Тамхины хяналтыг чангаруулж, татвар, үнийг нэмэгдүүлэх талаар хэлэлцлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
7 минут 44 секунд
Тамхины хяналтыг чангаруулж, татвар, үнийг нэмэгдүүлэх талаар хэлэлцлээ
Нийтлэсэн огноо:

Тамхины хяналтыг чангаруулж, татвар, үнийг нэмэгдүүлэх талаар хэлэлцлээ

Улсын Их Хурлын даргын 2024 оны 110 дугаар захирамжаар багуулагдсан ажлын хэсгээс Эрүүл мэндийн яам (ЭМЯ), Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран зохион байгуулсан “Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” хэлэлцүүлгийн өнөөдөр (2025.01.27)-ийн хуралдаанд тамхины хяналтын талаарх олон улсын бодлого, түүний чиг хандлага, өөрчлөлт, туршлагын талаар ярилцлаа.

Хэлэлцүүлгийн эхэнд ДЭМБ-ын Тамхины хяналтын суурь конвенцийн Нарийн бичгийн дарга нарын газрын дарга, хатагтай Адриана Бланко уг конвенци дэлхий дахинд хэрхэн хэрэгжиж байгаа тухай танилцуулсан бол ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын дарга Л.Баттөр энэ талаар Монгол Улсад явуулж буй үйл ажиллагаа, ахиц дэвшил, тулгамдсан асуудлуудын талаар дэлгэрэнгүй ярив. Манай улс тамхины хяналтын хууль, эрх зүйн орчныг шинэчлэн, тодорхой хэмжээнд сайжруулсаар ирсэн боловч хэрэглээ, тархалт, ялангуяа залуу үе, өсвөр насныхны хэрэглээ улам нэмэгдсээр байгааг ЭМЯ-ны газрын дарга Л.Баттөр илтгэлдээ дурдаж, утаат тамхины зэрэгцээ цахилгаан тамхины хэрэглээ эрчимтэй нэмэгдэж байгааг тоо баримт татан ярилаа. Татварын бодлогыг шинэчлэх, онцгой албан татварын зарцуулалтыг оновчтой болгох, хууль эрх зүйн орчныг сайжруулж шинээр бий болж байгаа тамхины төрлийн болон никотин агуулсан бүтээгдэхүүнүүдийг зохицуулах, ил худалдаалах, сурталчлахыг хориглох, тамхигүй бүсүүдийг бий болгож, хүрээ хэмжээг нь тэлэх, хэрэглэж эхлэх насны босгыг нэмэгдүүлэх, элдэв амт, үнэр, хорт чанарыг багасгах, хайрцаг сав, өнгө үзэмжинд хүртэл хяналт тавих, хуулиар зохицуулах шаардлага байгааг тэрбээр дурдлаа.

ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн төвийн Халдварт бус өвчний урьдчилан сэргийлэлтийн хэлтсийн зохицуулагч Ши Йин хүүхэд, залуусыг тамхины хор уршгаас хамгаалах, тамхигүй ирээдүй үеийг бий болгох талаар илтгэл тавив. Тэрбээр тамхины хэрэглээ нийгмийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй нь тодорхой учир тамхины хяналт зайлшгүй бөгөөд зөвхөн эрүүл мэндэд төдийгүй ядуурлыг бууруулах, байгаль орчны тогтвортой байдлыг нэмэгдүүлэх, тэгш бус байдлыг бууруулах зэрэг олон талын ач холбогдолтойг баримт, нотолгоонд тулгуурлан ярилаа. Тамхины хяналтыг цогцоор хэрэгжүүлэх нь оновчтойг тэрбээр онцолж, ялангуяа залуу үе, хүүхдүүдийг амьдарч, тоглож, сурч байгаа газарт нь хамгаалах шаардлагатайг тэмдэглэсэн юм.

Мөн ДЭМБ-ын Эрүүл мэндийг дэмжих газрын Эрүүл мэндийн татварын хэлтсийн дарга Пол Жеремиас тамхины хяналтыг татвараар дамжуулан хэрэгжүүлэх бодлого, түүнд тулгарч байгаа бэрхшээлтэй асуудлууд, тэдгээрийг даван туулах эр зориг, чин хүсэл чухал болохыг олон улсын жишээ баримтаар нотлон өгүүлэв. Мөн дэлхийн улс орнууд тамхины хяналтын хууль, эрх зүйн орчинд ямар өөрчлөлтүүд, ахиц дэвшлийг гаргаж байгааг танилцуулж, онцгой албан татварын хэмжээ, үнийг нэмэгдүүлэх нь хэрэглээг бууруулах хамгийн үр дүнтэй цорын ганц арга хэрэгсэл гэдгийг онцолсон юм.

Хэлэлцүүлэгт оролцсон ажлын хэсгийн болон Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүд, боловсрол, эрүүл мэндийн салбарын төрийн байгууллагын төлөөлөл, мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаач нар дээрх илтгэлүүд болон хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл ажлын хэсэг дээр хийж буй судалгаа, тооцооллын ажлууд, гарц шийдэл боловсруулах хүрээнд явуулж байгаа үйл ажиллагааг товч танилцуулж, энэхүү хэлэлцүүлгээс гарах үр дүн ихээхэн чухал гэдгийг онцолсон бол Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа тоо баримт, статистик судалгаатай холбоотой мэдээллүүдийг магадалж, татварыг нэмэгдүүлэх, олон нийтэд эерэг нөлөөлөл үзүүлж ажиллах, эрх зүйн хүрээнд дэвшилттэй зохицуулалтуудыг төлөвлөх талаар саналаа хэлэв. Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц тамхины хэрэглээг хязгаарлахын тулд орлох зүйлийг бий болгож байж үр дүнд хүрнэ гэдгийг онцлоод олон улсын судалгаанаас харахад ногоон байгууламж, спортоор хичээллэх боломж, тоглоомын талбай зэргийг өргөжүүлэх нь энэ зорилттой шууд хамааралтай байгаа тул онцгой албан татварын орлогыг үүнд зарцуулах нь зүйтэй гэв. Харин Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатар нарийвчилсан судалгаа, тооцоонд үндэслэж шийдвэрлэхгүй бол тамхийг хязгаарласнаар түүнээс илүү хор уршигтай хар тамхи зэрэг өөр зүйлд донтох байдлыг нэмэгдүүлэх эрсдэлтэйг анхаарч ажиллах шаардлагатай гэсэн юм. Улсын Их Хурлын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан тамхинд ногдуулж байгаа онцгой албан татварын хэмжээ бусад улс орнуудтай харьцуулахад бага байгаа явдал хамгийн хор уршигтайг дурдаж, энэ талаар зохих арга хэмжээг хугацаа алдалгүй авах нь зүйтэй гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун шууд болон дам сурталчилгаанд хяналт тавьж, нийгэмд нөлөө ихтэй хүмүүс, урлагийн бүтээлийг эерэгээр ашиглах, энэ талаар нягт хамтран ажиллах шаардлагатай гэлээ.

Нийслэлийн 72 дугаар сургуулийн нийгмийн ажилтан Г.Ууганцэцэг ерөнхий болловсролын сургуулийн орчинд тамхины хэрэглээ, тэр дундаа электрон тамхины хэрэглээ ноцтой түвшинд хүрснийг ярив. Хичээлийн завсарлагаагаар төдийгүй хичээлийн дундуур сурагчид багшаас чөлөө авч гараад түүнийгээ татаж байгаа нь донтолтын асар өндөр түвшинд хүрснийг харуулж буйг тэрбээр онцлоод багш, сурган хүмүүжүүлэгчид, нийгмийн ажилтнууд нөлөөллийн ажлыг хангалттай хийж байгаа боловч үр дүн гарахгүй байгаа нь энэ асуудал сургуулийн орчинд шийдвэрлэж болох хэм хэмжээнээс нэгэнт давчихсан байгааг илэрхийлж байна гэсэн юм.

Тэгвэл Нийгмийн эрүүл мэндийн ухааны доктор Т.Ариунтуяа тамхидалт, түүний сөрөг нөлөөний талаар судалгаа хийснээ танилцуулж, манай улсад дараагийн 10 жилд тамхины хэрэглээ хамгийн өндөр түвшинд хүрч, 40 орчим жилийн дараа хүн амд илрэх эрүүл мэндийн дарамт оргилдоо очино гэсэн дүн гарсныг анхаарууллаа. Ийм нөхцөл байдлыг баруун Европын зэрэг улс орнууд даван туулахдаа улс төрийн манлайлал, хяналт, хязгаарлалтын бодлогыг тууштай хэрэгжүүлснээр үр дүнд хүрсэн хэмээн тэрбээр онцлов.

Хэлэлцүүлэг маргааш (2025.01.28) тамхины хяналтын үр дүнтэй бодлогыг тодорхойлоход шаардлагатай стратегийг боловсруулах техникийн зөвлөгөөнөөр үргэлжилнэ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Туркийн Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
Туркийн Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
 
Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
 
Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна

Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна

Хятад хэлний төрөлжсөн сургалттай сургуулиудын шилдэг сурагчдад тэтгэлэг гардууллаа

Хятад хэлний төрөлжсөн сургалттай сургуулиудын шилдэг сурагчдад тэтгэлэг гардууллаа

Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна

Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна

Хүннү хотод дөрвөн үерийн хамгаалалтын суваг байгуулж байна

Хүннү хотод дөрвөн үерийн хамгаалалтын суваг байгуулж байна

ТӨРИЙН АЛБАНЫ ГҮЙЦЭТГЭЛИЙН УДИРДЛАГЫН ЦАХИМ СИСТЕМД 444 БАЙГУУЛЛАГЫН 23,482 АЛБАН ХААГЧ БҮРТГЭГДЖЭЭ

ТӨРИЙН АЛБАНЫ ГҮЙЦЭТГЭЛИЙН УДИРДЛАГЫН ЦАХИМ СИСТЕМД 444 БАЙГУУЛЛАГЫН 23,482 АЛБАН ХААГЧ БҮРТГЭГДЖЭЭ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв

Тендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна

Тендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна

УИХ-ын дарга C.Бямбацогт: Ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталлаа

УИХ-ын дарга C.Бямбацогт: Ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталлаа

Бүгд найрамдах Польш Улсын Сеймийн дэд маршал Дорота Ниэджиэла тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Бүгд найрамдах Польш Улсын Сеймийн дэд маршал Дорота Ниэджиэла тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

НИТХ дахь Ардчилсан намын бүлэг: Нийслэлийн төсвийн тодотгол, санхүүжилтийг хариуцлагатай нь хамт хэлэлцэх шаардлагатай

НИТХ дахь Ардчилсан намын бүлэг: Нийслэлийн төсвийн тодотгол, санхүүжилтийг хариуцлагатай нь хамт хэлэлцэх шаардлагатай

Япон улсын Итабаши хоттой ногоон байгууламж, соёл, боловсролын чиглэлд хамтран ажиллана

Япон улсын Итабаши хоттой ногоон байгууламж, соёл, боловсролын чиглэлд хамтран ажиллана

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2026 оны 42 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2026 оны 42 дугаарын тойм

Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа

Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа

“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна

“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна

ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН НОГДОЛ АШГИЙГ ИРГЭДЭД ХҮРТЭЭХ БОДЛОГО ҮР ДҮНГЭЭ ӨГЧ ЭХЭЛЖ БАЙНА

ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН НОГДОЛ АШГИЙГ ИРГЭДЭД ХҮРТЭЭХ БОДЛОГО ҮР ДҮНГЭЭ ӨГЧ ЭХЭЛЖ БАЙНА

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ГОВИЙН УСНЫ АСУУДЛЫГ НЭН ТЭРГҮҮНД ТАВИНА

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ГОВИЙН УСНЫ АСУУДЛЫГ НЭН ТЭРГҮҮНД ТАВИНА

Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа

Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын албан хаагчид “Ёс зүй, харилцаа, хандлага” сэдэвт сургалтад хамрагдлаа

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын албан хаагчид “Ёс зүй, харилцаа, хандлага” сэдэвт сургалтад хамрагдлаа

Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслүүдийг аж ахуйн нэгжүүдэд танилцууллаа

Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслүүдийг аж ахуйн нэгжүүдэд танилцууллаа

ӨБХ: Иргэд, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг сонсож, хэлэлцлээ

ӨБХ: Иргэд, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг сонсож, хэлэлцлээ

УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав

УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав

ЭЗБХ: Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

ЭЗБХ: Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна

Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна

“Бриллиант апартмент-1” орон сууцны төслийн хохирогчид ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд хандлаа

“Бриллиант апартмент-1” орон сууцны төслийн хохирогчид ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд хандлаа

Нийслэлийн 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэж, НИТХ-ын хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлэгт шилжүүллээ

Нийслэлийн 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэж, НИТХ-ын хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлэгт шилжүүллээ

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ӨМНӨГОВЬ АЙМГИЙН УДИРДЛАГУУДАД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ ХАНГУУЛАХ ХУГАЦААТАЙ ҮҮРЭГ ӨГЛӨӨ

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ӨМНӨГОВЬ АЙМГИЙН УДИРДЛАГУУДАД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ ХАНГУУЛАХ ХУГАЦААТАЙ ҮҮРЭГ ӨГЛӨӨ

ШАДАР САЙД Н.НOМТОЙБАЯР ТУРК УЛСЫН ЭЛЧИН САЙД, ХУДАЛДААНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

ШАДАР САЙД Н.НOМТОЙБАЯР ТУРК УЛСЫН ЭЛЧИН САЙД, ХУДАЛДААНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК 2027 ОНООС НОГДОЛ АШИГ ОЛГОНО ГЭДГЭЭ ЗАХИДЛААР МЭДЭГДЛЭЭ

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК 2027 ОНООС НОГДОЛ АШИГ ОЛГОНО ГЭДГЭЭ ЗАХИДЛААР МЭДЭГДЛЭЭ

ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖЛЭЭ

ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖЛЭЭ

ТББХ: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

ТББХ: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад 20 иргэнийг бүртгэхээр тогтов

ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад 20 иргэнийг бүртгэхээр тогтов

“Залуучуудын парламент” хөтөлбөрийн зохион байгуулагч талуудын уулзалт боллоо

“Залуучуудын парламент” хөтөлбөрийн зохион байгуулагч талуудын уулзалт боллоо

НҮБ-ын Хүн амын сангаас танилцуулж буй Монгол Улсын хүн ам зүйн өөрчлөлт, ирээдүйн төлөв байдлын үнэлгээний талаар санал солилцлоо

НҮБ-ын Хүн амын сангаас танилцуулж буй Монгол Улсын хүн ам зүйн өөрчлөлт, ирээдүйн төлөв байдлын үнэлгээний талаар санал солилцлоо

АБГББХ: Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

АБГББХ: Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

ТБХ:Тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Төрийн сангийн тогтолцоо, хууль тогтоомжийн нийцэлд хийсэн нийцлийн аудитын тайланг хэлэлцэв

ТБХ:Тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Төрийн сангийн тогтолцоо, хууль тогтоомжийн нийцэлд хийсэн нийцлийн аудитын тайланг хэлэлцэв

ХЗБХ: “Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав

ХЗБХ: “Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав

ТЕНДЕРИЙН СОНСГОЛЫН ХҮРЭЭНД ИРГЭД, ОЛОН НИЙТЭЭС САНАЛ ГОМДОЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА.

ТЕНДЕРИЙН СОНСГОЛЫН ХҮРЭЭНД ИРГЭД, ОЛОН НИЙТЭЭС САНАЛ ГОМДОЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА.

Залуучуудын хөгжлийн асуудлаар шинэчлэн боловсруулж буй хуулийн төслийн тухай хэлэлцлээ

Залуучуудын хөгжлийн асуудлаар шинэчлэн боловсруулж буй хуулийн төслийн тухай хэлэлцлээ

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн