УИХ-ын дарга С.Бямбацогт Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович-д бараалхлаа
Огноо
Унших
3 минут 55 секунд
УИХ-ын дарга С.Бямбацогт Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович-д бараалхлаа
Нийтлэсэн огноо:

УИХ-ын дарга С.Бямбацогт Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович-д бараалхлаа

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович-д өнөөдөр /2026.09.08/ бараалхав.

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн тэргүүний түвшинд манай улсад анх удаа айлчилж буйд талархал илэрхийлээд, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой тохиож буй энэ цаг үед төрийн айлчлал хэрэгжиж буйд баяртай байна гэлээ.

Монгол Улс, Монтенегро Улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэдгийг Улсын Их Хурлын дарга онцлон тэмдэглэв.

Хэдийгээр хоёр улсын парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагаа бэхжээгүй байгаа ч Монтенегро Улсын парламентын гишүүд болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сан, Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо хамтран сургуулийн сурагчдын дундах үе тэнгийн дээрэлхэлтийн асуудлыг судалж, урьдчилан сэргийлэх, зохих шийдлүүдийг боловсруулах чиглэлээр хамтран ажиллаж буйг дуулгалаа.

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, цаашид Монгол Улсын Их Хурал, Монтенегро Улсын Парламенттай харилцаа, хамтын ажиллагаагаа идэвхжүүлж, парламентын найрамдлын бүлгүүдийг харилцан байгуулж, хамтын ажиллагааны механизмыг бүрдүүлэхэд анхаарал тавьж, дэмжлэг үзүүлж ажиллахыг хүсэв.

Мөн Улсын Их Хурлын даргын хувиар анхны гадаад айлчлалаа Европын Холбоог үндэслэгч орнуудын нэг болох Люксембургийн Их Гүнт Улс болон Бельгийн Хаант Улсад саяхан хэрэгжүүлснийг тэмдэглээд энэ хүрээнд парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад үр дүнтэй яриа, хэлэлцээг амжилттай хийснийг дуулгалаа.

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт уулзалтын төгсгөлд, Монгол Улсад хийж буй эрхэм Ерөнхийлөгчийн түүхэн айлчлал амжилттай, үр дүнтэй болж, хоёр улсын цаашдын хамтын ажиллагааны бат бөх суурь тавигдана гэдэгт итгэлтэй байна гэлээ.

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович, Монгол Улсад хийж буй төрийн дээд, өндөр түвшний айлчлалд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд энэхүү айлчлал нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх шинэ хуудсыг нээж буйг онцлон тэмдэглэсэн юм. Ялангуяа Монгол Улстай худалдаа, эдийн засаг, боловсрол, шинжлэх ухаан, соёл, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, идэвхтэй, үр дүнтэй хамтрах нь зүйтэй гэж үзэж буйгаа илэрхийлэв.

Ерөнхийлөгч Яков Милатович С.Бямбацогт даргын тухайд Улсын Их Хуралд таван удаа сонгогдсон нь төр, нийгмийн зүтгэлийнх нь үнэ цэнийн илэрхийлэл хэмээн хүндэтгэж буйгаа илэрхийлээд Монтенегро Улсын Парламентын нэрийн өмнөөс тус улсад айлчлахыг албан ёсоор урилаа.

Түүнчлэн хоёр улсын парламентын найрамдлын бүлгүүдийг байгуулах, хамтын ажиллагааны механизмыг бүрдүүлэхэд анхаарал хандуулж, дэмжлэг үзүүлж ажиллахад бэлэн байна гэлээ.

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-ЕАБХАБ-ын парламентын ассамблейтай харилцах бүлгийн дарга Д.Цогтбаатар, Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Б.Жаргалан, Р.Батболд болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.

Эх сурвалж: parliament.mn

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!
 
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ӨРХИЙН ОРЛОГЫГ ХАМГААЛАХ, ХҮНЭЭ БОДСОН ТОДОТГОЛ БАТЛАГДЛАА

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт: Төсвийн тодотголыг ард иргэддээ өгөөжтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Засгийн газарт сануулъя

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг баталлаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр Д.Амартүвшинг томилохыг дэмжлээ

Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Сургалтын хэрэглэгдэхүүнээс боловсролын чанарын бодит ялгаа эхэлдгийг хэлэлцүүлэгт оролцогчид санууллаа

УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

НИТХ-ын Засаглал, эрхзүйн хорооны гишүүд Нийслэлийн Хяналт шалгалтын газарт ажиллалаа

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна

2025 оны хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдсан залуус халагдлаа

Нийслэлийн ногоон бүсэд орц, гарц хаасан, зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна

Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийх арга хэмжээ эхэллээ

ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГИЙН ХАМРАГДАЛТ 40 ХУВЬД ХҮРЛЭЭ

Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт ҮБХИС-ийн түүхт 105 жилийн ойн хүндэтгэлийн жагсаалд оролцлоо

Боловсролын салбарын төсвийн тухай нээлттэй хэлэлцүүлэг сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн сэдвээр эхэллээ

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Статистикийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Дулаан хангамжийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн хамт олонтой уулзав

Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа

“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ

Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой

Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно

“ОЮУ ТОЛГОЙ”-Н НОГДОЛ АШГИЙГ ХЭРХЭН ЗАРЦУУЛАХ ТАЛААР ИРГЭДИЙН САНАЛЫГ АВЧ ЭХЭЛЛЭЭ

АБГББХ: Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөв

“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр“-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ

Монгол, Азербайжаны парламентын бүлгүүд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр тогтлоо

ХЗБХ: ХЭҮК-ын гишүүнийг сонгон шалгаруулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг УИХ-ын гишүүн Б.Тулгаар ахлуулан байгууллаа

Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал, гишүүн Д.Үүрийнтуяа нар тус улсын парламентын гишүүдтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ

Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа

Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл өргөн мэдүүллээ

Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт

АН-д  шинэчлэл хэрэгтэй, МАН-д сөрөг хүчин хэрэгтэй...

Ц.Мөнхбаатар: Сэтгүүлчдийн дуу хоолойг хорьж, цагдаад эхэлбэл ардчиллын үнэт зүйлс алдагдана

Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна

Монгол-Литвын парламентын бүлгийн дарга Д.Үүрийнтуяа Бүгд Найрамдах Литва Улсын парламентын гишүүдийг хүлээн авч уулзав