Амьсгалын замын цочмог халдвар болон томуу, томуу төст өвчний идэвхжил өндөр байгаа тул НЭМГ-ын даргын тушаалаар өрхийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллаж эхлээд буй. Тодруулбал, 2023 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдрөөс эхлэн жижүүр эмч, сувилагч ажиллаж байгаа тул иргэд шаардлагатай үед доорхи цагийн хуваарийн дагуу өөрийн хорооны өрхийн эмнэлгээр үйлчлүүлэх боломжтой юм байна.
Хуваарийг танилцуулвал,
Ажлын өдөр 17:00-20:00 хүртэлх цагуудад жижүүр эмч ажиллана.
Мөн ням гарагт 10:00-15.00 хүртэлх ажиллах аж.