НИЙСЛЭЛИЙН ЕСӨН ДҮҮРГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛӨӨС ХИЙСЭН АЖЛАА ТАЙЛАГНАЛАА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 36 секунд
НИЙСЛЭЛИЙН ЕСӨН ДҮҮРГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛӨӨС ХИЙСЭН АЖЛАА ТАЙЛАГНАЛАА
Нийтлэсэн огноо:

НИЙСЛЭЛИЙН ЕСӨН ДҮҮРГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛӨӨС ХИЙСЭН АЖЛАА ТАЙЛАГНАЛАА

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан Нийслэлийн онцгой байдлын газарт өнөөдөр боллоо. Хуралдаанд нийслэлийн есөн дүүргийн ИТХ-ын дарга гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хүрээнд энэ онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа анх удаа нээлттэй танилцуулав.

Тухайлбал, Баянзүрх дүүрэг хүн ам, нутаг дэвсгэрийн онцлогоос шалтгаалж гэмт хэргийн тоогоор 21 аймагт бүртгэгдсэн нийт гэмт хэргийн тооноос давсан үзүүлэлттэй байна. Дүүргийн хэмжээнд нийт 10 мянга орчим хэрэг прокурорын бүртгэлд байгаа аж. Иймд дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс мансууруулах бодисын эсрэг, хүүхдийн хүчирхийллийн эсрэг нэлээдгүй ажлыг зохион байгуулсан байна. Ингэхдээ орон сууцны хорооллын дундах нийтийн эзэмшлийг хааж авто зогсоолын хаалт хийсэн газруудын зөрчлийг арилгаж онцгой байдал, түргэний машин зэрэг яаралтай тусламжийн авто машин орох боломжийг бүрдүүлжээ. Чингэлтэй дүүргийн салбар зөвлөлөөс технологийн дэвшилд суурилсан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх AI видео контент, бичлэгийг цувралаар үзэгчдэд хүргэж байгаа нь үр дүнгээ өгчээ. Баянгол дүүрэг хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг гэмт хэргийг бууруулах хүрээнд эцэг эхийн өргөтгөсөн өдөрлөг, соёл урлагийн нөлөөллийн ажлыг зохион байгуулжээ. Мөн архидан согтууруулахтай тэмцэх зорилгоор цагдаагийн байгууллагуудтай хамтарч баар цэнгээний газруудад хяналт шалгалт хийсэн байна. Учир нь тухайн дүүрэгт гарч буй гэмт хэргийн дийлэнх нь архины сэдэлтэй байна гэдгийг онцоллоо. Тэгвэл Сүхбаатар дүүрэг гудамж талбайн камержуулалтыг нэмэгдүүлж дүүргийн Теле камерын төвтэйгөө бүрэн холбожээ. Хан-Уул дүүрэгт залилах гэмт хэрэг давамгайлж байгаа бол алслагдсан Налайх, Багануур дүүргийн хувьд мөн л хулгай, залилан, зам тээврийн зөрчилтэй холбоотой гэмт хэрэг өссөн үзүүлэлттэй байна. Эдгээр төрлийн гэмт хэргийн тоо нэмэгдэж буй шалтгаан нь Теле камерын төвтэй болж камержуулалтыг сайжруулсан холбоотойгоор гэмт хэргийн илрүүлэлт нэлээд өндөр үзүүлэлттэй байгаа аж.

Түүнчлэн Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүн байгууллагууд өөрсдийн авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, ажлын үр дүнгээ танилцууллаа. АТГ-аас 2025 оныг “Авлигын эсрэг жил” болгон зарласантай холбоотойгоор нийслэлийн төрийн захиргааны байгууллагуудад шат дараатай ажлуудыг зохион байгуулсан бол Нийслэлийн цагдаагийн удирдах газар олон улсын стандартын дагуу бүрэн камержуулж ажилласан байна. Ингэснээр нийслэлийн хэмжээнд 5600 гаруй зөрчил, гэмт хэргийг илрүүлсэн байна. Нийслэлийн боловсролын газраас сургууль дээрх зөрчил, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Ерөнхий боловсролын сургуулиудыг сэтгэл зүйчтэй болгож, шат дараатай ажлуудыг хэрэгжүүлж байна. Мөн Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс камерын бүрэн хяналтыг хэрэгжүүлж байгаа бөгөөд тусгай чиг үүргийн байгууллагуудаас ирсэн 1000 гаруй камерын бичлэг хянах хүсэлтэд хариу өгсөн байна. Үүнээс 240 гаруй нь зам тээврийн осолтой холбоотой дүрс, бичлэг эзэлж байна.

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс дүүргүүдэд хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэл, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, залилан, цахим гэмт хэргээс сэргийлэх хүрээнд ажиллах чиглэл өгсөн нь тухайн салбар зөвлөлүүдэд авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхой, үр дүнгээ өгөхөд ихээхэн ач холбогдол өгсөн талаар холбогдох байгууллагууд онцоллоо.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хүрээнд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүн байгууллагууд болоод дүүргийн салбар зөвлөлүүд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа танилцуулж, алдаа оноо, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ зэргээ ярилцаж, санал солилцсон хуралдаан боллоо.

“Цемент шохой” ХХК-д учирсан 1,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлээд байна

Ерөнхий сайд Н.Учрал: Эрсдэл илэрсэн хүүхдийг шаардлагатай оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулдаг тогтолцоог бүрдүүлэх ёстой
Ерөнхий сайд Н.Учрал: Эрсдэл илэрсэн хүүхдийг шаардлагатай оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулдаг тогтолцоог бүрдүүлэх ёстой
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
Ерөнхий сайд Н.Учрал: Эрсдэл илэрсэн хүүхдийг шаардлагатай оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулдаг тогтолцоог бүрдүүлэх ёстой

Ерөнхий сайд Н.Учрал: Эрсдэл илэрсэн хүүхдийг шаардлагатай оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулдаг тогтолцоог бүрдүүлэх ёстой

Хууль зүйн байнгын хорооны дарга Шүүхийн ерөнхий зөвлөлийн шинээр томилогдсон гишүүдэд ажлын амжилт хүслээ

Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 техниктэй ажиллаж байна

Ус хэмнэх, дахин ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв

“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна

Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа

Тамхинд ногдуулах онцгой албан татварыг 2031 он хүртэл үе шаттай нэмэгдүүлнэ

“Miss world university -2026” тэмцээнд  М.Аззаяа  Монгол Улсыг төлөөлж оролцоно

Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилтан, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна

18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО

Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 06 дугаар дүгнэлттэй танилцаж, төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ

БОХХААБХ:Өвөлжилтийн бэлтгэл ажил, цаг үеийн асуудлаар салбарын сайд мэдээлэл хийж, Ерөнхий хяналтын сонсголын тайлан, санал, дүгнэлтийг сонслоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Саксони муж улсад айлчилж байна

АБГББХ: Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө

Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо

Цахим залиланг таних Zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа

Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагатай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр боллоо

Зөвшөөрөл олгох эрх бүхий албан тушаалтнуудад зориулсан сургалтад 110 албан хаагч хамрагдаж байна

Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ Азийн наадмын хошой аварга болов

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв

Тагнуулынхан улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан их хэмжээний алт илрүүлжээ

“Эрдэнэс Тавантолгой“ компани 16 жилд 20 мянган ажлын байрыг бий болгожээ

“Spark - UB startup town” хакатоны шилдэг багуудыг тодрууллаа

ТББХ: Ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Л.Соронзонболд Азийн хадгаламж, зээлийн хоршоодын холбооны гүйцэтгэх захиралтай уулзлаа

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

НИТХ-ын дарга Д.Ихбаяр Пусан хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нээлтэд оролцлоо