Азийн XX наадам Японы Айчи, Нагояа хотод есдүгээр сарын 19-нд нээлтээ хийнэ. Энэхүү наадамд оролцох Монголын баг тамирчдын бэлтгэл ажлыг хангах, спорт холбоодод мэдээлэл хүргэх, хамтын ажиллагаа, уялдаа холбоог бэхжүүлэх зорилготой нэгдсэн уулзалтыг “Олимпик Хаус”-т зохион байгуулжээ.
Тус уулзалтад ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг, “Айчи-Нагояа 2026” Азийн наадмын Монголын багийн ахлагч Х.Баттулга, Х.Булгантуяа, багийн дэд ахлагч Ц.Сандуй, БТСУХ-ны дарга Э.Билэгт болон спорт холбоодын удирдлагууд, үндэсний шигшээ багийн дасгалжуулагчид оролцсон байна.
Уулзалтын үеэр спорт холбоодод Азийн наадмын зохион байгуулалтын мэдээлэл, баг тамирчдын бүртгэлтэй холбоотой мэдээлэл, анхаарах асуудлууд болон цаашдын зохион байгуулалтын төлөвлөгөөний талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэж, санал солилцов. Мөн спорт холбоодын төлөөлөл багийн ахлагчидтай чөлөөтэй ярилцаж, бэлтгэл хангалт, хамтын ажиллагааны талаар санал хүсэлтээ өгч, тулгамдаж буй асуудлуудын талаар ярилцсан аж.
Монгол Улсын баг тамирчид энэ удаагийн Азийн наадамд урьдчилсан байдлаар 32 спортын 54 төрөл, зай, жинд 500 гаруй тамирчнаар оролцох мэдүүлгээ өгөөд байна.


Эх сурвалж: Montsame.mn
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!