Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтод өчигдөр /2022.12.06/ зам, тээврийн салбарыг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байлгах чиглэлээр гаргасан зөвлөмжөө хүргүүллээ.
Сайд С.Бямбацогт энэ үеэр салбарын 56 үйлчилгээг бүрэн цахимжуулж, хүний оролцоо, хүчин зүйлээс хамааралгүй нээлттэй, ил тод, болгох талаар анхаарч байгаагаа хэллээ. Цаашид Авлигатай тэмцэх газартай хамтран ажиллаж, бодлогын чанартай өөрчлөлтийг хийж үр дүнд хүргэхээр хоёр тал тохирлоо.