Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй /2026.11.06/уулзлаа. Уулзалтын үеэр төрийн тэргүүн Монгол төрийн бодлого, үйл ажиллагаа, гадаад харилцаа, улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Ерөнхийлөгчийн илгээлт-2100”, “Эрүүл монгол хүн” хөдөлгөөн, хөтөлбөрийн үр дүнгийн талаар мэдээлэл өглөө.

Мөн УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Баянгол дүүрэгт сүүлийн 5 жилд хийгдсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын талаар товч мэдээлэл өгсөн. Тухайлбал, сүүлийн таван жил Баянгол дүүрэгт улс, нийслэл, дүүргийн төсвийн 915 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын ажил хийсэн. Үүнд:
-
17 байршилд 100 км авто зам,
-
14 сургууль, 19 цэцэрлэг,
-
24 хорооны 84 байрны фасад дулаалга,
-
34 хорооны 190 байршилд хүүхдийн тоглоомын талбай, тохижилт,
-
147 байршилд явган хүний зам,
-
396 байршилд камер суурилуулж,
-
850 гаруй байршлыг гэрэлтүүлэгтэй болгосон. Хийж хэрэгжүүлсэн ажлынх нь үр дүн гарч, 91 улсын 425 хотыг эгнээндээ нэгтгэсэн ЮНЕСКО-гийн “Дэлхийн суралцагч хотуудын сүлжээ”-нд нэгдсэн гэдгийг онцоллоо.
Түүнчлэн ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛСАН ХӨТӨЛБӨР БАЯНГОЛ ДҮҮРЭГТ:
-
Нийт 37 мянга гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Ерөнхийлөгчийн санаачилсан ”Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” хөдөлгөөн, хөтөлбөрийн дүнд ахуйн нэгжийн тоо, хүчин чадал нь нэмэгдэж, ажлын байрууд бий болсон.
-
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд дэлхийн 21 улсын их, дээд сургуульд 1,355 хүүхэд суралцаж байгаагийн 90 нь Баянгол дүүргийнх бөгөөд тэтгэлэгт хөтөлбөрийн эзэд эхнээсээ сургуулиа төгсөж, дүүрэгтээ гэрээний дагуу ажиллаж байна.
-
2021 оноос хойш 240 орчим мянган мод тарьж, ургуулан 8.5 га талбайг зүлэгжүүлснээр нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 5.5-аас 5.9 м2 болж нэмэгдсэн. Энэ онд 9.5 га талбайд мод, бут, сөөг тарьж, зүлэгжүүлсэн бөгөөд 2028 он гэхэд ногоон байгууламжийн хэмжээ одоогийнхоос тав дахин нэмэгдэнэ.
-
“Эрүүл монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд 170 гаруй мянган иргэнийг эрт илрүүлэгт хамруулсан байна.

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Баянгол дүүргийн ИТХ-ын дарга П.Өлзийнаранд Чингис хааны эш хөргийг гардууллаа. Мөн эрхэлж буй ажилдаа амжилт гаргасан Баянгол дүүргийн иргэд, төрийн дээд одон медаль гардуулаа. Үүнд:
МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ:

-
Нийслэлийн хүүхдийн 85 дугаар цэцэрлэгийн эрхлэгч, Монгол Улсын зөвлөх багш С.Уламбаяр
АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН:

-
“АПУ”ХХК-ийн ахмад мастер Д.Баасанхүү
ХУДАЛДААНЫ ГАВЬЯАТ АЖИЛТАН: :
-
“Цагийн аяс” ХХК-ийн Ерөнхий захирал Д.Алтандөш,
-
ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:
-
НЕБ-ын 73-р сургуулийн Бага боловсролын багш А.Энхтуяаг,
-
Баянгол дүүргийн 26-р хорооны ахмад настан Ц.Ядамдоржийг,
-
"Домог" гутлын брэндийг үүсгэн байгуулагч П.Нарантуяа
-
"Угтахуй" ӨЭМТ-ийн өрхийн эмч Л.Наранцацрал,
-
Баянгол дүүргийн иргэн С.Баатарцол
АЛТАНГАДАС ОДОНГООР
-
НДЕГ-ын зохион байгуулагч Ё.Ариунаа,
-
“Интерстиль” ХХК-ийн цехийн мастер Б.Болдбаатар,
-
“Гэрэлт Астра Ти” ХХК-ийн захирал Д.Түмэннасан
-
Баянгол дүүргийн 5-р хорооны хэсгийн ахлагч Д.Баяржаргал
-
Дэвжих хүнсний дэлгүүрийн захирал Г.Чинзориг
ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:
-
Баянгол дүүргийн ЖДҮҮЭХ-ны тэргүүн Ч.Далайжаргал,
-
“ИЭК Монгол” ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Х.Оюунжаргал,
-
“Могул” фитнесс клубийн багш, дасгалжуулагч Н.Бат-Эрдэнэ
Эх сурвалж: www.bgd.mn
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!