УИХ-ын өнөөдрийн /2022.06.17/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Дэлхийн хүнсний хомсдол зэргээс харахад дотооддоо хүнсний асуудлаа шийдэхгүй бол хүндрэлтэй нь харагдаж байна. Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж баймаар байна. Тэдэнд очих ёстой байсан зээлийг эрх мэдэлтнүүд нь дундуур нь ороод хусчихдаг баймааргүй байна. Хөгжлийн банкны зээл ч тэдэнд очих ёстой байсан. Эрх мэдэлтнүүд нь дээгүүр нь хуваагаад л идчихсэн" хэмээн ярилаа.
Түүнчлэн "Халамжид хоёр их наяд төгрөг гарч байна. Тэр ажил хийдэггүй, тархи нь ажилладаггүй хүмүүсийг бий болгож байна, бид. Манай улстөрчид сэдэв л хөөж байна, сэтгэл гаргаж чадахгүй байна. Энэ үнэн шүү. Энэ удаа битгий тэгээрэй гэж хүсэж байна. Хөрөнгө, санхүүг нь шийдэж өгөх хэрэгтэй, үүнийхээ хойноос сэтгэлээрээ зүтгэх хэрэгтэй" хэмээн байр сууриа илэрхийлэв.