Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийлээ.
Тэрбээр өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд Сангийн сайдад “Чингис” бондын өрийн үлдэгдэл төлбөр болох 136 сая ам.долларын гүйлгээг шилжүүлэх эрх олгосон захирамжид гарын үсэг зурсан байна.
"Ингэснээр Монгол Улс “Чингис” бондын 1.5 тэрбум ам.долларын өрийг бүрэн төлж барагдуулж байна” Ерөнхий сайд хэллээ.
“Чингис” бондын 1.5 тэрбум долларын хүүгийн төлбөрт 2012 оноос энэ оны зургадугаар сарын 5-ны хооронд нийт 542.9 сая ам.долларын төлбөрийг төлсөн байна. 2022 оны арванхоёрдугаар сард 3.4 сая ам.долларыг “Чингис” бондын сүүлийн хүүгийн төлбөрт төлж байна.
Мөн Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтөөр “Самурай” бондын 223 сая ам.долларын өрийг бүрэн төлөхөд бэлэн болсныг Ерөнхий сайд мэдэгдлээ.