“Номин Холдинг” нь 1992.07.11-нд “Номин-5” ХЭАА нэртэйгээр байгуулагдаж, 1996.01.22-нд “Номин Трейд” ХХК, 2002.05.28 -нд “Номин Холдинг” ХХК болон өргөжин өнөөдөр бид Санхүү, Импорт Экспорт, Дистрибюшн, Борлуулалт үйлчилгээ, Барилга Үл хөдлөх хөрөнгө, Технологийн Бизнесийн 5-н чиглэлд 29 салбар компанитайгаар үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсаар байна.
Өнөөдөр бид хагас сая гаруй үнэнч хэрэглэгчиддээ хамгийн өндөр хувь бүхий Номин Бонус картын хөнгөлөлтийн эрхийг олгож, сард давхардсан тоогоор 2 сая орчим худалдан авагч, хэрэглэгчдэд үйлчилдэг нь Монгол улсын айл өрх бүрд Номин-гоор овоглосон салбар байгууллагууд хүрч үйлчилдгийн тод илрэл юм. Бүх сүлжээ дэлгүүрүүд Олон улсын чанарын баталгааны стандартуудыг ижил түвшинд баримтлан үйл ажиллагаа явуулж, бүх бараа бүтээгдэхүүн магадлан итгэмжлэгдсэн Эко Стандарт лабораториор баталгаажсан төдийгүй ХЯМД ҮНИЙН БАТАЛГАА -г ханган ажиллаж байна.