Сэтгүүлчийн зүгээс Ерөнхий сайд Г.ЗАНДАНШАТАРТ хандан ил захидал илгээжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 21 секунд
Сэтгүүлчийн зүгээс Ерөнхий сайд Г.ЗАНДАНШАТАРТ хандан ил захидал илгээжээ
Нийтлэсэн огноо:

Сэтгүүлчийн зүгээс Ерөнхий сайд Г.ЗАНДАНШАТАРТ хандан ил захидал илгээжээ

Хүндэт Ерөнхий сайд аа...

Сүүлийн үед таны тэргүүлдэг Засгийн газрын зарим гишүүдийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгч буй мэдэгдлүүд нь Төр захиргааны төв байгууллагын үйл ажиллагааны чадавхийг бэхжүүлэх болон төрийн өндөр албан тушаалтнуудын аюулгүй байдлыг хангах тогтолцоо доголдолтой байгаа тухай ноцтой мэдээллийг олон нийтэд төрүүлж байна.

Саяхан, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар сэтгүүлчийн асуултад хариулахдаа, сайдын албаны автомашины жолоочоор өөрийн төрсөн дүүг авч ажиллуулж байгаагаа мэдэгдсэн. Тэрээр энэ тухайгаа мэдэгдэхдээ "нэг сая гаруй төгрөгийн цалинтай ажилд мэргэжлийн жолооч олдохгүй байгаа учир "хүчээр" шахуу төрсөн дүүгээ ажилд авсан" гэх агуулгатай шалтгаан хэлжээ.

Түүний энэ тайлбар нь нэг талаас төрийн алба хүний нөөцийн хомсдолд орсныг, нөгөө талаас төрийн байгууллага үндсэн үүргээ хэрэгжүүлэх чадамжгүй болж буйтай холбоотрй баримтыг илчилжээ гэж ойлгоход хүрсэн.

Төрийн өндөр албан тушаалтнуудыг, тэр дундаа Засгийн газрын сайд нарыг албан үүргээ гүйцэтгэхдээ аюулгүй зорчуулахын тулд мэргэжлийн жолооч, авто машин техникийн үйлчилгээгээр хангах нь Төр захиргааны авто баазын (ТЗАБ) үндсэн чиг үүргийн нэг юм.

Энэ байгууллага нь сайд нарын аюулгүй байдал, ажил үүргийн тасралтгүй байдлыг хангахад чухал үүрэгтэй. Гэтэл Б.Батбаатар сайдын мэдэгдэл нь Төр захиргааны авто бааз болон түүнийг хариуцдаг дээд шатны байгууллагууд үндсэн үүргээ бүрэн биелүүлэхгүй байна гэсэн дүгнэлтэд хүргэж байна.

Тэгээд ч цалин багатай учраас сайдын машин барих жолооч олдохгүй байгаа асуудалд БОУАӨ-ийн сайд санаа зовох асуудал биш бөгөөд дээр хэлсэнчлэн энэ асуудлыг зохицуулах үүрэг чиглэл бүхий ТЗАБ-ын "санаа тавих, шийдэх" асуудал.

Товчхондоо төрийн сайдыг унаа машин, мэргэжилдээ чадвар бүхий жолоочоор "хангах" асуудоыг ТЗАБ хариуцах ёстой.

Хэрэв сайд нар "цалин багатай учраас жолооч олддоггүй тул төрсөн дүүгээ жолоочоор авдаг" юм бол нэн даруй ТЗАБ-ыг татан буулгаж, чиг үүргийг яамдад шилжүүлэх хэрэгтэй.

Ингэснээр сайд нар жолоочоороо "Шадавыг авна уу, Готовыг авна уу" гэдгээ өөрсдөө мэдэж, аюулгүй байдал, эрсдэлээ ч өөрөө хариуцаад явахдаа хүрнэ.

Гэхдээ хэрэв ийм байдал үүсэхдээ хүрвэл ТЗАБ-аас хангах ёстой мэргэжлийн жолоочийн үйлчилгээг сайд хувийн журмаар, ах дүүсээрээ орлуулах нь аюулгүй байдлын үлэмж эрсдэл үүсгэх магадлалтай.

Цаашлаад мэргэжлийн бус, төрсөн ах дүү нь жолоочоор ажилласнаар ноцтой осол гарч, наанадаж төрийн өмчийн унаа машин эвдэрч, наанадаж төрийн сайдын эрүүл мэнд, амь насанд эрсдэл гарвал хэн ххриуцлага хүлээх вэ?

Тиймээс Эрхэм Ерөнхий сайд аа, бид танаас дараах асуултанд яаралтай хариулт нэхэж байна. Үүнд:

1. Хэн хяналт тавьж байна вэ? Төр захиргааны авто бааз нь сайд нарыг мэргэжлийн жолоочоор хангах үндсэн үүргээ биелүүлж чадахгүйд хүрсэн нь төрийн үйлчилгээний тогтолцооны алдаа мөн үү? ТЗАБ-ын үйл ажиллагаанд хэн, ямар байдлаар хяналт тавьж, тайлан авдаг вэ? Хэн хариуцлага хүлээх вэ?

2. Төрийн сайд, төрийн өмчийн албан автомашин, үүргээ гүйцэтгэж явахдаа, цалин бага учир жодооч олддоггүй гэдгээр "шалтаглан дур мэдэн" мэргэжлийн бус жолооч, ах дүүгээ ажилд авсны улмаас элдэв осол гарч эрдэнэт хүний эрүүл мэнд, амь бие, өмч хөрөнгийн хохирол учирвал Засгийн газар, эсвэл Төр захиргааны авто баазын аль нь хариуцлага хүлээх вэ?

3. Төрийн үйлчилгээний жолооч нарын цалинг (өнөөгийн нэг сая төгрөг орчим) зах зээлийн нөхцөл байдалтай (дундаж 2.5-3.5 сая төгрөг) нийцүүлэн нэмэгдүүлэх тодорхой шийдвэр, төлөвлөгөө байгаа юу? Хэзээ энэ асуудлыг шийдвэрлэх вэ?

Төрийн өндөр албан тушаалтны аюулгүй байдлын асуудал нь хувь хүний сонголт биш, үндэсний аюулгүй байдал, төрийн тогтвортой үйл ажиллагааны үндсэн асуудал мөн.

Тиймээс Эрхэм Ерөнхий сайд Г.Занданшатар та энэ асуудлыг яаралтай анхааран үзэж, ТЗАБ-ын удирдлагуудтай уулзаж, жолооч нарын цалин хөлс, үнэлэмжийг дээшлүүлж, сайд нар мэргэжлийн жолоочийг биш, ах дүү, хамаарал бүхий хүмүүсээ жолоочоор ажилд авдаг асуудлыг болиулж, Засгийн газрын гишүүнийхээ аюулгүй байдалд анхааран, асуудлыг нэг мөр цэгцэлнэ гэдэгт итгэж байна.

Хүндэтгэсэн: Сэтгүүлч Ц.Мөнхбаатар

Төрийн өмчийг үнэгүйдүүлж, авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн бол ажлаас нь чөлөөлөөд зогсохгүй зардлыг нь төлүүлж, эс бөгөөс шоронд нь хорьдог больё

Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно

Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно

Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт судас дотуурх оношилгоо, эмчилгээний зориулалттай ангиографийн аппарат суурилууллаа

Улаанбаатар, Саппоро хотуудын хамтын ажиллагааг шинэ агуулгаар өргөжүүлэх талаар санал солилцов

АРАБЫН НЭГДСЭН ЭМИРАТ УЛСТАЙ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ

ВЬЕТНАМ УЛСТАЙ ЭДИЙН ЗАСАГ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ХЭЛМЭГДЭГСДИЙН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д Монгол-Вьетнамын парламентын бүлгийн гишүүд бараалхлаа

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө

Улсын Их Хурлын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв

Хамтын ажиллагааны санамж бичгүүдэд гарын үсэг зурлаа

ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР “БЛЭКРОК ФМА” КОМПАНИТАЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа

ХХНББХ: Төсвийн тухай хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

ХЗБХ: Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, зохиогчийн эрхийн асуудлаарх Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхийг дэмжив

Ерөнхийлөгч Я.Милатович гэргийн хамт “Чингис хаан” үндэсний музей, Гандантэгчинлэн хийдэд зочиллоо

Монгол, Монтенегрогийн бизнес эрхлэгчид урт хугацааны хамтын ажиллагааны сууриа тавилаа

Их, дээд сургууль, коллежид суралцагчдын 61.5 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна

ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЛОО

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-ыг угтан авлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Багануур дүүргийн иргэдтэй уулзлаа

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

“Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөө”-г НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаанаар хэлэлцүүлнэ

“ЕРӨНХИЙ САЙДААС АСУУ” УУЛЗАЛТ БАГАНУУР ДҮҮРГЭЭС ЭХЭЛЛЭЭ

ӨБХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

БОХХААБХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ МОНТЕНЕГРО УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЯКОВ МИЛАТОВИЧИД БАРААЛХАВ

“Сайн парламент” сэдэвт шилдэг бүтээлийн уралдааны шагналыг гардууллаа

УИХ-ын дарга С.Бямбацогт Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович-д бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргалаа

Байгаль, цаг уураас хэт хамааралтай туршлагыг өөрчлөхөд хамтын ажиллагааг чиглүүлэх боломжтой гэв

АБГББХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ

ШАДАР САЙД Т.ДОРЖХАНД АНЭУ-ЫН ДУБАЙ ХОТНОО ОЛОН УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАНД ОРОЛЦОЖ БАЙНА

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчилна

Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: 2026 ОНЫ ТӨСВИЙН ТОДОТГОЛ БОЛ ТӨСВӨӨ ИРГЭДДЭЭ ЗОРИУЛЖ, ДАРАМТЫГ ТӨР ӨӨРТӨӨ АВАХ БОДЛОГЫН ШИЙДЭЛ ЮМ

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг явууллаа