Засаг дарга Д.Бауыржан тэргүүтэй ажлын хэсэг Өлгий сум болон Бугат сумдад байрладаг хүлэмжийн аж ахуйн үйл ажиллагаатай танилцлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Аймаг ИТХД
Огноо
Унших
6 минут 6 секунд
Засаг дарга Д.Бауыржан тэргүүтэй ажлын хэсэг Өлгий сум болон Бугат сумдад байрладаг хүлэмжийн аж ахуйн үйл ажиллагаатай танилцлаа
Нийтлэсэн огноо:

Засаг дарга Д.Бауыржан тэргүүтэй ажлын хэсэг Өлгий сум болон Бугат сумдад байрладаг хүлэмжийн аж ахуйн үйл ажиллагаатай танилцлаа

Аймгийн иргэдийн хүнсний аюулгүй байдлыг хангах, иргэд жилийн 4 улиралд шинэ, эрүүл хүнс, ногоо хэрэглэх тал дээр аймгийн удирдлагууд онцгой анхаарч байна. Өвлийн хүлэмжийн аж ахуйг дэмжсэнээр өргөст хэмх, улаан лооль, амтат чинжүү, салатны байцаа зэрэг нарийн ногооныхоо хэрэглээг дотоодоосоо хангах боломж бүрдэх юм.

Энэ хүрээнд өчигдөр /2022.06.07/ аймгийн Засаг дарга Д.Бауыржан тэргүүтэй ажлын хэсэг Өлгий сум болон Бугат сумдад байрладаг хүлэмжийн аж ахуйн үйл ажиллагаатай танилцлаа.

Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас 2022 онд аймгийн хэмжээнд 4160 тонн төмс, 1874 тонн хүнсний ногоо, 125 тонн жимс жимсгэнэ, 1625 тонн малын тэжээл хураан авахаар төлөвлөсөн гэдгийг өмнө та бүхэнд мэдээлж байсан. Энэ жил төмсний хэрэгцээгээ 100 хувь, хүнсний ногооны 35 хувь, жимс жимсгэнийн 1,5 хувь, малын тэжээлийн 30 хувийг дотооддоо хангах юм.

Энэ онд засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд газар тариаланг маш их дэмжиж хүнс, хөдөө аж ахуйн гаралтай хөнгөлөлттэй зээл олгож эхэлсэн.

Иймд Засаг дарга Монгол банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын захирал Х.Серёжа, Монгол банкны хянан шалгагч О.Айым, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Нургулан, ХХААГ-ын мэргэжилтэн Х.Бахыт нарыг дагуулан хүнс, хөдөө аж ахуйн гаралтай хөнгөлөлттэй зээлийн тухай болон Азийн хөгжлийн банкны эх үүсвэртэй Батлан Даалтын зээлийн тухай аж ахуйн нэгжүүдийн эзэдэд танилцуулан, хэрхэн хамрагдах боломжтойг холбогдох албаны хүмүүсээр тайлбарлуулахын зэрэгцээ энэхүү боломжийг ашиглан бизнесээ өргөжүүлэхийг уриалсан юм.

Ингэснээр шим тэжээллэг, чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан хүнсээр аймгийнхаа иргэдийг хангах юм. Хүнс эрүүл байвал хүн эрүүл байна. Иргэн бүр өөрийн болон гэр бүлийнхээ эрүүл мэндийн төлөө хэрэглэж байгаа хүнсний чанар, аюулгүй байдалд онцгой анхаарахын зэрэгцээ энэ салбарын бизнест орж орлогоо нэмэгдүүлэх боломжтой. Бүтээгдэхүүнээ борлуулах зах зээл бэлэн бөгөөд өөрийнхөө болон бусдын төлөө маш том хөрөнгө оруулалт хийх болно хэмээн Засаг дарга энэ үеэр онцолсон юм.

Ажлын хэсгийн эхний очсон газар А.Манарбек болон Б.Нуржанат нарын 7 дугаар сард ашиглалтад оруулахаар барьж буй өвлийн хүлэмж байлаа. Тус өвлийн хүлэмжийн талбай 350м2 бөгөөд улаан лооль, өргөст хэмх, салатны навч тариалж, жилийн гурван улиралд ургацаа хураан авах боломжтой хүлэмж байлаа. Хүлэмжийн үйл ажиллагаа арай эхлээгүй учир эдгээр бизнес эрхлэгч залуусыг туршлага судлах хэрэгтэй хэмээн Засаг дарга зөвлөн дараачийн очих үйл ажиллагаа нь тогтворжсон газар тариалан болон өвлийн хүлэмжийн аж ахуйн эрхлэгчидтэй уулзуулахаар дагуулж явлаа.

Үүний дараа Бугат сумын иргэн М.Хуаныш чацарганын талбайд ажиллаа. Тус талбайд чацарганаас гадна малийна, алимны мод ургуулж байгаагаас гадна 1000-гаад модны суулгацыг үржүүлж байлаа.

Мөн тус сумын “Жасыл алхап” хоршооны чацарганын талбайн үйл ажиллагаатай танилцлаа. Тус талбайн эзэн Х.Тилеубай нь нөхөн сэргээлтийн талбайд чацаргана ургуулж байгаагаар онцлогтой байлаа. Жилдээ 3-4 тонн чацаргана хураан авч зах зээл борлуулдаг байна. Мөн нарийн ногоо тарьж ургуулах хүлэмж барьж байгуулж байлаа. Үүнээс гадна тус хоршоо сүүн сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна.

Үүний дараа Бугат сумын иргэн Б.Баймурат чацарганын талбайг үзэж сонирхлоо. Уг чацарганын талбайн онцлог нь зөвхөн хятад үрслэгээр чацаргана ургуулж байлаа.

Өлгий сумын 06 дугаар багийн иргэн Б.Бауыржаны өвөл, зуны хүлэмжийн үйл ажиллагаатай танилцсан, мэдээлэл солилцлоо. Б.Бауыржаны нь 1200м2 зуны хүлэмж, 550м2 өвлийн хүлэмжтэй бөгөөд үйл ажиллагаан аль хэдийн тогтворжсон, өөрийн гэсэн тогтмол үйлчлүүлэгчидтэй, зэх зээлийн эрэлт хэрэгцээг мэдэрсэн туршлагатай аж ахуйн эрхлэгч байв. Өвлийн хүлэмжэндээ гүзээлзгэнэ, огурци, улаан лооль, салатны навч ургуулдаг бөгөөд жилдээ 3 удаа ургацаа хураан авдаг байна. Харин зуны хүлэмжээс жилд нэг удаа ургац авдаг гэлээ. Хүлэмжийн үйл ажиллагаагаа 2017 оноос эхэлж, 2019 онд өвлийн хүлэмжээ барьсан байна. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас 2018 онд санхүүжилт авч байсан хүнс, хөдөө аж ахуйн гаралтай хөнгөлөлттэй зээлд хамрагдаж байсан туршлагатай байлаа.

Ийнхүү Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг жимс жимсгэнэ, нарийн ногооны хүлэмжийн бизнес эрхлэгчид үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ холбогдох мэдээллүүдийг хүргэж, шим тэжээллэг, аюулгүй байдлын шаардлага хангасан хүнсээр аймгийнхаа иргэдийг хангахад Та бүхний хичээл зүтгэл, хүчин чармайлт онцгой чухал ач холбогдолтой гэдгийг онцлоо.

Энэ үеэр аймгийн ИТХ-ын дарга Н.Бейбитхан, Засаг даргын орлогч С.Хонаев, Бугат сумын ИТХ-ын дарга Х.Аманхажы, Засаг дарга А.Жамбал, тус сумын байгаль хамгаалагчид, холбогдох мэргэжилтнүүд болон хэвлэл мэдээллийн хамт ажиллаа.

Засаг дарга Д.Бауыржан ҮСХ-ны дэд дарга Д.Лхамсүрэнг хүлээн авч уулзлаа

АБГББХ: Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ
АБГББХ: Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
АБГББХ: Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ

АБГББХ: Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө

Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо

Цахим залиланг таних Zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа

Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагатай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр боллоо

Зөвшөөрөл олгох эрх бүхий албан тушаалтнуудад зориулсан сургалтад 110 албан хаагч хамрагдаж байна

Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ Азийн наадмын хошой аварга болов

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв

Тагнуулынхан улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан их хэмжээний алт илрүүлжээ

“Эрдэнэс Тавантолгой“ компани 16 жилд 20 мянган ажлын байрыг бий болгожээ

“Spark - UB startup town” хакатоны шилдэг багуудыг тодрууллаа

ТББХ: Ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Л.Соронзонболд Азийн хадгаламж, зээлийн хоршоодын холбооны гүйцэтгэх захиралтай уулзлаа

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

НИТХ-ын дарга Д.Ихбаяр Пусан хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нээлтэд оролцлоо

ХЗБХ: “Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудал, жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн бодлогын шийдэл боловсруулах талаарх санал солилцох” хэлэлцүүлэг зохион байгуулав

ХХНББХ: 2027 оны төсвийн төслийн талаар гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг дэмжсэнгүй

ӨБХ: Орон сууцны захиалгын хохирогчдын асуудлаар Засгийн газарт чиглэл өгсөн тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонсож, Монгол Улсын 2027 оны төсвийн төслийг хэлэлцэв

Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ

Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Цахим мөрийтэй тоглоомын гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг иргэдэд анхаарууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоор угтан авлаа

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

Ой, хээрийн түймрийн улмаас учирсан хохирлыг тогтоож, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ

Улсын хэмжээнд аравдугаар сард 40800 тонн АИ-92 шатахуун импортолжээ

ОУХМ Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо

ДЭМБ-ын Ерөнхий захирал болон Номхон далайн баруун бүсийн захиралтай уулзлаа

“Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” хэлэлцүүлэг зохион байгуулав

“Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” хэлэлцүүлэг зохион байгуулав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана