Наадмын амралтаар орон нутгийг зорих автомашины тоо эрс нэмэгдэж буй энэ үед шатахууны эрэлт өсөж, зарим орон нутагт бензин түр хугацаанд хомсдох эрсдэл үүсээд байна. Тиймээс иргэд аялалд гарахаасаа өмнө шатахуунаа урьдчилан цэнэглэж, маршрутынхаа дагуух шатахуун түгээх станцуудын байршил, ажиллах цагийн мэдээллийг нягтлах шаардлагатай болжээ.
Шатахууны хангамжийн асуудал бүрэн тогтворжоогүй байхад "замдаа аваад явчихна" гэсэн тооцоо холын замд эрсдэл дагуулахыг үгүйсгэхгүй. Иймд шатахууны нөөцөө зөв тооцоолж, автомашиныхаа техникийн бүрэн бүтэн байдлыг шалган, аяллаа хариуцлагатай төлөвлөхийг мэргэжлийн байгууллагууд зөвлөж байна.
Amlalt.mn
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!