Нүүрсний хэргийг хянан шалгах түр хорооноос зарлаж буй хоёр дахь сонсгол ирэх даваа гарагт эхэлнэ. Энэ удаагийн сонсголд 268 гэрчийг оролцуулахаар дуудаж байгаагаа Хянан шалгах түр хорооны дарга, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр танилцуулсан. Эдгээрийн дунд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн нэр багтсан байдаг.
Тэгвэл Түр хорооноос Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Б.Ганхуягийг сонсголд оролцуулах тухай хүсэлтийг хүргүүлжээ.