Д.Амарбаясгалан: “Эрдэнэс Монгол” ХК-д ажлын байранд горилогчдыг нэгдүгээр сарын 2-ноос e-tanhim.gov.mn-ээр бүртгэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
ЗГ-ын гишүүд УИХ-ын гишүүд
Огноо
Унших
5 минут 15 секунд
Д.Амарбаясгалан: “Эрдэнэс Монгол” ХК-д ажлын байранд горилогчдыг нэгдүгээр сарын 2-ноос e-tanhim.gov.mn-ээр бүртгэнэ
Нийтлэсэн огноо:

Д.Амарбаясгалан: “Эрдэнэс Монгол” ХК-д ажлын байранд горилогчдыг нэгдүгээр сарын 2-ноос e-tanhim.gov.mn-ээр бүртгэнэ

“Эрдэнэс Монгол” ХК-ийн бүтцийг шинээр зохион байгуулж, гүйцэтгэх захирлаас бусад долоон газар, долоон хэлтэст 88 ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтын талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ.

Тэрбээр, Уул уурхай, эдийн засгийн чиглэлээр гадаадад болон дотооддоо сурч, мэргэшсэн залуучууд сонгон шалгаруулалтад идэвхтэй оролцохыг уриалж байна. Ажлын байранд горилогчдыг 2023 оны нэгдүгээр сарын 2-ноос e-tanhim.gov.mn бүртгэж эхэлнэ.

Эрдэнэс Монгол ХК баялгийн, хөгжлийн санг бий болгох, түүгээр дамжуулж нийгмийн салбаруудыг хөгжүүлэх үндсэн чиглэлтэй. Цаашид энэ компани цэвэр менежментийн компани болж, олон улсын зах зээлд Монгол Улсыг төлөөлж, өрсөлдөх чадвартай компани болох зорилготой. Олон ч төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн. Амжилттай нь ч, амжилтгүй нь ч байна. Өөрийн харьяа буюу охин компаниудынхаа засаглал, менежментийг сайжруулах боломж бүрдүүлэх, тодорхой хувьцааг олон нийтэд шилжүүлэх чиглэлээр ажиллаж байна.

Засгийн газраас төрийн өмчийн компаниудын нээлттэй, ил тод байдлыг хангах бодлогын хүрээнд Эрдэнэс Монгол ХК-ийг бүтцийн өөрчлөлтөд оруулж, менежментийн компани болгон өөрчлөхөөр болсон. Сонгон шалгаруулалтыг долоон газар, долоон хэлтсээр дамжуулах юм. Үүнд,

  • Нэгдсэн стратеги, Үйлдвэр технологи, Дотоод хяналт эрсдэлийн удирдлага, Төслийн судалгаа үнэлгээний, Хууль эрх зүйн, Захиргаа удирдлагын газар гэх мэт долоон газар
  • Бизнес хөгжлийн, хамтын ажиллагааны, хүний нөөцийн удирдлагын, мэдээлэл технологийн гэх мэт долоон хэлтсийн хүрээнд дээрхи ажлын байруудад зарлаж байна.

“Эрдэнэс Монгол”-ын цалингийн зэрэглэл хамгийн өндөрт тооцогддог. Гэхдээ ижил чиглэлээр ажиллаж байгаа хувийн хэвшлийн уурхайн компаниудтай харьцуулахад бага. Гэхдээ төрийг төлөөлж, олон улсад үйл ажиллагаа явуулах энэ толгой компанийн цалин хөлс өндөр байх ёстой гэсэн үзэл санааг бид баримталж байна.

Цалинг 4 үе шаттай олгоно.

  • Ахлах менежер /хуучнаар газрын дарга/: 9-12 сая төгрөг
  • Менежер /Хуучнаар хэлтсийн дарга/: 6.5-8.5 сая төгрөг
  • Ахлах мэргэжилтэн- 4-6 сая төгрөг
  • Мэргэжилтэн- 2-4 сая төгрөгийн цалинтай байх ТУЗ-ийн шийдвэр гарсан. Багийн системээр үйл ажиллгаа явуулна.

Ажлын байрны сонгон шалгаруулалтын бүртгэлийг 2023 оны 1-р сарын 2-16-нд явуулна. 20-21-нд тестийн шалгалт авна. 23-28-нд нүүр тулсан ярилцлага зохион байгуулж, 2-р сарын 1-нээс багаа бүрдүүлэн шинэ менежментээр үйл ажиллагаа явуулж эхэлнэ.

Ажлын байрны нийтлэг шаардлага:

  • Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Нэг ба түүнээс дээш гадаад хэлний мэдлэгтэй
  • Ахлах менежер улсад 8-аас дээш жил ажилласан байх
  • Менежер нь улсад 5-аас дээш жил ажилласан байх
  • Мэргэжилтэнд ажилласан жилийн шалгуур тавихгүй
  • Хууль эрхзүй, хөгжлийн бодлого төлөвлөлтийн асуудлаар тестийн шалгалт авна. Шалгалтыг ТАЗ-ийн шалгалтын системд суурилж явуулна гэв.

“Эрдэнэс Монгол” ХК-д одоо 55 хүн ажиллаж байна. Үүнээс 14 хүний ажлын байр байхгүй болсон учир ажлаас чөлөөлөгдөх мэдэгдэл өгсөн. Гэхдээ эдгээр 55 хүн бүгд сонгон шалгаруулалтад оролцох эрх нь нээлттэй.

Мөн Эрдэнэс Тавантолгой ХК, Шивээ-Овоо ХК, Эрдэнэс Метан ХК, Эрдэнэс Шивээ Энержи ХК, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Монгол росцветмет ХК, Дархан төмөрлөгийн үйлдвэр, Эрдэнэс алт ресурс, Эрдэнэс силвер ресурс, Эрдэнэс Оюу толгой, Газрын ховор элементийн судалгаа хийх төсөл зэрэг байгууллагад ийм өөрчлөлт хийнэ.

Хоёр дахь том сэдэв бол, Монгол Улсын төрд ТӨБЗГ, Эрдэнэс Монгол ХК-аар дамжин 110 орчим ТӨҮГ үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Эдгээр байгууллагыг нээлттэй, ил тод болгож, цомхон бүтэцтэй, ашигтай ажилладаг болгоход чиглэж ажиллана. ТӨҮГ-уудыг үе шаттайгаар олон нийтийн хяналтад шилжүүлнэ. Одоогийн байдлаар Төрийн банкны хувьцааны 20 хүртэлх хувийг олон нийтийн хяналтад шилжүүллээ.

Төрийн өмчийн хуулийн этгээдийн хувьцааг биржээр олон нийтэд нээлттэй худалдах тогтоол энэ оны дөрөвдүгээр сард батлагдсан. Нийт 26 төрийн өмчийн компанийн 34 хувийг эхний ээлжинд олон нийтийн хяналтад шилжүүлэхээр болсон. Хөрөнгийн бирж, Монголын цахилгаан холбоо, Мэдээлэл холбооны сүлжээ, Мэдээлэл технологийн үндэсний парк гэх мэт 26 төрийн өмчит компани нэрлэгдэж буй.

Ингэснээр төрийн өмчүүдийг олон нийтэд нээлттэй болгоход дан ганц төр бус олон нийтийн хяналтад шилжсэн бирж зохион байгуулах юм гэлээ.

Баттөмөрийн Энхбаяр хаачив! /ВИДЕО/
Баттөмөрийн Энхбаяр хаачив! /ВИДЕО/
 
“Барс” захын хойно улирлын чанартай худалдаа, үйлчилгээний төв байгуулна
“Барс” захын хойно улирлын чанартай худалдаа, үйлчилгээний төв байгуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
НИТХ дахь Ардчилсан намын бүлэг: Нийслэлийн төсвийн тодотгол, санхүүжилтийг хариуцлагатай нь хамт хэлэлцэх шаардлагатай

Япон улсын Итабаши хоттой ногоон байгууламж, соёл, боловсролын чиглэлд хамтран ажиллана

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2026 оны 42 дугаарын тойм

Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа

“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна

ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН НОГДОЛ АШГИЙГ ИРГЭДЭД ХҮРТЭЭХ БОДЛОГО ҮР ДҮНГЭЭ ӨГЧ ЭХЭЛЖ БАЙНА

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ГОВИЙН УСНЫ АСУУДЛЫГ НЭН ТЭРГҮҮНД ТАВИНА

Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын албан хаагчид “Ёс зүй, харилцаа, хандлага” сэдэвт сургалтад хамрагдлаа

Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслүүдийг аж ахуйн нэгжүүдэд танилцууллаа

ӨБХ: Иргэд, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг сонсож, хэлэлцлээ

УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав

ЭЗБХ: Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна

“Бриллиант апартмент-1” орон сууцны төслийн хохирогчид ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд хандлаа

Нийслэлийн 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэж, НИТХ-ын хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлэгт шилжүүллээ

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ӨМНӨГОВЬ АЙМГИЙН УДИРДЛАГУУДАД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ ХАНГУУЛАХ ХУГАЦААТАЙ ҮҮРЭГ ӨГЛӨӨ

ШАДАР САЙД Н.НOМТОЙБАЯР ТУРК УЛСЫН ЭЛЧИН САЙД, ХУДАЛДААНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК 2027 ОНООС НОГДОЛ АШИГ ОЛГОНО ГЭДГЭЭ ЗАХИДЛААР МЭДЭГДЛЭЭ

ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖЛЭЭ

ТББХ: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад 20 иргэнийг бүртгэхээр тогтов

“Залуучуудын парламент” хөтөлбөрийн зохион байгуулагч талуудын уулзалт боллоо

НҮБ-ын Хүн амын сангаас танилцуулж буй Монгол Улсын хүн ам зүйн өөрчлөлт, ирээдүйн төлөв байдлын үнэлгээний талаар санал солилцлоо

АБГББХ: Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

ТБХ:Тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Төрийн сангийн тогтолцоо, хууль тогтоомжийн нийцэлд хийсэн нийцлийн аудитын тайланг хэлэлцэв

ХЗБХ: “Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав

ТЕНДЕРИЙН СОНСГОЛЫН ХҮРЭЭНД ИРГЭД, ОЛОН НИЙТЭЭС САНАЛ ГОМДОЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА.

Залуучуудын хөгжлийн асуудлаар шинэчлэн боловсруулж буй хуулийн төслийн тухай хэлэлцлээ

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

“Шинэ цагийн малчин” хөтөлбөр хэрэгжүүлнэ

Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ

Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

“Чингис хаан” цомын төлөөх барилдаанд Улсын гарьд М.Лхагвагэрэл түрүүллээ

Монгол бахархалын өдрөөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын хүндэтгэлийн хуралдаанд үг хэллээ

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв