Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өөрийн цахим хуудсандаа дараах мэдээллийг нийтэлжээ.
Тэрбээр “Боловсрол, шинжлэх ухааны яам тусгай хэрэгцээт хүүхдүүдийн асуудлыг цогцоор нь авч үзэх, тэдэнд зориулсан эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, боловсролын үйлчилгээг нэг цэгт үзүүлдэг байхыг чухалчилж ажиллана.
Хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх, оношлохоос эхлээд төрийн бүх үйлчилгээг хамтарсан байдлаар чирэгдэлгүй үзүүлдэг байх нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээс гадна тухайн гэр бүлд олон давуу талыг бий болгоно.
Сурч боловсрох, нийгмийн харилцаанд орох, сэргээн засах болон бусад эрүүл мэндийн үйлчилгээг нэг дороос авах, нийгмийн хамгааллын үйлчилгээг бусад яамны ажил гэлтгүй төвлөрүүлэх чиглэлд онцгой анхаарна” хэмээн мэдэгджээ.