Д.Мөнх-Эрдэнийн эхнэр Д.Баянжаргал: Хань минь шударга нийгмийг л хүссэн. Төрсөн өдрийн мэнд хүргэе
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
9 минут 57 секунд
Д.Мөнх-Эрдэнийн эхнэр Д.Баянжаргал: Хань минь шударга нийгмийг л хүссэн. Төрсөн өдрийн мэнд хүргэе
Нийтлэсэн огноо:

Д.Мөнх-Эрдэнийн эхнэр Д.Баянжаргал: Хань минь шударга нийгмийг л хүссэн. Төрсөн өдрийн мэнд хүргэе

Тэрбээр Д.Мөнх-Эрдэнийг хорьсон асуудалд тайлбар хийжээ.

"Өнөөдөр миний ханийн төрсөн өдөр. Миний ханийг Даваагийн Мөнх-Эрдэнэ гэдэг. Өнөөдөр хань минь хорих 461-р ангид хоригдож байгаа. Яагаад хоригдсоныг нь ихэнх нь мэдэж байгаа байхаа, гэхдээ ямар ял тулгаад байгааг нь мэдэхгүй л байх. Миний ханьд ололт амжилт ч байгаа, алдаа дутагдал ч байгаа. Өнөөдөр Монгол улсад дуугарсан болгоныг хорьж, ял өгдөг үзэгдэл бий болоод байна, тун харамсалтай. Миний хань үг, үзэл бодлоо хэлдэг байсан нь ард түмэнд таалагдаж зарим нэг хүмүүсийн уурыг хүргэсэн нь үнэн. Үзэл бодлоо илэрхийлэхдээ хэт сэтгэлийн хөөрөлд автаж, болчимгүй үг хэрэглэдэг байсан нь ч үнэн. Гэр бүлийнх нь хувьд сэтгэл эмзэглэж явдаг байсныг нуух юун. Би үр хүүхдүүдээ ийм шударга бус нийгэмд үлдээгээд явмааргүй байна гэж халаглаж байхыг нь олонтаа сонссон. Намайг 2020 оны зун АТГ-аас дуудаж мэдүүлэг авч байсан. Тухайн үед доорх 4 зардлын тухай асууж байсан, би хариулах ёстой зүйлээ л хэлсэн, намайг за болно та явж болно гэсэн. Тэр нь ӨМӨЗОрны Хөх хотод Ерөнхий консулаар ажиллаж байх үеийн хэдэн зардлын дагуу л ял өгөх гээд чичирч байх шиг байна. Ямар зардлууд вэ гэжүү…

1. Хүүхдийн сургалтын зардал- Энэ бол жил болгоны төсөв дээр сууж ирдэг зардал. Ерөнхий консулын газар ажилладаг бүх ажилчдын хүүхдүүд энэ зардлаар тэнд хичээлээс гадуурх сургалтанд суудаг ганцхан бид хоёрын хүүхдүүд энэ зардлыг аваагүй.

2. Буцах замын зардал- Ерөнхий консулын газар ирээд 3 жил ажиллаад буцахад буцах замын зардал олгодог, энэ нь мөн л тухайн жилийн төсөвт төсөвлөгдсөн мөнгө учраас нэг хүний вагоны зардлаар тооцож олгодог. Мэдээж анхан шатны баримтыг нь авсаны дараа олгодог. Бид хоёрыг тэнд ажиллаж байхад Консул Багахүүгийн гэр бүл, Консул С.Ариунтуяагийн гэр бүл, жолоочийн гэр бүл, Атташе Бямбаагийн гэр бүл 3 жил ажиллаад нутаг буцсан бүгд энэ зардлыг авсан, өөрсдөө ч ийм зардал байдгийг ч мэддэг. Өмнө нь ажиллаж байсан бүх хүмүүс бүгд энэ зардлыг авч нутаг буцаж байсан ба энэ зардлыг олгодог журамтай.

3. Байрны түрээс- Тэнд томилогдсон үе үеийн Ерөнхий консулууд гадуур байр түрээсэлж ажиллаж амьдардаг байсан. Энэ зардал бас л тухайн жилд төсөвлөгдсөн байдаг. Тэр ерөнхий консулынх энэ хотхонд амьдардаг байсан та хоёрын өмнөх ерөнхий консул энэ хотхонд амьдардаг байсан гээл надад ярьдаг л байсан бид ч гэсэн байр түрээсэлж амьдарсан.

4. Орчуулга хийлгэж 3000 юаны зардал гаргасан- Ерөнхий консулын газар хятад хэлтэй ажилчин нэг л байдаг. Мөнх-Эрдэнэ Хөх хотод хятад хэлтэй хүн томилж байгаачээ гэж хэд хэдэн удаа хүсэлт гаргаж байсан. Тухайн үед ажиллаж байсан дэд консул хятад хэлтэй, ихэнхдээ гадуур ажилтай байдаг, тэнд ажиллаж амьдарч байгаа монгол иргэдийн асуудал мөн тэнд хоригдож байгаа монгол иргэдийн асуудал гээд гадуур ажиллах нь их. Ерөнхий консулын газарт гэнэт зочид төлөөлөгч ирэх нь элбэг, тийм үед л нэг өвөрмонгол хүнээр орчуулга хийлгээд зардлыг нь өгсөн юм байна. За ийм зардлуудыг олгосон гэж ял өгөх гээд байгаан байнаа, ГХЯам бид гомдолтой гээд шүүх хуралд нь нэг төлөөлөл ирсэн байхын. Биднийг очсоны намар (2016 оны намар)ГХЯамны дотоод аудит ирж бүх зардал, үйл ажиллагааг шалгаад дүгнэлтээ гаргаад чиглэл өгөөд явж байсан, дараа зун нь Үндэсний аудитын газраас (2017 оны зун) 2 байцаагч ирээд шалгаад хангалттай сайн байна гээл явсан. 2017 оны намар ГХЯамны дотоод аудит, 2018 оны зун Үндэсний аудитын газраас бас шалгаад сайн байна гээл дүгнэсэн. Тэгээд биднийг нутаг буцсаны дараа ирсэн үндэсний аудитын дүгнэлт л их сонин байгаа юм. Надад хардах болон барьцах эрх байна. Хэрвээ ийм юмаар нөхрийг минь яллах гэж байгаа бол тухайн үед ажиллаж байсан нягтлан бодогч Болдоогоос мэдүүлэг авсануу, бидний санхүүгийн тайланг сар бүр шалгаж авдаг байсан ГХЯамны нягтлан бодогчдоос тайлбар авсануу, цуг ажиллаж байсан хүмүүсээс тайлбар авсануу, жил бүр ирж шалгадаг байсан ГХЯамны дотоод аудитын газрынхнаас тайлбар авсануу, 2017, 2018 онд ирсэн үндэсний аудитын газраас ирсэн байцаагч нараас мэдүүлэг авсануу??? Тэр үед цуг ажиллаж байсан хүмүүс маань яагаад үнэнийг хэлэхгүй байгаан бэ? Тэр үед санхүүгийн тайланг хүлээн авч шалгадаг нягтлан бодогч нар яагаад үгээ хэлэхгүй байгаан бэ? Гэхдээ та нарыг бас ойлгож байнаа. Мөнх-Эрдэнэ ганцаараа том толгойлж тэр зардлуудыг аваагүй штэ, бүгд л тэр зардлыг авч хүүхдүүдээ сургаж, бүгд л нутаг буцахдаа тэр зардлаар буцаж, үе үеийн бүх Ерөнхий консулууд байр түрээсэлж амьдардаг байсан. ГХЯамд долоо хоног болгон мэдээ өгч, сар болгон санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг явуулдаг байсан. Тэгвэл яагаад тухайн үед нь хэлж, залруулаагүй юм бэ? Би тэгвэл барьцаж байна. Тэнд ажиллаж, амьдарч байсан бүх хүмүүсийг дуудаж мэдүүлэг авна уу! Эдгээр зардлууд гарахдаа хүлээн авсан дээр бүгд тэдний гарын үсэг байгаа. Яагаад жил болгон ирсэн дотоодын болон Үндэсний аудитын дүгнэлтийг харахгүй байгаан бэ? Яагаад 2019 онд нягтлан бодогч нь нутаг буцсан Ерөнхий консул нь нутаг буцсан байхад яг төсөвлөсөн зардлын дагуу үйл ажиллагаагаа явуулсан байхад худал дүгнэлт гаргаж ингэж яллах гэж зүтгээд байгаан бэ? Монгол улсын Ерөнхийлөгчөө, Ерөнхий сайдаа, Улсын их хурлын даргаа, ГХЯамны сайдаа та нарт улс эх орноо төвхнүүлэхэд саад болж байгаад хүлцэл өчье гэхдээ энэ хэрэг дэндүү шударга бус байгаад би маш их гомдолтой байна. Ийм зүйлээр ял өгөх гэж улайрч байгааг нь хараад бас ичиж байна. Энэ хэргийг хянасан прокурор болон хурдхан шиг алхаа цохих гээд улайрч байгаа шүүгчийг маш их гайхаж байна. Та нар өнөөдөр хамгийн шударга байх ёстой биздээ!!! Тэгвэл шударга биш байгаад чинь харамсаж байна.😢 Өнөөдөр миний ханийг хорих гээд улайрахын оронд жинхэнэ Монгол улсын эд баялагийг хулгайлж хил давуулсан нүүрсний гэх нөхдөө шалгасануу бас шүүсэнүү, өөрийгөө болон өрөөлийн амьдралд тус нэмэр болох гээд жижигхэн үйлдвэр, худалдаа эрхлэх гэж зүдэрч байгаа хүмүүсийн боломжийг хулгайлсан ЖДҮ-чдээ шүүсэн билүү!!! Харин ч

Мөнх-Эрдэнэ Ерөнхий консул байхдаа визний орлогыг бэлнээр авах биш банкинд тушаалгадаг болгосон, Монгол улсад орлого оруулж байгаа тул виз хүсэгчдэд хүндэтгэлтэй, эелдэг харьцахыг их чухалчилдаг байсан нь тэнд ажиллаж байсан хэд хэдэн хүний уур бухимдлыг төрүүлдэг байсан нь үнэн. Мөнх-Эрдэнийг явсаны дараа эргүүлээд бэлэн мөнгөөр визний орлогоо авдаг болсон байсан. Мөнх-Эрдэнэ Хөх хотод хоригдож байгаа Монгол иргэдээ өөрийн биеэр очиж эргэж, тэдний санаа бодлыг сонсож цааш нь уламжилдаг байсныг, эмчлүүлэхээр ирсэн хүмүүст, хүний нутагт зовж шаналсан монгол иргэддээ үргэлж тусалж,дэмждэг байсныг, хил дээр нүүрс зөөж амьдралаа авч явдаг жолооч нартай уулзаж тэдний юу хүсч байгааг сонсож, ойлгож саналуудыг нь дээш нь дамжуулж ажилладаг байсныг нь миний бие тодхон санаж байна. Надад бичих зүйл маш их байна, гэхдээ ингээд дуусгая. Хань маань шударга нийгмийг л хүссэн" гэжээ.

Т.Бадамжунай, Ч.Сайханбилэг, Н.Удаанжаргал нар эх орондоо өөрсдөө  ирэх хэрэгтэй  /Нийтлэл/
Т.Бадамжунай, Ч.Сайханбилэг, Н.Удаанжаргал нар эх орондоо өөрсдөө ирэх хэрэгтэй /Нийтлэл/
 
“Бриллиант апартмент-1” орон сууцны төслийн хохирогчид ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд хандлаа
“Бриллиант апартмент-1” орон сууцны төслийн хохирогчид ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд хандлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
 
“Бриллиант апартмент-1” орон сууцны төслийн хохирогчид ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд хандлаа

“Бриллиант апартмент-1” орон сууцны төслийн хохирогчид ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд хандлаа

Нийслэлийн 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэж, НИТХ-ын хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлэгт шилжүүллээ

Нийслэлийн 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэж, НИТХ-ын хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлэгт шилжүүллээ

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ӨМНӨГОВЬ АЙМГИЙН УДИРДЛАГУУДАД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ ХАНГУУЛАХ ХУГАЦААТАЙ ҮҮРЭГ ӨГЛӨӨ

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ӨМНӨГОВЬ АЙМГИЙН УДИРДЛАГУУДАД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ ХАНГУУЛАХ ХУГАЦААТАЙ ҮҮРЭГ ӨГЛӨӨ

ШАДАР САЙД Н.НOМТОЙБАЯР ТУРК УЛСЫН ЭЛЧИН САЙД, ХУДАЛДААНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

ШАДАР САЙД Н.НOМТОЙБАЯР ТУРК УЛСЫН ЭЛЧИН САЙД, ХУДАЛДААНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК 2027 ОНООС НОГДОЛ АШИГ ОЛГОНО ГЭДГЭЭ ЗАХИДЛААР МЭДЭГДЛЭЭ

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК 2027 ОНООС НОГДОЛ АШИГ ОЛГОНО ГЭДГЭЭ ЗАХИДЛААР МЭДЭГДЛЭЭ

ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖЛЭЭ

ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖЛЭЭ

ТББХ: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

ТББХ: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад 20 иргэнийг бүртгэхээр тогтов

ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад 20 иргэнийг бүртгэхээр тогтов

“Залуучуудын парламент” хөтөлбөрийн зохион байгуулагч талуудын уулзалт боллоо

“Залуучуудын парламент” хөтөлбөрийн зохион байгуулагч талуудын уулзалт боллоо

НҮБ-ын Хүн амын сангаас танилцуулж буй Монгол Улсын хүн ам зүйн өөрчлөлт, ирээдүйн төлөв байдлын үнэлгээний талаар санал солилцлоо

НҮБ-ын Хүн амын сангаас танилцуулж буй Монгол Улсын хүн ам зүйн өөрчлөлт, ирээдүйн төлөв байдлын үнэлгээний талаар санал солилцлоо

АБГББХ: Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

АБГББХ: Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

ТБХ:Тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Төрийн сангийн тогтолцоо, хууль тогтоомжийн нийцэлд хийсэн нийцлийн аудитын тайланг хэлэлцэв

ТБХ:Тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Төрийн сангийн тогтолцоо, хууль тогтоомжийн нийцэлд хийсэн нийцлийн аудитын тайланг хэлэлцэв

ХЗБХ: “Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав

ХЗБХ: “Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав

ТЕНДЕРИЙН СОНСГОЛЫН ХҮРЭЭНД ИРГЭД, ОЛОН НИЙТЭЭС САНАЛ ГОМДОЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА.

ТЕНДЕРИЙН СОНСГОЛЫН ХҮРЭЭНД ИРГЭД, ОЛОН НИЙТЭЭС САНАЛ ГОМДОЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА.

Залуучуудын хөгжлийн асуудлаар шинэчлэн боловсруулж буй хуулийн төслийн тухай хэлэлцлээ

Залуучуудын хөгжлийн асуудлаар шинэчлэн боловсруулж буй хуулийн төслийн тухай хэлэлцлээ

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

“Шинэ цагийн малчин” хөтөлбөр хэрэгжүүлнэ

“Шинэ цагийн малчин” хөтөлбөр хэрэгжүүлнэ

Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ

Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

“Чингис хаан” цомын төлөөх барилдаанд Улсын гарьд М.Лхагвагэрэл түрүүллээ

“Чингис хаан” цомын төлөөх барилдаанд Улсын гарьд М.Лхагвагэрэл түрүүллээ

Монгол бахархалын өдрөөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын хүндэтгэлийн хуралдаанд үг хэллээ

Монгол бахархалын өдрөөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын хүндэтгэлийн хуралдаанд үг хэллээ

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

Төрийн далбаа мандуулж, Есөн хөлт Их цагаан тугийг цэнгүүлэв

Төрийн далбаа мандуулж, Есөн хөлт Их цагаан тугийг цэнгүүлэв

Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ

Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ

Монголын үлэг гүрвэлийн олдвор, палеонтологийн өвд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Япон улстай хамтарна

Монголын үлэг гүрвэлийн олдвор, палеонтологийн өвд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Япон улстай хамтарна

Израилын сөрөг хүчний тэргүүн Гади Айзенкот шинэ Засгийн газар бүрдүүлэх мандатыг албан ёсоор хүлээн авлаа

Израилын сөрөг хүчний тэргүүн Гади Айзенкот шинэ Засгийн газар бүрдүүлэх мандатыг албан ёсоор хүлээн авлаа

Хүннү хотын суурь-Дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

Хүннү хотын суурь-Дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ тэргүүн байр эзэлж, шилжин явах цомын эзэн боллоо

“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ тэргүүн байр эзэлж, шилжин явах цомын эзэн боллоо

Ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааны журмыг шинэчлэн боловсруулж дуусгахыг үүрэг болгов

Ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааны журмыг шинэчлэн боловсруулж дуусгахыг үүрэг болгов

Төрийн өмчийн удирдлага, үр ашиг, ил тод байдлын асуудлыг хэлэлцлээ

Төрийн өмчийн удирдлага, үр ашиг, ил тод байдлын асуудлыг хэлэлцлээ

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус, хөндлөнгийн аудитын ажил дуусаж, талууд хамтын ажиллагааны санамж бичгийн хэрэгжилтийг баталгаажууллаа

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус, хөндлөнгийн аудитын ажил дуусаж, талууд хамтын ажиллагааны санамж бичгийн хэрэгжилтийг баталгаажууллаа

Засгийн газрын тогтоолыг хуурамчаар үйлдэн бусдыг залилахыг завджээ

Засгийн газрын тогтоолыг хуурамчаар үйлдэн бусдыг залилахыг завджээ

Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

С.Батбаатар: Түлшний татаасаас эрчим хүчний тусгаар тогтнол руу /Улс төрийн илтгэл/

С.Батбаатар: Түлшний татаасаас эрчим хүчний тусгаар тогтнол руу /Улс төрийн илтгэл/

С.Батбаатар: Улсын дээд шүүх өмнө гаргасан  шийдвэрээ өөрсдөө  үгүйсгэсэн шийдвэр гаргажээ

С.Батбаатар: Улсын дээд шүүх өмнө гаргасан  шийдвэрээ өөрсдөө  үгүйсгэсэн шийдвэр гаргажээ