УИХ-ын дарга Н.Учрал: Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюуныг ашиглахад онцгой анхаарна
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
7 минут 57 секунд
УИХ-ын дарга Н.Учрал: Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюуныг ашиглахад онцгой анхаарна
Нийтлэсэн огноо:

УИХ-ын дарга Н.Учрал: Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюуныг ашиглахад онцгой анхаарна

Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хороо, Олон улсын цахилгаан холбооны байгууллага, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам хамтран “Төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, нэгдсэн бодлогоор үйл ажиллагаа явуулахыг дэмжих дижитал дэд бүтцийг ГовСтак (GovStack) санаачилгын хүрээнд бүрдүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2025.12.16/ Төрийн ордны "Их засаг" танхимд зохион байгууллаа.

Улсын Их Хурлын дарга Н.Учрал хэлэлцүүлгийг нээж, үг хэлсэн. Тэрбээр хэлсэн үгэндээ, Монгол Улс төрийн үйлчилгээний цахимжилтаар хийсэн ажил багагүй ч, хийх ажил их байна гээд тухайлбал, “e-mongolia” платформ 88 байгууллагын 1,268 үйлчилгээг 92 сая удаа үзүүлж, насанд хүрсэн иргэдийн 85 хувь болж 2.1 сая хүнд үйлчилж байна гэв. Төрийн үйлчилгээний системийн ашиглалт нийт хэрэглэгчийн 30 хувьд тогтмол хүрсэн бөгөөд НҮБ-ын Цахим засаглалын хөгжлийн индексээр сүүлийн дөрвөн жилд 18, 28 байраар тус тус урагшилсныг онцлон тэмдэглэв.

Цааснаас цахимд шилжихэд технологоос илүү дүрэм журмын гох дэгээ, хэвшиж тогтсон хуучинсаг хандлага, цаг үеэсээ хоцорсон тогтолцоо гол саад бэрхшээл болж буйг УИХ-ын дарга дурдав.

Тэрбээр Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа ч УИХ-ын даргын албыг хашиж байгаа энэ цаг үед хиймэл оюун ашиглан төрийн бүтээмжийг өсгөх, эдийн засгийн эрх чөлөөг хязгаарласан, хүний эрхийг зөрчсөн эсэхэд онцгойлон анхаарч, шинжилгээ хийлгэсэн гэлээ. Тодруулбал, хувь хүний хүчин зүйл буюу ашиг сонирхолгүй хиймэл оюуны тусламжаар Үндсэн хуульд заасан 18 эрх, эрх чөлөөг 97 нэгж эрх болгон задалж, иргэний 59 эрх, эдийн засгийн 24 эрх, улс төрийн 14 эрх, эрх чөлөөг шинээр боловсруулж өргөн мэдүүлсэн болон хүчин төгөлдөр хуулиудад дүн шинжилгээ тусгайлан хийлгэсэн. Энэ бол хиймэл оюун, технологийн дэвшлийг төрийн бодлого, хууль, шийдвэрийг хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад ашиглаж нэвтрүүлэхэд онцгой алхам, дорвитой эхлэл болно гэдэгт итгэл төгс байна гэв.

Мөн зах зээл, бизнесийг төрийн хэтийдсэн зохисгүй оролцоо, компаниудын өмнө босгосон элдэв төрлийн хориг саадыг цэвэрлэж, чөлөөлөх зорилгоор хүчин төгөлдөр 378 хуульд хиймэл оюун ашиглан шинжилгээ хийж, эдийн засгийн эрх, эрх чөлөөг хэрэгжүүлэхэд хүндрэл үүсгэдэг 228 хууль, эдийн засгийн эрх, эрх чөлөөг шууд зөрчдөг 110 хууль байгааг илрүүллээ. 378 хуульд зөрчилтэй байж болзошгүй 1,323 заалт илэрсэн. Үүний дагуу 100 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулж, өргөн мэдүүлэхэд бэлтгэлээ. Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюуныг илүү өргөн хүрээнд ашиглахад онцгой анхаарах болно гэдгээ Улсын Их Хурлын дарга мэдэгдлээ.

Тэрбээр хэлсэн үгийнхээ төгсгөлд, govstack шийдэл нь улс орнуудын Засгийн газарт тулгамдсан олон бэрхшээлийг туулж давах өргөн боломж юм. Govstack бол технологийн асуудлуудыг хялбар шийдсэнээр бодлогын ажилдаа төвлөрөх боломж олгож буй дэвшилтэт арга зам гээд энэхүү хэлэлцүүлгээр дэвшилтэт тэргүүн туршлагаас суралцаж, бүтээлч, идэвхтэй яриа хэлцэл өрнүүлж, төр, иргэндээ ээлтэй, шинэ санаа санаачилга арвинтай, бодитой үр дүн гарна гэдэгт итгэл төгс байна гэлээ.

Дараа нь Нэгдсэн Үндэстний байгууллагын суурин зохицуулагч Яап ван Хиердэн хэлэлцүүлэгт амжилт хүсэж, мэндчилгээ дэвшүүлэв. Уг мэндчилгээнд аль ч улсын Засгийн газруудад дижитал шилжилтийг хэрэгжүүлэхээс өөр аргагүй нөхцөл байдалд хүрээд байгааг онцлоод үүний хамгийн чухал асуудал нь үр нөлөөтэй, үр ашигтайгаар бүх түвшинд нэгдмэл хандлагаар ажиллах шаардлагатай байна гэлээ.

Монгол Улсын хувьд энэ чиглэлд дорвитой ахиц дэвшил, амжилтад хүрсэн. Тухайлбал, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэхэд маш их амжилт олсон. Иймд өнөөдөр цахим дижитал шилжилтийг орон нутаг, төрийн бүх түвшинд хэрэгжүүлэхээр болж буйд Нэгдсэн Үндэстний Байгууллагаас онцгой анхаарч, тусламж, дэмжлэг үзүүлсээр ирсэн гэдгийг онцлон тэмдэглээд Монгол Улсад дижитал шилжилтийг хэрэгжүүлэхэд дэлхийн улс орнуудын тэргүүн туршлагаас хэрэгжүүлэх шаардлагатай байна гэж байлаа.

Үргэлжлүүлэн Олон улсын цахилгаан холбооны ITU байгууллагын Ази Номхон далайн бус хариуцсан захирал Ацүко Окуда үг хэлсэн.

Тэрбээр хэлсэн үгэндээ, Монгол Улсын дижитал шилжилтийн ирээдүйд стратегийн чухал хэлэлцүүлэг болж буйг тэмдэгдлээд дэлхийн бөмбөрцгийн газар зүйн байршлаас үл хамааран нас, хүйс, ажил мэргэжил, орлого, үл харгалзан дижитал шилжилтийн үр нөлөөг нь хүн бүхэн хүртэх ёстой гэж үздэг гэлээ.

Олон улсын Азийн холбооны байгууллагаас Азербайжаны нийслэл Баку хотноо 12 дугаар сарын 17-25-ны өдрүүдэд салбарынхаа хөгжлийн бага хурлыг зохион байгуулсан. Уг бага хурлаас улс орнууд дижитал шилжилтийг хурдасгах, эрчимжүүлэх, хиймэл оюун ухааныг үр ашигтай ашиглах шийдвэр гарган хамтран ажиллахаар тогтсоныг дурдаад Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн “e-mongolia” хөтөлбөр их хувь нэмэр оруулж байгаа гэв.

Мөн тэрбээр, Монгол Улс дижитал, инновац, дэд бүтцэд хөрөнгө оруулсаар байгаа бөгөөд бүх түвшинд харилцан уялдаатай, мэдээллээ чөлөөтэй солилцож, боловсруулалт хийдэг хиймэл оюун ухааныг ашиглаж, хэрэгжүүлэх хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилтуудыг хэрэгжүүлэхэд бид дэмжлэг, туслалцаа үзүүлэхэд байна гэдгээ мэдэгдлээ.

Хэлэлцүүлгийн эхний хэсэг “Төрийн дижитал шилжилтийн сорилт бэрхшээл ба шийдэл” сэдвийн хүрээнд болж, чиглүүлэгчээр нь Улсын Их Хурлын гишүүн, Инновац, Цахим бодлогын хөгжлийн дэд хорооны дарга Ч.Анар ажилласан юм. Мөн хэлэлцүүлэгт Олон улсын цахилгаан холбооны ITU байгууллагын Ази Номхон далайн бус хариуцсан захирал Ацүко Окуда Олон улсын цахилгаан холбооны байгууллагын танилцуулгыг хийсэн бол Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Мягмарнаран “Монгол Улсын дижитал шилжилтийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл: Ололт амжилт, хэрэгжиж буй төслүүд, гол бэрхшээлүүд болон сургамж, стратегийн чиглэл, зорилтууд”, Олон улсын цахилгаан холбооны ITU байгууллагын ГовСтак/GovStack/ төслийн ахлах менежер Набхонил Рой “Төрийн нэгдсэн /Whole-of-Government/ дижитал шилжилтийн ойлголт, ач холбогдол” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ
Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ
 
Нийслэлийн соёл, урлагийн өвийг мөнхлөх зорилгоор “Улаанбаатар“ пянзыг бүтээжээ
Нийслэлийн соёл, урлагийн өвийг мөнхлөх зорилгоор “Улаанбаатар“ пянзыг бүтээжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
Нийслэлийн соёл, урлагийн өвийг мөнхлөх зорилгоор “Улаанбаатар“ пянзыг бүтээжээ

Нийслэлийн соёл, урлагийн өвийг мөнхлөх зорилгоор “Улаанбаатар“ пянзыг бүтээжээ

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хот, Улаанбаатар хотын ААН байгууллагууд 20 орчим тэрбум төгрөгийн санамж бичиг байгууллаа

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хот, Улаанбаатар хотын ААН байгууллагууд 20 орчим тэрбум төгрөгийн санамж бичиг байгууллаа

Найрсаг хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай санамж бичигт гарын үсэг зурлаа

Найрсаг хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай санамж бичигт гарын үсэг зурлаа

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн 24МВт дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажил үргэлжилж байна

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн 24МВт дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажил үргэлжилж байна

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

ХХНББХ: Нийгмийн халамжийн тухай болон Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив

ХХНББХ: Нийгмийн халамжийн тухай болон Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо

ТБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулав

ТБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулав

Засгийн газраас ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 5.3 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газраас ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 5.3 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа

Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа

УИХ-ын гишүүн Ж.Баясгалан: Иргэд халамжаас илүү хөдөлмөр эрхлэх тэгш боломж, хүртээмжтэй орчин хүсэж байна

УИХ-ын гишүүн Ж.Баясгалан: Иргэд халамжаас илүү хөдөлмөр эрхлэх тэгш боломж, хүртээмжтэй орчин хүсэж байна

Улсын хэмжээнд ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

Улсын хэмжээнд ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

Сургууль хүртэлх замыг хүүхдэд ээлтэй болгох асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ

Сургууль хүртэлх замыг хүүхдэд ээлтэй болгох асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ

Улаанбаатар БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хот хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргана

Улаанбаатар БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хот хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргана

Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэхээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэхээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын Засаг дарга Лянь Дунтай уулзлаа

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын Засаг дарга Лянь Дунтай уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхийлөгч А.Г.Лукашенко нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхийлөгч А.Г.Лукашенко нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгээр мэдээлэл хийлээ

Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгээр мэдээлэл хийлээ

Беларусь Улсын Үндэсний Хурлын Бүгд найрамдах зөвлөл болон Төлөөлөгчдийн танхимын дарга нар бараалхлаа

Беларусь Улсын Үндэсний Хурлын Бүгд найрамдах зөвлөл болон Төлөөлөгчдийн танхимын дарга нар бараалхлаа

Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа

Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа

Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа

Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВРЫН БИЕЛЭЛТИЙГ ХЯНАЖ, АЖЛАА ЭРЧИМЖҮҮЛЭХИЙГ ДААЛГАВ

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВРЫН БИЕЛЭЛТИЙГ ХЯНАЖ, АЖЛАА ЭРЧИМЖҮҮЛЭХИЙГ ДААЛГАВ

Нийслэлийн хөрс, усны бохирдлыг бууруулах арга хэмжээний талаар хэлэлцлээ

Нийслэлийн хөрс, усны бохирдлыг бууруулах арга хэмжээний талаар хэлэлцлээ

ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол

ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол

ХЗБХ: УДШ-ийн шүүгчид З.Ганзоригийг нэр дэвшүүлснийг танилцууллаа

ХЗБХ: УДШ-ийн шүүгчид З.Ганзоригийг нэр дэвшүүлснийг танилцууллаа

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

Улсын Их Хурлын төлөөлөгчид Бүгд Найрамдах Турк Улсад парламентын бүлгийн айлчлал хийлээ

Улсын Их Хурлын төлөөлөгчид Бүгд Найрамдах Турк Улсад парламентын бүлгийн айлчлал хийлээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын Засаг дарга Лянь Дунтай уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын Засаг дарга Лянь Дунтай уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Хөх хотод албан айлчлал хийж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Хөх хотод албан айлчлал хийж байна

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо

Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монголын өв, соёлын түүхийг хадгалсан Финландын Үндэсний музейд зочлов

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монголын өв, соёлын түүхийг хадгалсан Финландын Үндэсний музейд зочлов

Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоох анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоох анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Монгол, Финландын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан иргэдийг шагналаа

Монгол, Финландын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан иргэдийг шагналаа

“Монголын сайхан орон” тоглолтыг Хельсинки хотноо толилуулав

“Монголын сайхан орон” тоглолтыг Хельсинки хотноо толилуулав

“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг зохион байгуулагдаж байна

“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг зохион байгуулагдаж байна