиг буулгаж, Их Монгол Улсын нийслэл Хархорум хотыг байгуулж байсан их түүхийг сэргээж, эртний төрт улсуудын ариун гал голомт, хүн төрөлхтний соёлын өв Орхоны хөндийд Хархорум хотыг сэргээн байгуулах тухай зарлиг гаргасан.

Монголчууд бид Их эзэн Чингис хааныхаа суу алдар, үйл хэрэг, билиг сургаалыг эрхэмлэн дээдэлж, даган мөрдөж, төрт ёсны үнэт зүйл, өв соёлыг үр хойчдоо өвлүүлэн үлдээж, эв эеэ сахин бататгаж, улс орноо мандуулахад хувь нэмрээ оруулж, төр улсынхаа төлөө хүчин зүтгэж байх учиртай.

Их Эзэн Чингис хааны мэндэлсэн энэхүү “Монгол бахархлын өдөр” монгол түмний төрт ёс, түүх соёл, өв уламжлалыг судлан шинжилж, хадгалан хамгаалж, дэлхий дахинд сурталчлан таниулах их үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулж, онцгой гавьяа байгуулсан Монгол Улсын болон гадаадын иргэн, хуулийн этгээд, төр, нийгмийн зүтгэлтэнд төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Монгол Улсын Ерөнхийлөгч соёрхон гардуулдаг сайхан уламжлалтай билээ.

Энэ жил, хүн төрөлхтний соёлын биет бус өв, Монгол үндэстний бахархал болсон монголчууд бидний цог хийморийн эгшигэн судар, арга билгийн хос чавхдаст, ая хөгийн яруу дуурьсалт морин хуураа дээдлэн дэлгэрүүлж, ард түмнийхээ үндэсний ухамсар, соёл сэтгэлгээг хөгжүүлэн сэргээх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, дэлхий дахинд Монгол Улсын нэр хүндийг өндөрт өргөн, монгол түмний өв соёл, үнэт зүйлийг сурталчлан таниулахад онцгой гавьяа байгуулсан Монгол Улсын Филармонийн Морин хуурын чуулгад төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээж байна.

Эзэн Чингис хаанаараа овоглох эрхэм дээд алдар хүртсэн Морин хуурын чуулгын хамт олон Та бүхэнд ард түмнийхээ нэрийн өмнөөс баяр хүргэж, амжилт хүсье.

Хорвоо ертөнцийн учрыг хоёрхон чавхдасаар илэрхийлдэг хосгүй гайхамшигт өв соёл, молор эрдэнийн бэлгэдэлт морин хуурынхаа гайхамшигт увдис, тал нутгийн тэнгэрлэг аялгуугаар хүмүүний сэтгэлийг уяраан баясгагч, Монгол Улсын соёлын элч-Морин хуурын чуулгын хамт олон Та бүхний монгол өв соёлоо даян дэлхийд түгээн дэлгэрүүлж, хүн төрөлхтөнд алдаршуулан мандуулах эрхэм дээд үйлсэд тань өндөр амжилт хүсэн ерөөе.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Ерөнхий сайд Н.Учрал: Эрсдэл илэрсэн хүүхдийг шаардлагатай оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулдаг тогтолцоог бүрдүүлэх ёстой
Ерөнхий сайд Н.Учрал: Эрсдэл илэрсэн хүүхдийг шаардлагатай оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулдаг тогтолцоог бүрдүүлэх ёстой
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
Ерөнхий сайд Н.Учрал: Эрсдэл илэрсэн хүүхдийг шаардлагатай оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулдаг тогтолцоог бүрдүүлэх ёстой

Ерөнхий сайд Н.Учрал: Эрсдэл илэрсэн хүүхдийг шаардлагатай оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулдаг тогтолцоог бүрдүүлэх ёстой

Хууль зүйн байнгын хорооны дарга Шүүхийн ерөнхий зөвлөлийн шинээр томилогдсон гишүүдэд ажлын амжилт хүслээ

Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 техниктэй ажиллаж байна

Ус хэмнэх, дахин ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв

“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна

Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа

Тамхинд ногдуулах онцгой албан татварыг 2031 он хүртэл үе шаттай нэмэгдүүлнэ

“Miss world university -2026” тэмцээнд  М.Аззаяа  Монгол Улсыг төлөөлж оролцоно

Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилтан, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна

18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО

Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 06 дугаар дүгнэлттэй танилцаж, төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ

БОХХААБХ:Өвөлжилтийн бэлтгэл ажил, цаг үеийн асуудлаар салбарын сайд мэдээлэл хийж, Ерөнхий хяналтын сонсголын тайлан, санал, дүгнэлтийг сонслоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Саксони муж улсад айлчилж байна

АБГББХ: Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө

Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо

Цахим залиланг таних Zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа

Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагатай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр боллоо

Зөвшөөрөл олгох эрх бүхий албан тушаалтнуудад зориулсан сургалтад 110 албан хаагч хамрагдаж байна

Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ Азийн наадмын хошой аварга болов

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв

Тагнуулынхан улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан их хэмжээний алт илрүүлжээ

“Эрдэнэс Тавантолгой“ компани 16 жилд 20 мянган ажлын байрыг бий болгожээ

“Spark - UB startup town” хакатоны шилдэг багуудыг тодрууллаа

ТББХ: Ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Л.Соронзонболд Азийн хадгаламж, зээлийн хоршоодын холбооны гүйцэтгэх захиралтай уулзлаа

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

НИТХ-ын дарга Д.Ихбаяр Пусан хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нээлтэд оролцлоо