Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогтын Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганыг хааж хэлсэн үг
Огноо
Унших
13 минут 26 секунд
Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогтын Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганыг хааж хэлсэн үг
Нийтлэсэн огноо:

Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогтын Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганыг хааж хэлсэн үг

Эрхэм хүндэт ард иргэд ээ,

Монгол Улсын Ерөнхий сайд аа,

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын ес дэх удаагийн парламентын 2026 оны хаврын ээлжит чуулган 79 өдөр эрчтэй, дэвшилттэй, ажил хэрэгч хуралдаж ийнхүү өндөрлөж байна.

Энэ хугацаанд анхдагч хууль 18, хуулийн шинэчилсэн найруулга 2, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 188, олон улсын гэрээ соёрхон батлах тухай хууль 7, хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль 5, Улсын Их Хурлын тогтоол 58-ыг хэлэлцэн баталлаа.

Улсын Их Хурлын бүрэн эрх, сонгуульт хугацаа ид дундаа орсон энэ цаг үед өмнөх чуулгануудаас хамгийн олон буюу 79 хууль тогтоомж өргөн мэдүүлсний 43-ыг нь Улсын Их Хурлын гишүүд санаачилсан байна.

Мөн өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Улсын Их Хурал 341 хууль тогтоомж баталсан бол зөвхөн энэ хаврын чуулганаар 278 хууль тогтоомж хэлэлцэн баталжээ.

Улсын Их Хурлын гишүүд болон парламентад суудал бүхий улс төрийн намууд нийт иргэн, улсын эрх ашгийг эрхэмлэн, улстөржилт, талцал хуваагдлаас ангид байж, ойлголцож, нягтарч ажиллаж чадвал ямар үр дүн гаргаж болохыг бодитой харуулсан чуулган боллоо гэж дүгнэж байна.

Улсын Их Хурал хяналт шалгалтын бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдтэй төрийн бодлого шийдвэрийн биелэлтээр “Асуулгын цаг”-ийг гурван удаа зохион байгуулахын зэрэгцээ нийслэл Улаанбаатар хотын 2024-2026 оны хөрөнгө оруулалт, төсвийн зарцуулалт болон Малчны тухай хуулийн хэрэгжилтээр тус тус ерөнхий хяналтын сонсгол хийж холбогдох шийдвэрийг гаргалаа.

Чуулганы хугацаанд бид “Нээлттэй Парламент”-ын шинэчлэлийг эхлүүллээ.

Парламентын шинэчлэл нь зөвхөн дотоод зохион байгуулалтын асуудал бус, хууль тогтоомжийг хэлэлцэн батлахдаа иргэдийн оролцоотой, хяналттай гаргасан шийдвэр бүр нь амьдралд хэрэгждэг байхад оршино.

Энэ чуулганаар гишүүдийн идэвх оролцоо сайжирч, Улсын Их Хурал илүү нээлттэй, иргэдээ сонсдог, иргэндээ ойр байх чухал алхмыг хийж чадсан.

Эрхэм хүндэт ард иргэд ээ,

Улсын Их Хурал бол ард түмэнд Үндсэн хуулиар олгогдсон засаглах эрхийг хэрэгжүүлэгч төлөөллийн дээд байгууллага, ардчиллын төв институц билээ. Иймд Улсын Их Хурлын шийдвэр бүр нь оновчтой, алсын хараатай, цаг үеэ олсон, мэдрэмжтэй байж, түүний нөлөөгөөр монголчууд бидний амьдрал ахуй дэвжин дээшилж, үр хойчийн маань ирээдүй баталгаажин, зорилго тэмүүлэл нь улам тод гэрэлтэж байх учиртай.

Улсын Их Хурлын гишүүн нь ард түмний элч төлөөлөгчийн хувьд, нийт иргэн, улсын эрх ашгийг эрхэмлэн, төрт ёс, түүх уламжлал, Үндсэн хуулиа дээдлэн сахиж, хэлэлцэж байгаа асуудал бүрд идэвхтэй оролцон, иргэдийнхээ дуу хоолой болж, хууль тогтоох үйл ажиллагаанд саналаа биечлэн өгч хэвшвэл зохино. Энэ бол төлөөллийн ардчиллын алтан зарчим.

Тийм учраас миний бие Улсын Их Хурлын даргаар сонгогдсоноос хойших өнгөрсөн 90 өдрийн турш энэ танхим дахь гишүүн бүрээс ирц оролцоо, идэвх хариуцлагаа илүү сайжруулахыг сануулж ажиллалаа. Байнгын ажиллагаатай парламентын нэр хүндийг улам бүр сэргээж, удааширсан үйл ажиллагааг эрчимжүүлэхийн төлөө Улсын Их Хуралд суудал бүхий улс төрийн намууд болон гишүүдтэйгээ хамтарч хичээн зүтгэлээ. Үүний үр дүн ч эхнээсээ гарч Улсын Их Хурлын чуулганы ирц, оролцоо эрс сайжирч байна.

Цаашид иргэний хяналтыг Улсын Их Хуралд бодитоор бий болгох зорилгоор чуулганы хуралдааны ирцийг “бодит цагийн горим”-д шилжүүллээ. Хуралдаандаа суудаггүй гишүүдтэй ямар хариуцлага ярих нь иргэн Таны мэдэлд очлоо. Энэ бол иргэндээ ээлтэй, Нээлттэй Парламент-ын сайн эхлэл. Энэ бол иргэдийнхээ оролцоо, хяналтыг жинхэнэ утгаар нь бодит болгож буй зөв шинэчлэлийн эерэг үр нөлөө гэж дүгнэж байна.

Хэлэлцэж байгаа асуудал бүрийг иргэдэд мэдээлж, тэднийг оролцуулдаг, амьдралд ойр хууль баталдаг парламент байхын тулд хууль, тогтоолын төслийн талаар хүссэн хүн бүр саналаа өгөх тогтолцоог бий болгов. И-Монгол цахим системд “Нээлттэй Парламент” цэс нэмж, энэ сувгаар дамжуулан Улсын Их Хурал иргэдээсээ санал авах амьд шугам нээлээ.

Батлагдсан хууль амьдралд нь дэм болж байна уу, аль эсхүл дөнгө тушаа болж байна уу гэдэг талаар иргэд саналаа өгч, төрийн эрх барих үйл хэрэгт шууд оролцох боломжийг олголоо. Ингэж иргэдээ сонсдог болсноор Улсын Их Хурал баталсан хуулийнхаа хэрэгжилтэд тогтмол хяналт тавих, иргэн, аж ахуйн нэгжид дарамт болж буй хуулиудаа шуурхай мэдэрч, хурдан засах боломж бүрдэж байна аа. Амьдралд нийцэхгүй байгаа хуулийг цаг алдалгүй засдаг, төр төвтэй бус, хүн төвтэй хууль баталдаг байх нь "Нээлттэй Парламент"-ын үнэт зүйл юм аа.

Эрхэм хүндэт ард иргэд ээ

Улсын Их Хурлын хаврын чуулганаар Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай, Цусны донорын тухай анхдагч хуулийг баталлаа. Амь аварч, амьдрал бэлэглэх эдгээр хууль нь иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг авран хамгаалах хүсэл зоригийн бодит биелэл болж байгаад баяртай байна.

Эх оронд маань сүүлийн жилүүдэд цөлжилт, ган, зуд зэрэг байгалийн сөрөг үзэгдэл эрчимтэй нэмэгдэж, уур амьсгалын өөрчлөлт бодит сорилт болсныг та бид харж байна. Удахгүй дэлхийн 190 гаруй орны 10 мянга гаруй зочид төлөөлөгч цөлжилт, газрын доройтол, усны хомсдолын асуудлаар манай улсад чуулна. Улсын Их Хурал энэхүү түүхэн үйл явдлыг угтаж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахтай холбоотой Уур амьсгалын өөрчлөлтийн тухай анхдагч хуулийг баталлаа.

Түүнчлэн Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийг баталснаар Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц зэрэг томоохон төслүүдээ эрчимжүүллээ.

Бид 27 жилийн дараа Гэр бүлийн тухай хуулиа шинэчлэн баталж, өөрийнхөө зөрчигдсөн эрхийн төлөө үгээ хэлж чаддаггүй хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг шүүхээр хамгаалах, олон хүүхэд төрүүлсэн эхчүүдээ ялгалгүйгээр урамшуулах, монгол айл, өрх бүрээ дэмжсэн цогц бодлогыг гаргав.

Үрэлгэн зардал, нүсэр бүтэцтэй төрийн өмчит компаниудыг цэгцлэх, менежментийг нь сайжруулах, төр хувийн хэвшилтэйгээ өрсөлддөг ужгирсан байдлыг халах Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай хуулийг батлалаа.

Улс орны эдийн засгийг бизнес эрхлэгчид, татвар төлөгчид нуруундаа үүрдэг ээ. Төр нь хувийн хэвшлийнхээ хөгжлийг дэмжиж, бизнесийн орчныг таатай байлгах, урагшлах замд нь саад бэрхшээл үүсгэлгүй, ямагт дэм болж байх үүрэгтэй. Ажил хийж, ачаа үүрч яваа ард иргэд, аж ахуйн нэгжүүдээ дэмжих, тэдэнд бизнесийн эрх чөлөөг жинхэнэ утгаар нь олгох зөв эхлэлийг тавьж, Улсын Их Хурал энэ хаврын чуулганаар анх удаа Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль баталсныг онцлон тэмдэглэе.

Үнийн өсөлт, зээлийн хүүд дарлуулсан бага, дунд орлоготой иргэдээ хамгаалж, бусдын гар харалгүйгээр ажил, бизнес хийж байгаа хүн бүрд дэм болсон, татвар төлөгчдийнхөө эрх ашгийг нэн тэргүүнд тавьсан, татварын багц хуулиудыг ч баталсан. Энэхүү татварын шинэчлэлээр аж ахуйн нэгжийн орлогын албан татварын шатлалыг өөрчилж, татварын хувь хэмжээг буулгаж, 1.3 сая татвар төлөгч иргэнийхээ жил бүр татварт өгдөг байсан 2 сая төгрөгийг өөрт нь үлдээж, өрхийн амьжиргаандаа зарцуулах боломжийг олголоо. Анхны орон сууцаа авч, гал голомтоо бадраасан иргэдээ татвараас чөлөөлж, бусдад борлуулахад нь оногдуулж байсан 2 хувийн татварыг бүрэн тэглэлээ.

Нийгмийн даатгалын тогтолцоонд шинэчлэлийн салхи оруулж, олон жил ажилласан нь өндөр тэтгэвэр авах, тэтгэврийн зөрүүг багасгах, цагийн ажил хийж байгаа оюутнууд болон цөөн ажилтантай жижиг бизнес эрхлэгчийн 3 хүртэлх ажилтныг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх хуультай боллоо.

Баталсан хууль бүрийн ард идэвх, санаачилгатай ажилласан Улсын Их Хурлын эрхэм гишүүд болон Тамгын газрын албан хаагчдадаа гүн талархлаа илэрхийлье.

Улсын Их Хурлаар хэлэлцэх аливаа асуудал, бодлого шийдвэрт эх орон, ард иргэдийнхээ эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, улстөржилт, талцал маргаанаа умартан мартаж, богино хугацааны эрх ашгаас илүүтэй алс хэтийн хөгжлийн бодлого руу чиглэсэн, улс төрийн үзэмжээр бус ул суурьтай, хариуцлагатай, тооцоо судалгаатай хандах зарчмыг хууль санаачлагч, бодлого тодорхойлогч бүр чанд баримтлах шаардлагатай байна.

Олон жил бугшсан намчирхал, талцал хуваагдал, засаглалын хямралыг эцэс болгож, хөгжил дэвшлийн томоохон зорилтууддаа төвлөрөн, улс орныхоо эдийн засаг, ард иргэдийнхээ амьдрал ахуйг өөд татах бодлогын асуудал, суурь шийдвэрүүдийг гаргахын төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр, нэгдэж ажиллахыг ард түмэн биднээс хүсэж байна.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн, нийгмийн захиалга болсон хууль тогтоомжийн төслийг Улсын Их Хурал энэ хаврын чуулганаар цаг алдалгүй, шуурхай хэлэлцэн баталсан гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Хууль тогтоол цаасан дээр үлддэг бус, амьдралд хэрэгждэг байх учиртай. Одоо гагцхүү Засгийн газар хуулийн хэрэгжилтэд анхаарч, нүдэнд үзэгдэж, гарт баригдахуйц үр дүн гаргаж, хурдтай ажиллахыг онцлон сануулъя.

Болзошгүй эрсдэл хүндрэлийг урьтаж мэдэх, тосож бэлдэх, тэсэж давах, тодорхой стратеги төлөвлөгөөтэй байхыг гадаад орчин, эдийн засгийн нөхцөл байдал, өнөөдрийн цаг үе шаардаж байна.

Зуны сар зургаа биш ээ. Шатахууны хангамжийг тогтвортой байлгах, мах гурил, төмс хүнсний ногооны нийлүүлэлтэд онцгой анхаарч, үнийн савлагаанаас сэргийлэх, эдийн засгийн өсөлтийг иргэн бүрд хүргэж, орлогыг нэмэгдүүлэх, эрчим хүч, мал аж ахуйн салбарын ирэх өвлийн бэлтгэлийг сайтар хангах зэрэг олон асуудлыг одооноос бид анхаарч ажиллах ёстой.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ

Та бид ард иргэдийнхээ бодит шүүмжлэлийг хүлээн авч, бодож тунгааж, болохгүй бүтэхгүйг засаж залруулж ажиллах учиртай. Сайн хууль гэж хөгжилд түлхэц өгсөн, хүнд өгөөж өгсөн, алсыг харж, асуудлыг шийддэг байх ёстойг байнга санан, чуулган завсарласан зуны дэлгэр цагаар иргэд, сонгогчидтойгоо илүү ойр байж, ирэх намар хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар санал бодлыг нь сонссон, үр бүтээлтэй улирал болгон ажиллахыг хүсье.

Хүн төвтэй хууль баталж, хүчирхэг Монголын хөгжлийн үндсийг тавьж, иргэдийнхээ итгэлийг хураасан, хяналттай, "Нээлттэй парламент"-ыг төгөлдөржүүлэхийн төлөө хамтдаа хичээн зүтгэцгээе.

Монгол түмний минь хийморь сүлд өөдөө байж, эв нэгдэлтэй, хөгжил дэвшилтэй, иргэн бүр аз жаргалтай, айл өрх бүр амар амгалан байх болтугай.

Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган хаасныг мэдэгдье.

Эх сурвалж: parliament.mn

Зээлийн хэлэлцээрүүдийг соёрхон батлаад Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганыг хаалаа
Зээлийн хэлэлцээрүүдийг соёрхон батлаад Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганыг хаалаа
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!
 
 
Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогтын Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганыг хааж хэлсэн үг

Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогтын Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганыг хааж хэлсэн үг

Зээлийн хэлэлцээрүүдийг соёрхон батлаад Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганыг хаалаа

Зээлийн хэлэлцээрүүдийг соёрхон батлаад Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганыг хаалаа

Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээний үр дүнд Азийн бүс нутаг тогтвортой байдлын хөгжлийн зорилтуудаар хамгийн ахицтай бүсэд тооцогдох боллоо

Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээний үр дүнд Азийн бүс нутаг тогтвортой байдлын хөгжлийн зорилтуудаар хамгийн ахицтай бүсэд тооцогдох боллоо

Эдийн засгийн эрх чөлөөний тухай, Гэр бүлийн тухай, Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай болон бусад хууль, тогтоолын төслийг батлав

Эдийн засгийн эрх чөлөөний тухай, Гэр бүлийн тухай, Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай болон бусад хууль, тогтоолын төслийг батлав

Чуулга уулзалт “Чухал ашигт малтмал, уул уурхай ба ногоон технологи” сэдэвт хэлэлцүүлгээр үргэлжлэв

Чуулга уулзалт “Чухал ашигт малтмал, уул уурхай ба ногоон технологи” сэдэвт хэлэлцүүлгээр үргэлжлэв

Хоёрдугаар салбар хэлэлцүүлэг “Хиймэл оюун ухаан, технологи ба хүртээмжтэй инновац” сэдвээр өрнөлөө

Хоёрдугаар салбар хэлэлцүүлэг “Хиймэл оюун ухаан, технологи ба хүртээмжтэй инновац” сэдвээр өрнөлөө

АБГББХ: Санхүүгийн хамтын ажиллагааны болон зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг дэмжлээ

АБГББХ: Санхүүгийн хамтын ажиллагааны болон зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг дэмжлээ

“Чингис хаан” музей байгуулагдсан түүхийг өгүүлэх танхимын нээлт боллоо

“Чингис хаан” музей байгуулагдсан түүхийг өгүүлэх танхимын нээлт боллоо

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НҮБ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА АСАН БАН ГИ МҮНТЭЙ УУЛЗЛАА

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НҮБ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА АСАН БАН ГИ МҮНТЭЙ УУЛЗЛАА

Эвдэрсэн савлуур, зэвэрсэн гулсуур: Хүүхдүүд эрсдэл дунд тоглож байна

Эвдэрсэн савлуур, зэвэрсэн гулсуур: Хүүхдүүд эрсдэл дунд тоглож байна

Таван шарын хуучин орон сууцыг дахин төлөвлөж, хос 16 давхар 240 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа

Таван шарын хуучин орон сууцыг дахин төлөвлөж, хос 16 давхар 240 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа

Нийслэл жилд 3500 хүүхдэд үйлчлэх иж бүрэн тоног төхөөрөмжтэй сэргээн засах төвтэй боллоо

Нийслэл жилд 3500 хүүхдэд үйлчлэх иж бүрэн тоног төхөөрөмжтэй сэргээн засах төвтэй боллоо

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад ажиллаж буй 145 албан хаагч төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад ажиллаж буй 145 албан хаагч төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө

ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА

ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА

ТББХ: Хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэхийг дэмжлээ

ТББХ: Хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэхийг дэмжлээ

Олон улсын чуулга уулзалтад оролцогчид “Ардчилал, иргэдийн оролцоо” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ

Олон улсын чуулга уулзалтад оролцогчид “Ардчилал, иргэдийн оролцоо” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ

Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ эхэллээ

Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ эхэллээ

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ

Нийслэлийн томоохон төсөл, бүтээн байгуулалтад нэн тэргүүнд үндэсний үйлдвэрлэгч, хувийн хэвшлээ дэмжиж ажиллана

Нийслэлийн томоохон төсөл, бүтээн байгуулалтад нэн тэргүүнд үндэсний үйлдвэрлэгч, хувийн хэвшлээ дэмжиж ажиллана

Нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

“Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ

“Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв

Зарим байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв

Зарим байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв

Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Э.Анарыг томилов

Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Э.Анарыг томилов

Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Гүн-Үйлс, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, М.Төрманлай нарыг томиллоо

Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Гүн-Үйлс, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, М.Төрманлай нарыг томиллоо

Санхүүгийн хамтын ажиллагааны болон зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүд өргөн мэдүүллээ

Санхүүгийн хамтын ажиллагааны болон зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүд өргөн мэдүүллээ

Нийгмийн халамжийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл өргөн мэдүүлэв

Нийгмийн халамжийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл өргөн мэдүүлэв

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл өргөн мэдүүллээ

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл өргөн мэдүүллээ

Дулаан хангамжийн тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Дулаан хангамжийн тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар М.Мандхайг, Хууль зүйн байнгын хорооны даргаар Л.Мөнхбаатарыг сонгож, Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Э.Анарыг томилов

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар М.Мандхайг, Хууль зүйн байнгын хорооны даргаар Л.Мөнхбаатарыг сонгож, Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Э.Анарыг томилов

Нийслэлийн хэмжээнд тоглоомын талбайн орчны аюулгүй байдал, стандартын хэрэгжилтийн үзлэг, шалгалтыг тогтмол зохион байгуулж байна

Нийслэлийн хэмжээнд тоглоомын талбайн орчны аюулгүй байдал, стандартын хэрэгжилтийн үзлэг, шалгалтыг тогтмол зохион байгуулж байна

Сэлбэ гол дагуух авто замыг долоодугаар сарын 10-ны дотор ашиглалтад хүлээн авахаар төлөвлөж байна

Сэлбэ гол дагуух авто замыг долоодугаар сарын 10-ны дотор ашиглалтад хүлээн авахаар төлөвлөж байна

ТББХ: Сонгуулийн ерөнхий хорооны даргаар Н.Мягмарыг томилохыг дэмжлээ

ТББХ: Сонгуулийн ерөнхий хорооны даргаар Н.Мягмарыг томилохыг дэмжлээ

Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

НИТХ-ын төлөөлөгч Б.Ану-Үжин: Сүхбаатар дүүргийн бүх сургууль, цэцэрлэгийг камержуулах санаачилга амжилттай хэрэгжлээ

НИТХ-ын төлөөлөгч Б.Ану-Үжин: Сүхбаатар дүүргийн бүх сургууль, цэцэрлэгийг камержуулах санаачилга амжилттай хэрэгжлээ

АУКЦИОНЫ ЯЛАГЧ КОМПАНИУДТАЙ ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧ ХУДАЛДАХ, ХУДАЛДАН АВАХ ГЭРЭЭ БАЙГУУЛАВ

АУКЦИОНЫ ЯЛАГЧ КОМПАНИУДТАЙ ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧ ХУДАЛДАХ, ХУДАЛДАН АВАХ ГЭРЭЭ БАЙГУУЛАВ

Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 07 дугаар сарын 02-ны өдрийн ирцийн мэдээ

Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 07 дугаар сарын 02-ны өдрийн ирцийн мэдээ

ӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэдийн асуудлаарх Ажлын хэсгийн санал дүгнэлтийг хэлэлцэж, Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжив

ӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэдийн асуудлаарх Ажлын хэсгийн санал дүгнэлтийг хэлэлцэж, Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжив

ЭЗБХ: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигч Энхболдын Анарыг томилохыг дэмжлээ

ЭЗБХ: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигч Энхболдын Анарыг томилохыг дэмжлээ