Х.Пүрэвжаргал: 2024 онд улсын хэмжээнд бүх төлбөр авах цэгийг цахимжуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
7 минут 45 секунд
Х.Пүрэвжаргал: 2024 онд улсын хэмжээнд бүх төлбөр авах цэгийг цахимжуулна
Нийтлэсэн огноо:

Х.Пүрэвжаргал: 2024 онд улсын хэмжээнд бүх төлбөр авах цэгийг цахимжуулна

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2023 оныг БҮРЭН ЦАХИМЖСАН, БҮТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ХАРИУЦЛАГА, ҮР ДҮНГ ТООЦОХ ЖИЛ болгон зарласан. Үүний хүрээнд төлбөр авах цэгүүдийг цахимжуулах ажил үе шаттай үргэлжилж байна. Энэ талаар Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын захирал Х.Пүрэвжаргалтай ярилцлаа.

-Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй ажлын талаар танилцуулбал?

Монгол Улсад авто замын салбар үүсээд 94 болж байна. Энэ хугацаанд манай байгууллага олон нэршлээр явсан. 2015 оноос өнөөдрийг хүртэл Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ гэсэн нэрээр үйл ажиллагаагаа явуулж байна. Үндсэн хэд хэдэн чиглэлийн үйл ажиллагаа хариуцаж байгаа.

Нэгдүгээрт, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа авто замын салбарын бодлого, норм, стандарт, дүрэм, баримт бичгийг боловсруулан, эмхэтгэж, Зам, тээврийн хөгжлийн яам, шаардлагатай тохиолдолд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газруудаар батлуулж, мөрдүүлдэг.

Хоёрдугаарт, шинээр баригдаж байгаа замуудын техник технологи, чанарт хяналт тавьж ажилладаг.

Гуравдугаарт, Монгол Улсын авто замын итгэмжлэгдсэн төв лаборатори буюу материал чанарын сорьцод хяналт тавьж ажиллаж байгаа. Шинээр баригдсан болон одоо байгаа авто замын өдөр тутмын засвар арчлалтад хяналт тавьдаг. Авто замын тухай хуулиар авто замын сан нь 7 эх үүсвэрээс бүрддэг. Эхнийнх нь төлбөр авах үйл ажиллагаа буюу пост. Үүнийг манайх хариуцаж зохион байгуулж ажилладаг.

Мөн бид авто замын салбарт шинээр нэвтэрч байгаа орчин үеийн шинэ техник технологи машинууд эх орондоо хэрхэн нэвтрүүлэх вэ гэдэгт судалгаа, шинжилгээг хийдэг.

-Төлбөр авах цэгийн цахимжуулалтын тухайд?

2022 оны 10 сарын 22-ны өдрөөс Улаанбаатар хот тойрсон таван төлбөр авах цэгийг цахимжуулсан. 2023 оны 11 дүгээр сараас эхлэн Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын төлбөр авах цэгийг цахимжуулсан байна. Цахимжуулсны үр дүнд орлогын эх үүсвэр нэмэгдсэн.

Төлбөрөө төлдөггүй, хийдүүлдэг, иргэд хамгийн ихээр шүүмжилдэг “галын хайч”-ийг халсан. Авто зам ашигласны төлбөрөө цахимаар илгээснээр, орлогын дүн өссөн.

Сөрөг тал нь иргэд цахимаар очсон авто зам ашигласан төлбөрөө төлөхгүй, эргээд замын засвар арчлалтын хөрөнгө дутагдах эрсдэл үүсэж байна. Жолооч, зорчигчид маань сайн дураараа тухай бүрд нь төлбөрөө төлөхийг уриалж байна.

Цаашдаа дэлхий нийтийн жишгийг дагаж улсын хэмжээнд байгаа бүх төлбөр авах цэгийг цахимжуулна. 2024 он гэхэд улсын хэмжээнд бүх төлбөр авах цэгийг цахимжуулахаар төлөвлөн ажиллаж байна.

-2023 онд авто замын салбарт ямар ажил хийсэн бэ?

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит өглөөний уулзалтаа авто замын салбарынхантай хийсэн. Уулзалтаар шинээр авто зам барих нэн чухал. Барьсан замаа өдөр тутам арчилж, иргэдийн аюулгүй зорчих нөхцлийг бүрдүүлэх нь мөн чухал гэдгийг илүү тодотгож ярьсан.

2023 онд Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтын санаачилгаар анх удаа замын засвар арчлалтад томоохон хэмжээний төсөвт хөрөнгө тусгуулж, их болон ээлжит засвараа хийсэн.

2024 онд засвар арчлалтдаа илүү анхаарч, Дэлхийн банкны санхүүжилтээр хамтран урьдчилсан тооцооллоор Хэнтий, Дундговь, Өмнөговь, Төв, Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл зэрэг аймгийн эвдрэл ихтэй 311 км замд их засварын ажил хийнэ.

-Аялал жуулчлалын улиралд орон нутгийн замын эвдрэлд иргэд шүүмжилтэй ханддаг. Орон нутгийн замуудад тогтмол засвар арчлалтыг хэрхэн хийдэг вэ?

Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын томоохон зорилтын нэг нь Боомтын сэргэлт. Үүнд хатуу зөөлөн дэд бүтцийг хөгжүүлж, хатуу хучилттай авто зам, төмөр зам барих нь салшгүй холбоотой. Эдгээр нь эдийн засгийн хөгжлийг хурдасгах судас нь юм гэж үзэж байна.

Энгийнээр тайлбарлавал авто зам бий болсноор маш их хүний хөрөнгө, цаг завыг хэмнэж байгаа. Авто замын эвдрэл гэмтэл нь иргэдийг хамгийн ихээр бухимдуулдаг нь үнэн. Иргэд санал бодлоо хэлэх нь зөв. Энд төр, иргэдийн хоёр талын хамтын ажиллагааны үр дүн чухал байна.

Төрийн зүгээс авто замаа тогтмол засварлаж, аюулгүй байдлыг хангах ёстой. Насжилт өндөртэй замд хангалттай хөрөнгө хуваарилдаггүй байснаас үүдэж өдөр тутмын урсгал засвараа хангалттай хийж чаддаггүй байсан.

Иргэдийн зүгээс хүнд даацын машинууд даац хэтрүүлэн тээвэр хийж буйгаас механик эвдрэл үүсгэдэг. Манай автозам ашигласны төлбөр бусад оронтой харьцуулахад бага.

Төр замаа аюулгүй эвдрэлгүй, аюулгүй, чанартай байлгаж, иргэд ухамсартайгаар төлбөрөө цаг тухайд нь төлөх хэрэгтэй байна. Хот тойрсон таван төлбөр авах цэгт 13.3 тэрбум төгрөгийн авлага үүссэн байна. Энэ нь нийт төлөх ёсто авто замын төлбөрийн 24.5 хувь нь юм.

Өнгөрсөн онд Завхан аймгийн Загастайн давааны авто зам ашиглалтад орсноор Монгол Улсын 21 аймаг хатуу хучилттай авто замаар холбогдсон.

-2024 онд хийх бүтээн байгуулалтыг дурдвал?

Монгол Улс авто замын “Мянганы зам” төслийг 21 жилийн дараа буюу өнгөрсөн жил дуусгасан. Одоогоор Монгол Улс азийн авто замын сүлжээнд холбогдсон хоёр замтай болсон. Азийн авто замын сүлжээний O цэг нь Япон Улсын Токио хотоос эхэлдэг.

Замын-Үүдээс Алтанбулаг бол АН-3 чиглэлийн олон улсын чанартай авто зам. Ховд аймгийн Булган сумын Ярантын боомтоос Баян-Өлгий аймгийн Цагааннуур чиглэлд АН-4 чиглэлийн авто зам ашиглалтад орсон. Хөндлөн АН-32 гэсэн зам бий. Ингээд Азийн авто замын 3 сүлжээнд холбогдсон.

Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн таван цагариг” хөтөлбөр 2024 онд эхэлнэ. Улаангом-Ховд, Улиастай-Алтай чиглэлийн замыг Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар Улиастай-Мөрөн, Арцсуурь-Нөмрөг чиглэлд транзит коридор нэмэгдэнэ.

Энэ бодлогын үр дүнд заавал Улаанбаатар хотоор дайрахгүйгээр, аймгуудыг хооронд нь холбосон авто замтай болох юм. Цаашдаа аймгуудыг хилийн боомттой, ойролцоо сумдыг хооронд нь холбох нь таван цагариг хөтөлбөрийн гол ач холбогдол юм.

Amlalt.mn

Бүсчилсэн хувилбараар тойргоо тогтоож, сонгуулиа хийе
Бүсчилсэн хувилбараар тойргоо тогтоож, сонгуулиа хийе
 
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
 
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа

Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа

Тамхинд ногдуулах онцгой албан татварыг 2031 он хүртэл үе шаттай нэмэгдүүлнэ

Тамхинд ногдуулах онцгой албан татварыг 2031 он хүртэл үе шаттай нэмэгдүүлнэ

“Miss world university -2026” тэмцээнд  М.Аззаяа  Монгол Улсыг төлөөлж оролцоно

“Miss world university -2026” тэмцээнд  М.Аззаяа  Монгол Улсыг төлөөлж оролцоно

Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилтан, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна

Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилтан, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна

18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо

18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО

НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО

Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 06 дугаар дүгнэлттэй танилцаж, төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ

Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 06 дугаар дүгнэлттэй танилцаж, төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ

БОХХААБХ:Өвөлжилтийн бэлтгэл ажил, цаг үеийн асуудлаар салбарын сайд мэдээлэл хийж, Ерөнхий хяналтын сонсголын тайлан, санал, дүгнэлтийг сонслоо

БОХХААБХ:Өвөлжилтийн бэлтгэл ажил, цаг үеийн асуудлаар салбарын сайд мэдээлэл хийж, Ерөнхий хяналтын сонсголын тайлан, санал, дүгнэлтийг сонслоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав

Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Саксони муж улсад айлчилж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Саксони муж улсад айлчилж байна

АБГББХ: Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ

АБГББХ: Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө

Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо

Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо

Цахим залиланг таних Zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

Цахим залиланг таних Zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа

Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа

Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагатай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр боллоо

Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагатай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр боллоо

Зөвшөөрөл олгох эрх бүхий албан тушаалтнуудад зориулсан сургалтад 110 албан хаагч хамрагдаж байна

Зөвшөөрөл олгох эрх бүхий албан тушаалтнуудад зориулсан сургалтад 110 албан хаагч хамрагдаж байна

Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ Азийн наадмын хошой аварга болов

Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ Азийн наадмын хошой аварга болов

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв

Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв

Тагнуулынхан улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан их хэмжээний алт илрүүлжээ

Тагнуулынхан улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан их хэмжээний алт илрүүлжээ

“Эрдэнэс Тавантолгой“ компани 16 жилд 20 мянган ажлын байрыг бий болгожээ

“Эрдэнэс Тавантолгой“ компани 16 жилд 20 мянган ажлын байрыг бий болгожээ

“Spark - UB startup town” хакатоны шилдэг багуудыг тодрууллаа

“Spark - UB startup town” хакатоны шилдэг багуудыг тодрууллаа

ТББХ: Ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

ТББХ: Ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Л.Соронзонболд Азийн хадгаламж, зээлийн хоршоодын холбооны гүйцэтгэх захиралтай уулзлаа

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Л.Соронзонболд Азийн хадгаламж, зээлийн хоршоодын холбооны гүйцэтгэх захиралтай уулзлаа

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

НИТХ-ын дарга Д.Ихбаяр Пусан хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

НИТХ-ын дарга Д.Ихбаяр Пусан хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нээлтэд оролцлоо

УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нээлтэд оролцлоо

ХЗБХ: “Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудал, жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн бодлогын шийдэл боловсруулах талаарх санал солилцох” хэлэлцүүлэг зохион байгуулав

ХЗБХ: “Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудал, жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн бодлогын шийдэл боловсруулах талаарх санал солилцох” хэлэлцүүлэг зохион байгуулав

ХХНББХ: 2027 оны төсвийн төслийн талаар гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг дэмжсэнгүй

ХХНББХ: 2027 оны төсвийн төслийн талаар гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг дэмжсэнгүй

ӨБХ: Орон сууцны захиалгын хохирогчдын асуудлаар Засгийн газарт чиглэл өгсөн тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонсож, Монгол Улсын 2027 оны төсвийн төслийг хэлэлцэв

ӨБХ: Орон сууцны захиалгын хохирогчдын асуудлаар Засгийн газарт чиглэл өгсөн тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонсож, Монгол Улсын 2027 оны төсвийн төслийг хэлэлцэв

Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ

Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ