2023 оны төсөв батлагдсантай холбоотойгоор Төсвийн байнгын хорооноос мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн “2023 онд нийгэм, эдийн засгийн хүндрэл бэрхшээл, тодорхойгүй нөхцөл байдлууд үргэлжлэх хандлагтай байна.
Энэ удаагийн төсвөөр Төсвийн хүрээний эрх зүйн шинэчлэл, реформын эхлэлийг тавьж чадлаа.
Төрийн өмчит компаниудын ил тод байдал, засаглалыг сайжруулах тал дээр УИХ тогтоол баталсан.
Цаашид төрийн өмчийн болон хувьцаат компаниуд Санхүүгийн зохицуулах хорооноос гаргахаар бэлдэж байгаа Нэгдсэн бүртгэл мэдээллийн цахим системд бүртгэгддэг болно.
Ингэснээр төрийн өмчит кампаниудын бүх мэдээлэл нь олон нийтэд ил тод, нээлттэй байх боломж бүрдэнэ.
Энэхүү системийг УИХ-ын зүгээс 2023 оны нэгдүгээр улиралд багтааж ашиглалтад оруулна” гэлээ.