Ч.Номин: Монгол-Японы одоогийн харилцаанд соёлын салбар чухал үүрэг гүйцэтгэж ирсэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
ЗГ-ын гишүүд
Огноо
Унших
8 минут 4 секунд
Ч.Номин: Монгол-Японы одоогийн харилцаанд соёлын салбар чухал үүрэг гүйцэтгэж ирсэн
Нийтлэсэн огноо:

Ч.Номин: Монгол-Японы одоогийн харилцаанд соёлын салбар чухал үүрэг гүйцэтгэж ирсэн

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Засгийн газрын урилгаар Монгол, Япон Улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан тус улсад төрийн айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Морин хуурын чуулга Японы алдарт “NHK Hall”-д 11 дүгээр сарын 30-нд хүндэтгэлийн тоглолт хийлээ. Энэ талаар айлчлалын албан ёсны бүрэлдэхүүнд багтаж яваа Соёлын сайд Ч.Номинтой ярилцав.

-Монгол, Япон Улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд манай улсын Морин хуурын чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглолоо. Та сэтгэгдлээ хуваалцана уу?

-Монгол Улсын Засгийн газар Япон улстай дипломат харилцаа тогтоосны ойг өргөн дэлгэр тэмдэглэж ирсэн уламжлалтай. Энэ жил Монгол, Япон Улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэх хүрээнд хоёр талаасаа төлөвлөгөө гарган ажиллалаа. Зөвхөн соёлын салбар гэлтгүй улс төр, боловсрол, нийгэм, хүмүүнлэгийн гээд олон салбарт харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлж байна.

Энэхүү тоглолт бидний бүтэн жилийн турш хийсэн соёлын хамтын ажиллагааг ерөнхийд нь дүгнэхүйц маш амжилттай боллоо. Японы ард түмэн бидний язгуур урлагийг яг бидэнтэй адил сэтгэл зүрхнээсээ ойлгож үзэж байгаа нь бидний ард түмэн өөр, өөрсдийнхөө соёл урлаг, үндэсний өвийг хэрхэн хайрлаж, хүндэтгэж буйн илрэл гэж бодож байна. Үүний адилаар Япон Улсаас мөн алдартай хамтлаг, үндэсний бэсрэг хөгжмийн тоглолтыг Монгол Улсад зохион байгуулсан. Тэр тоглолтын үеэр Японы алдарт “Kitaguni No Haru” буюу “Хойд нутгийн хавар” дууг Соёлын төв өргөө дүүрэн монголчууд түрж дуулсан нь соёлын хувьд биесээ ихээр танин мэдсэний илэрхийлэл юм. Тоглолтын тухайд оролцсон хүмүүс маш их сэтгэл хангалуун үлдлээ.

-Морин хуурын чуулга дэлхийд алдартай “NHK Hall”-д анх удаагаа бүрэн хэмжээний тоглолт хийсэн нь их олзуурхууштай байлаа. Жишээ нь, дэлхийн хэмжээний тайз гэдэг талаасаа. Өөр ямар онцлог, давуу талууд бий болов?

-Монгол Улсын Морин хуурын чуулга дэлхийд улс орныхоо үндэсний хөгжим, соёл урлагийг түгээн дэлгэрүүлж байгаа урдаа барих чуулга. Өнгөрсөн хугацаанд НҮБ, ЮНЕСКО зэрэг дэлхийд алдартай бүхий л тайзан дээр монгол аялгууг хуурдаж байсан. Энэ удаад айлчлалын хүрээнд Япон улсын нэр хүндтэй “NHK Hall”-д тоглосон нь бүрэн хэмжээний тоглолт хийж байгаа Монголын анхны найрал хөгжмийн хамтлаг болж тэмдэглэгдэж байна. Морин хуурын чуулга 1997 оноос хойш Япон улсад 33 удаагийн айлчлан тоглолтоор 200 гаруй тоглолт арга хэмжээнд оролцсон байдаг. Энэ тоо нь манай соёл урлагийнхан хоёр улсын найрамдалт харилцаанд ямар их хувь нэмэр оруулж байгааг илтгэх байх. Нөгөө талдаа бидний үндэсний хөгжмийг ихэд сонирхож сонсдог, багаасаа маш өндөр хөгжмийн боловсролд суралцдаг Япончуудад талархал илэрхийлэх нь зүйтэй. Тэр дундаа Морин хуурын чуулгыг анх Японд хөтөлж хүргэсэн, Монголын соёлыг сурталчлан таниулахад үнэтэй хувь нэмэр оруулж яваа Монгол Улсын Соёлын элч Сато Норико, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки тэргүүтэй хамтарч ажилласан бүх хүнд талархал илэрхийлье.

-Морин хуурын чуулга тайзнаа өөр өнгө төрхтэй гарч ирлээ л дээ. Хувцас загварын хувьд өөрчлөгдсөн харагдаж байна?

-Тийм, тийм ганцхан хувцас загварын хувьд ч биш. Монголчууд морин хуурын чуулга гэхээр шар өнгөтэй хувцас хэрэглэлээр нь мэддэг. Маш олон ч жил өмссөн. Улсын төсөвт байгууллага учраас тэр бүр хувцас загвараа өөрчлөөд байдаггүй. Соёлын яамнаас “Монгол урлаг дэлхийн тайзнаа” хөтөлбөрийг хэрэгжүүлж соёл урлагаа дэлхийн алдартай тайз, театр, дэлгэцээр дамжуулан олон улсад сурталчлах ажлыг хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд эхний ээлжид Морин хуурын чуулгын брэндийг бүрэн шинэчилсэн.

Өөрөөр хэлбэл, тамирчид улс эх орноо төлөөлөн олимп, тив дэлхийн тэмцээн уралдаанд оролцохдоо бүгд ижил хувцастай байдаг. Үүн шиг улс орноо төлөөлж байгаа соёл урлагийн салбарынхаа уран бүтээлчдийн хувцас хэрэглэлийг ээлж дараатай сольж байгаа.

Энэ ажилд манай хувцас, загварын салбарынхан оролцож, тухайн байгууллагын хэв маяг, онцлогт нь нийцүүлэн тоглолтын дээл ууж, бүс, малгай, гутал төдийгүй гоёл чимэглэлийн хэрэглэл, тоглолтын бус үед өмсөх хүрэм, цүнх гээд бүхий л хэрэгцээт зүйлсийг уламжлал шинэчлэл хосолсон байдлаар урлаж өгсөн. Урлагийнхан ихэвчлэн тайзан дээр байдаг учраас ямар хээ угалз, бэлгэдлийг илүү тод харуулах, гэрэл сүүдэрт хэрхэн өөрчлөгдөх гэх мэт их няхуур, нямбай ажил болсон. Цаашдаа ээлж дараатай шинэчлэхээр төлөвлөж байгаа.

-Энэхүү тоглолт Монгол, Японы соёлын салбарт ямартай ч маш том хамтын ажиллагаа болж чадлаа. Энэ жил онцлох өөр ямар ажлуудыг Япончуудтай хамтран хэрэгжүүлж байгаа вэ?

-Монгол Улс 1972 онд Япон Улстай дипломат харилцаа тогтоогоод, хоёр жилийн дараа соёлын харилцааны гэрээ байгуулсан байдаг. Энэ гэрээ маш сайн хэрэгжиж байгаа. Тухайлбал, 2022 оныг хоёр талаасаа “Монгол, Японы хүүхэд, залуучуудын найрамдал, солилцооны жил” болгон зарласан. Соёл урлагийн солилцооны хөтөлбөр, 6-18 хүртэлх насны хүүхдийн бүжгийн наадам, Монгол-Япон орны бүх насны бүжигчдийг хамруулсан “Сүүн зам” олон улсын бүжгийн парад зэрэг бүтэн жилийн турш өргөн хүрээг хамарсан соёл, урлагийн олон талт арга хэмжээг хамтран зохион байгуулсан.

Мөн соёл солилцоо, мэргэжлийн боловсон хүчнийг сургах чиглэлд бодитой ажлууд хийгдэж, “Ямаха” хөгжмийн мэргэжлийн үлээвэр хөгжмийн техникч, мэргэжилтэн бэлтгэх 2 жилийн хөтөлбөрт Улсын филармонийн хөгжимчинг, Хоккайдо мужийн захирагчийн тэтгэлгээр Монголоос хоёр хүүхдийг 2023 онд архитектор, гэрэл зургийн мэргэжлээр суралцуулахаар шийдвэрлэсэн.

Хэдхэн хоногийн өмнө гэхэд Монгол Японы соёлын өвийн асуудлаарх маш том хэлэлцүүлэг болж, цаашдын хамтын ажиллагааны асуудлаа бүрэн ярилцсан. Энэ нь зөвхөн хоёр улсын төдийгүй бүс нутгийн, дэлхийн хэмжээнд соёлын өвүүдээ харилцан хамгаалах, өвлүүлэн уламжлуулахад ач тустай. Энэ мэтээр хоёр улсын соёлын салбарын хамтын ажиллагаа өргөжин тэлж, амжилттай урагшилж байгаа гэж дүгнэж болно. Монгол-Японы одоогийн харилцаанд соёлын салбар чухал үүрэг гүйцэтгэж ирсэн шигээ ирэх жилүүдэд ч гэсэн хамтын ажиллагаа улам бүр сайжирна гэдэгт туйлын итгэлтэй байна.

Аялал жуулчлалд чиглэсэн цогц хөтөлбөрүүдийг нийслэлд хэрэгжүүлнэ
Аялал жуулчлалд чиглэсэн цогц хөтөлбөрүүдийг нийслэлд хэрэгжүүлнэ
 
АБГББХ: Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ
АБГББХ: Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
 
АБГББХ: Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ

АБГББХ: Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө

Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо

Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо

Цахим залиланг таних Zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

Цахим залиланг таних Zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа

Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа

Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагатай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр боллоо

Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагатай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр боллоо

Зөвшөөрөл олгох эрх бүхий албан тушаалтнуудад зориулсан сургалтад 110 албан хаагч хамрагдаж байна

Зөвшөөрөл олгох эрх бүхий албан тушаалтнуудад зориулсан сургалтад 110 албан хаагч хамрагдаж байна

Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ Азийн наадмын хошой аварга болов

Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ Азийн наадмын хошой аварга болов

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв

Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв

Тагнуулынхан улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан их хэмжээний алт илрүүлжээ

Тагнуулынхан улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан их хэмжээний алт илрүүлжээ

“Эрдэнэс Тавантолгой“ компани 16 жилд 20 мянган ажлын байрыг бий болгожээ

“Эрдэнэс Тавантолгой“ компани 16 жилд 20 мянган ажлын байрыг бий болгожээ

“Spark - UB startup town” хакатоны шилдэг багуудыг тодрууллаа

“Spark - UB startup town” хакатоны шилдэг багуудыг тодрууллаа

ТББХ: Ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

ТББХ: Ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Л.Соронзонболд Азийн хадгаламж, зээлийн хоршоодын холбооны гүйцэтгэх захиралтай уулзлаа

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Л.Соронзонболд Азийн хадгаламж, зээлийн хоршоодын холбооны гүйцэтгэх захиралтай уулзлаа

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

НИТХ-ын дарга Д.Ихбаяр Пусан хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

НИТХ-ын дарга Д.Ихбаяр Пусан хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нээлтэд оролцлоо

УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нээлтэд оролцлоо

ХЗБХ: “Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудал, жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн бодлогын шийдэл боловсруулах талаарх санал солилцох” хэлэлцүүлэг зохион байгуулав

ХЗБХ: “Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудал, жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн бодлогын шийдэл боловсруулах талаарх санал солилцох” хэлэлцүүлэг зохион байгуулав

ХХНББХ: 2027 оны төсвийн төслийн талаар гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг дэмжсэнгүй

ХХНББХ: 2027 оны төсвийн төслийн талаар гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг дэмжсэнгүй

ӨБХ: Орон сууцны захиалгын хохирогчдын асуудлаар Засгийн газарт чиглэл өгсөн тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонсож, Монгол Улсын 2027 оны төсвийн төслийг хэлэлцэв

ӨБХ: Орон сууцны захиалгын хохирогчдын асуудлаар Засгийн газарт чиглэл өгсөн тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонсож, Монгол Улсын 2027 оны төсвийн төслийг хэлэлцэв

Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ

Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ

Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа

Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Цахим мөрийтэй тоглоомын гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг иргэдэд анхаарууллаа

Цахим мөрийтэй тоглоомын гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг иргэдэд анхаарууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоор угтан авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоор угтан авлаа

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

Ой, хээрийн түймрийн улмаас учирсан хохирлыг тогтоож, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ

Ой, хээрийн түймрийн улмаас учирсан хохирлыг тогтоож, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ

Улсын хэмжээнд аравдугаар сард 40800 тонн АИ-92 шатахуун импортолжээ

Улсын хэмжээнд аравдугаар сард 40800 тонн АИ-92 шатахуун импортолжээ

ОУХМ Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо

ОУХМ Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо

ДЭМБ-ын Ерөнхий захирал болон Номхон далайн баруун бүсийн захиралтай уулзлаа

ДЭМБ-ын Ерөнхий захирал болон Номхон далайн баруун бүсийн захиралтай уулзлаа

“Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” хэлэлцүүлэг зохион байгуулав

“Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” хэлэлцүүлэг зохион байгуулав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана

Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана