Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын харьяат Монгол Улсын Төрийн их хан хуурч, Ардын жүжигчин Цэенгийн Цэрэндоржийн амьдрал уран бүтээлийн тухай баримтат киноны нээлтийн арга хэмжээ боллоо.
Түүний охин Ц.Бямбасайхан “Хөхөө намжилын домог” бүтээлийг Монгол хэлнээс Япон хэл рүү орчуулж Япон улсад хэвлүүлэн, Монголын ардын урлаг өв соёлыг олон улсад сурталчлахад үнэтэй хувь нэмэр оруулж байгаа юм.
Тэрээр энэхүү бүтээлийн 365 ширхэг Монгол, Япон хэл дээрх номыг Өмнөговь аймгийн Төв номын санд хандивлан өглөө.
Ардын жүжигчин Ц.Цэрэндоржийн бага хүү Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, ерөөлч магтаалч Ц.Соёл-Эрдэнэ аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлж, удам дамжсан морин хуурчийн уран бүтээлээ туурвиж байна.




Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!