"Жэм молл" худалдааны төвд эхнэр З.М-тэй маргалдаж, хутгалан амь насыг нь хохироосон Энхбатад анхан шатны шүүхээс бүх насаар нь хорих ял өгсөн.
2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр “Жэм молл” худалдааны төвд Н.Энхбат эхнэр З.М-тэй маргалдаж, хутгаар гэмтээсэн байна. Үүний улмаас З.М цочмог цус алдалтын шокт орж, амь насаа алдсан.
Прокурорын байгууллага Н.Энхбатыг онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхээс Н.Энхбатад бүх насаар нь хорих ял оноож, хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Мөн сэтгэцийн хохирол, хор уршгийн зардалд 162,360,000 төгрөгийг гаргуулж, амь хохирогчийн төрсөн хүүхэд Э.Д-д олгохоор тогтсон.
Н.Энхбат давж заалдсан ч Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Amlalt.mn
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!