80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох Хөгжлийн Банкны гэх эрүүгийн хэргийн анхны шүүх хурал гуравдугаар сарын 2-нд эхэлсэн ч хойшлогдсон билээ.
Улмаар дөрөвдүгээр сарын 17-ны даваа гарагт 08:30 цагаас Улаанбаатар чуулгын байранд эхлэхээр товлогдсон. Шүүх хурал хоёр өдөр үргэлжиллээ. Өнөөдөр гурав дахь өдрөө эхэлж байна.
Өчигдрийн хуралдаанаар:
- Хөгжлийн банкнаас гарсан зээлийнх нь цаг хугацаагаар шүүх хуралдааны дарааллыг тогтож, хэлэлцүүлэг хийх
- Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөн яллах дүгнэлтийг бүрэн уншуулах шаардлагагүй. Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтийг тогтоох хэсгийг нь уншаад явах боломжтой.
- Хэргийг тусгаарлах талаар хүсэлтүүд ирж байгаа. Тэднийг хүлээн авах боломжгүй.
- Өмгөөлөгч Ч.Болдбаатар, Б.Наранцэцэг, Д.Түвшинтамир нараас хэрэгт нэр бүхий гэрчүүдийг оролцуулъя гэж хүсэлт гаргасан, үүнийг боломжгүй гэж үзсэн.
- Шүүх хуралдааныг өдөрт найман цаг үргэлжлүүлэх зэрэг таван шийдвэр гаргасан юм.
Тиймд өнөөдрийн хурал ажлын найман цагийн турш үргэлжлээд завсарлах учиртай.