Албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан сайд нарын хэн нь түрүүлж, АТГ-т шалгуулах вэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
ЗГ-ын гишүүд УИХ-ын гишүүд
Огноо
Унших
22 минут 51 секунд
Албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан сайд нарын хэн нь түрүүлж, АТГ-т шалгуулах вэ
Нийтлэсэн огноо:

Албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан сайд нарын хэн нь түрүүлж, АТГ-т шалгуулах вэ

-Ахлах зөвлөхийнхөө төрсөн дүүгийн компанид тендер өгсөн Ч.Номин, Хадам дүүгийнх нь барилгын компани тендер хамж яваа Б.Мөнхбаатар, эхнэрийнх нь эрчим хүчний компани тендер түүдэг Н.Тавинбэх тэргүүтэй сайд нарт хэзээ хариуцлага тооцох вэ-

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн танхимд ашиг сонирхлын асар том зөрчилтэй, албан тушаалаа урвуулан ашигласан буюу хууль хяналтын байгууллагын хаалга татах “болзол”-оо хэдийнэ хангачихсан хэд хэдэн сайд бий. Харамсалтай нь, хууль зөрчсөн сайдуудаа Л.Оюун-Эрдэнэ хаацайлж, хамгаалсаар өдий хүрэв.

Уг нь У.Хүрэлсүхийг “угсаа” залгамжлан Ерөнхий сайдаар томилогдсон Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраа мэргэжлийн сайд нараар бүрдүүллээ гэж байв. Гэтэл түүний танхимын сайд нар нь хамаарал бүхий этгээдийнхээ буюу хувийн компаниудаа тендерт шалгаруулахаас өөрөөр хариуцсан салбартаа сайшаах гавьяа байгуулсангүй өдий хүрэв.

Жишээ нь, Соёлын сайд нь соёл, урлагийн контент хийдэг компанитай, Барилга, хот байгуулалтын сайд нь барилга угсралтын компанитай, Эрчим хүчний сайд нь эрчим хүчний шугам сүлжээ татдаг, дэд станц барьдаг компанитай, Сангийн сайд нь банкны нууц ноён, Зам тээврийн хөгжлийн сайд нь тээвэр зуучлалын компанитай зэргээр ашиг сонирхлын асар их зөрчилтэй болох нь өнгөрсөн жил хагасын хугацаанд батлагдав. Иймд албан тушаалаа урвуулан ашигласан, амины ашиг сонирхлоо тэргүүнд тавьсан сайд нараас нь хэн нь АТГ-т түрүүлж шалгагдахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс асууж байна.

ЗӨВЛӨХИЙНХӨӨ ТӨРСӨН ДҮҮД ТЕНДЕР ӨГСӨН СОЁЛЫН САЙД Ч.НОМИН

Толгой баяны ганц охин, “Тэрэлж” зочид буудлын менежер, “Монгол” телевизийн захирал гэх нимгэр намтартай, төрийн албанд ажилласан туршлагагүй Ч.Номин Соёлын сайдын сэнтийд залраад жил хагасын хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд тэр соёлын салбарт сайшаах гавьяа байгуулсан уу, гэвэл үгүй. Товчхондоо, сайнаар гэхээсээ саараар яригдсан нь олон. Тэр тусмаа тендер, томилгоотой холбоотой хэд хэдэн хэргийн ард түүний нэр холбоотойг бид илчлэгдсэн.

Тодруулбал, Ч.Номин Соёлын сайд болмогцоо Хэл шинжлэлийн ухааны доктор, судлаач Д.Бум-Очирыг ахлах зөвлөхөөрөө томилж байв. Ч.Номин, Д.Бум-Очир нарын хамтрал аль эртнийх. Д.Бум-Очир Ч.Номингийн “Монгол телевиз”-ийн “Өнөө өглөө” хөтөлбөр, “Хар хайрцаг” нэвтрүүлгүүдийг нь хөтөлдөг байсан гэх мэтээр харилцаа холбоо нь үлэмж зузаан. Тиймдээ ч Ч.Номин Соёлын сайд болмогцоо алба, амины хамтрагчаа ахлах зөвлөхөө болгож дэргэдээ авсан хэрэг.

Гар нийлдэг хамтрагчаа зөвлөхөө болгох нь асуудал биш. Гэтэл Ч.Номингийн зөвлөх Д.Бум-Очирын төрсөн дүү Д.Бум-Эрдэнэ нь Соёлын яамны тендерүүдийг түүж эхэлсэн нь жинхэнэ асуудал буюу албан тушаал, эрх мэдлийн хэм хэмжээгээ хэтрүүлсэн хэрэг болсон. Жишээ нь, өнгөрөгч оны долдугаар сард Соёлын яамнаас “Үндэсний соёл-нэгдмэл үнэт зүйлийн индексийн арга зүйг тодорхойлж, олон нийтийн санаа бодлын судалгаа хийх” нэртэй улсын төсвийн санхүүжилттэй зөвлөх үйлчилгээний хоёр тендер угсруулан зарласан. Тус тендерт “Эм Эм Си Жи” ХХК шалгарсан байдаг. Тэгтэл “Эм Эм Си Жи” ХХК-ийн эзэмшигч нь Д.Бум-Очирын төрсөн дүү Д.Бум-Эрдэнэ, Хэнтий аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Амгаланбаатар нар байж таарсан.

Д.Бум-Очир, Д.Бум-Эрдэнэ нар бол Хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор С.Дулам хоёр хүү. С.Дулам өөрөө Соёлын яамны арга хэмжээ бүрд хүндэт зочноор уригддаг, том хүү Д.Бум-Очир нь Соёлын сайдад зөвлөдөг, бага хүү Д.Бум-Эрдэнэ нь Соёлын яамны тендерүүдэд шалгардаг болж таарсан. Үүнээс улбаалж Соёлын яамыг “Дуламын яам” гэх хошигнол яриа ч гарч байв.

Ахлах зөвлөх, ажил хэргийн хамтрагчийнхаа төрсөн дүүгийн компанийг улсын төсвийн санхүүжилттэй тендерт санаатай ч, санамсаргүй ч шалгаруулсан энэ бол ашиг сонирхлын ноцтой зөрчил, албан тушаал, эрх мэдлээ ашигласан гэмт үйлдэл. Энэ бүхний дараа алба, амины хамтрагч, ахлах зөвлөх Д.Бум-Очир нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зөвлөх болж дэвшсэ байдаг.

Түүнчлэн, Ч.Номинг Соёлын сайд болсноос хойш түүний “Монгол телевиз” нь Соёлын яамны контентуудыг хариуцах болсон. Цар тахлын үеэр “Цахим үндэстэн” шоуг шууд дамжуулж, “100 чухал сэдэв” гэх урлаг соёл, хэл шинжлэлийн салбарын хамаг л алдартнуудыг багтаасан тансан хийцтэй, тавилт сайтай нэвтрүүлэг бэлтгэсэн гээд дурдвал жишээ олон. “100 чухал сэдэв” контентод өнөөх Д.Бум-Очирын аав С.Дулам гол зочин болж оролцсоныг ч дурдах нь зөв байх.

Цаашлаад, Соёлын яамны Төрийн нарийн бичгийн даргаар С.Оюунбилэг гэх эмэгтэй ногоон гэрлээр томилогдож, хэл ам таталж байлаа. Тэгээд болоогүй, С.Оюунбилэг нь Төрийн нарийн бичгийн даргын суудалд суумагцаа Үндэсний аудитын газрын хэлтсийн дарга, мэргэжилтнүүдийг сонгон шалгаруулалтгүйгээр Соёлын яамны татаж, дарга болгосон асуудал ч үүссэн. Уг нь Төрийн албаны хуульд найман жил ажилласан хүнийг Төрийн нарийн бичгийн даргаар томилох ёстой байтал Үндэсний аудитын газрын орлогч даргаар хэсэг ажилласан гэх хальсан намтартай С.Оюунбилэг шууд томилогдчихсон нь Ч.Номинд хамаарах ноцтой асуудал.

Энэ мэтээр Соёлын сайд Ч.Номин жил хагасын хугацаанд албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлсэн хэд хэдэн хэрэгт нэр холбогдсон ч хаацайлагдаж, хамгаалагдаж үлдсэн байна.

ХАДАМ ДҮҮГЭЭ "ХӨЛЖҮҮЛСЭН" БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Б.МӨНХБААТАР

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар 2002 оноос хойш 20 жилийн хугацаанд дарга, сайдын сэнтийгээс буугаагүй боть мэт зузаан намтартай нэгэн. Харин хөрөнгө, хувийн бизнесийн тухайд Төрийн сайд хийхийн хажуугаар хоёр ломбард, нэг Банк бус санхүүгийн байгууллага ажиллуулдаг, түүгээрээ л амьжиргаагаа залгуулдаг гэж ярьдаг.

Гэтэл Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатарын хамаарал бүхий этгээд буюу хадам дүү нь барилгын компанитай, барилгын салбарын тэрбум давсан санхүүжилттэй тендерүүдийг түүдэг болохыг бид илчилсэн.

Тодруулбал, барилгын салбарт тэрбум давсан санхүүжилттэй тендерүүдийг “түүдэг” “Вентана констракшн” гэх компани гарч ирсэн. Энэ компанийг Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатарын эхнэр Б.Нарантуяагийн төрсөн дүү Б.Нямбаатар эзэмшдэг. Тус компани 2013 онд байгуулагдсан боловч, 2019 оныг хүртэл 50, 100 сая төгрөгийн ганц нэг жижиг тендерүүдэд л оролцдог байсан. Гэтэл 2019 оноос эхлээд тэрбум давсан санхүүжилттэй тендерүүдийг “түүдэг” болсон. Өөрөөр хэлбэл, Б.Мөнхбаатарыг Барилга, хот байгуулалтын сайд болсон үетэй давхацдаг.

Тухайлбал,

-Гаалийн Ерөнхий газрын гурван давхар барилгын гадна засвар гүйцэтгэх 1.1 тэрбум төгрөгийн тендер,

-СХД-ийн XXII хороонд 150 хүүхдийн суудалтай Цэцэрлэг барих 1.8 тэрбум төгрөгийн тендер,

-Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд Төрийн архивын барилга барих 3.1 тэрбум төгрөгийн тендер,

-Өмнөговь аймгийн Манлай суманд 100 хүүхдийн суудалтай Цэцэрлэг барих 1.8 тэрбум төгрөгийн тендер,

-Өвөрхангай аймгийн Тарагт суманд 250 хүний суудалтай Соёлын төвийн барилгын 1.0 тэрбум төгрөгийн тендер гэх мэтээр 8.8 тэрбум төгрөгийн тендер авсан баримт байна. Зөвхөн 2022 он гарснаас хойш 3.1 тэрбум төгрөгийн тендер аваад байгаа юм.

Товчхондоо, Б.Нямбаатар хүргэн ах Б.Мөнхбаатарыгаа Барилга, хот байгуулалтын сайд болсон үеэс барилгын салбарт жараахай төдий байсан “Вентана констракшн” ХХК-ийгаа акул болгож чадсан байгаа юм. Хүргэн ах нь Барилга, хот байгуулалтын сайд буюу барилгын тендерүүдийг зарладаг, хадам дүү нь тэр тендерүүдэд шалгардаг байж болох юм уу. Чухамдаа, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар ашиг сонирхлын асар том зөрчилтэй нэгэн болох нь дээрх баримтаас харагдаж байна.

ЭХНЭР НЬ ЭРЧИМ ХҮЧНИЙ КОМПАНИ ЭЗЭМШИЖ ИРСЭН Ч "ТАС" НУУСАН ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Н.ТАВИНБЭХ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн танхимаас сайнаар ч, саараар ч хэл аманд харьцангуй бага өртдөг сайд нь Н.Тавинбэх. Гэтэл “хэлгүй” мэт, хэл амнаас хол Н.Тавинбэх цаанаа ашиг сонирхлын асар том зөрчилтэй нэгэн байж таарав.

Тодруулбал, Н.Тавинбэх төрд, тэр тусмаа эрчим хүчний салбарт 32 ажиллахдаа хоёрхон жил хувийн компанийн захирлаар ажилласан. Тухайлбал, 2013-2015 онд “Багануур энерги” ХХК-ийн захирлаар ажилласан. Гэхдээ Н.Тавинбэх өнгөрсөн долоон жил “Багануур энерги” ХХК-ийг Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ огт мэдүүлээгүй, Эрчим хүчний сайд болохдоо ч “Хувьдаа ямар ч компанигүй” хэмээн мэдүүлж, сайдын сэнтийд суух шалгуураа хангасан. Нөгөөтээгүүр, Улсын бүртгэл мэдээллийн санд “Багануур энерги” ХХК нь Пүрэвжавын Нямжав, Дашнямын Батбаяр, БНХАУ-ын иргэн БасаХу нарын нэр дээр бүртгэлтэй байдаг учраас Н.Тавинбэхэд огт хамааралгүй мэт харагддаг.

Гэтэл эрчим хүчний шугам сүлжээ татах, дэд станц барих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Багануур энерги” ХХК-ийг Эрчим хүчний сайд Н.Тавинбэхийн эхнэр болон төрсөн дүү нь удирдаж байсныг илчилсэн.

Тодруулбал, “Багануур энерги” ХХК нь "Баянгол дүүргийн гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуураар халаах шугам сүлжээний техникийн боломжийг бүрдүүлэх ажил” нэртэй цахилгааны дэд станц барих 1.2 тэрбум төгрөгийн санхүүжилттэй гэрээг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-тай байгуулж байсан. Тус гэрээнд гүйцэтгэгч буюу “Багануур энерги” ХХК-ийг төлөөлж Ерөнхий инженер С.Мөнхжаргал, Ерөнхий нягтлан бодогч Н.Намуунбэх нар гарын үсэг зурсан байдаг. Энэ баримтаар хөөж үзэхэд, “Багануур энерги” ХХК-ийн Ерөнхий инженер С.Мөнхжаргал нь Н.Тавинбэхийн эхнэр, Ерөнхий нягтлан бодогч Н.Намуунбэх нь Н.Тавинбэхийн төрсөн дүү байж таарсан.

Түүнчлэн, Н.Тавинбэхийн түмнээс “тас” нуусан “Багануур энерги” ХХК нь цахилгаан шугам сүлжээ татах, дэд станц барих тэргүүтэй тендерүүдэд тэргүүн шугамд оролцдог, басхүү шалгарсан түүхтэй. Тухайлбал, өнгөрсөн хугацаанд шалгарсан тендер, гүйцэтгэсэн ажлаас нь онцолбол:

- 2021 онд Багануур дүүргийн I хороонд байрлах хүүхдийн Тэмүүлэл зуслангийн цахилгаан хангамжийн ажлыг гүйцэтгэх 513 сая төгрөгөөр тендер

- Төв аймгийн Мөнгөнморьт суманд Эрчим хүчний дэд станц барих 74 сая төгрөгийн тендер

- Нийслэлийн Баянгол дүүргийн гэр хорооллын айл өрхийг цахилгаанаар халаах техникийн боломжийг бүрдүүлэх 6.7 тэрбум төгрөгийн тендер

\Багц 3.2- Хувьсгалч фидерийн ачаалал хуваах, шинээр дэд станц барих, чадлыг томсгон солих 1.2 тэрбум төгрөгийн ажил\

- Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Шинэ суурьшлын бүсэд цахилгаан дамжуулах агаарын шугам татах, хашаа бүрийг шитжүүлэх 50 сая төгрөгийн тендер

- Чингэлтэй дүүргийн XVIII хороо буюу VII буудлаас хойших Яргайтын 6-9, 23-43 дугаар гудамжинд гэрэлтүүлэх тавих 167 сая төгрөгийн тендер

- Дорноговь аймгийн Эрдэнэ суманд байрлах Бүрдэнэбулаг бөөрний сувилал хүртэл 10/0.4кВ-ын 24.3 км цахилгааны шугам татах 1.0 тэрбум төгрөгийн тендер зэргийг авчээ.

Мөн Дорноговь аймгийн Замын-Үүд суманд Азийн хөгжлийн банкны 40 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл болон Засгийн газрын 26.6 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжүүлсэн Логистикийн төвийн төсөлд эрчим хүчний шугам татах, дэд станц барих гүйцэтгэгчээр оролцсон байна.

Эрчим хүчний сайдын эхнэр, төрсөн дүү нь эрчим хүчний шугам сүлжээ татах, дэд станц барих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанитай, тэгээд болоогүй төсвийн тэрбум давсан санхүүжилттэй тендерүүдэд шалгарсан түүхтэй байх нь ашиг сонирхлын асар том зөрчил мөн биз дээ. Дээрээс нь хамаарал бүхий этгээдүүд буюу эхнэр, төрсөн дүүгийнхээ удирддаг компанийг ХОМ-тээ огт дурдалгүй, түмний нүднээс “тас” нуусан нь ч ноцтой асуудал.

ЧИНГИС ХААН БАНКНЫ НУУЦ НОЁН ГЭХ САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН

Сангийн сайд Б.Жавхланг Чингис хаан банктай хэрхэн холбогддог баримтыг Эргэлт.мн мэдээллийн сайтын “Эрэн сурвалжлах нэгдэл”-ээс анх олон нийтэд ил болгосон. Чингис хаан банк улсад 280 орчим тэрбум төгрөгийн өртэй. Тэр дундаа Нийгмийн даатгалын санд 99 тэрбум төгрөгийн өртэй атлаа өрөө төлөхгүй гурван жил гаруй гүрийж, гэдийсний эцэст эхний ээлжид 25 тэрбум төгрөгийн зоорь өгөхөөр болсныг НДЕГ-ын дарга Д.Зоригт нийтэд зарлаж, хэсэгтээ л хэл аманд өртөж байлаа.

Тэгвэл Сангийн сайд Б.Жавхлан нь төрд 280 тэрбум төгрөгийн өртэй Чингис хаан банктай гурван сэжмээр холбогддог.

Тодруулбал,

1. Сангийн сайд Б.Жавхлангийн эхнэр А.Соёлмаатай хамт “Ньюгоби гейт” ХХК-ийг эзэмшигч Буднямын Батхүү нь Чингис хаан банкны 23 хувийн хувьцааг эзэмшигч Цэдэн-Иш овогтой Баярсайханы нөхөр. Өөрөөр бол, Б.Батхүү нь Чингис хаан банкны хувьцааг эхнэр Ц.Баярсайханаараа дамжуулан эзэмшдэг. Дээрээс нь А.Соёлмаа, Ц.Баярсайхан нар нь ч дотно найзууд юм билээ.

2. Сангийн сайд Б.Жавхлангийн эхнэр А.Соёлмаагийн “Ньюгоби гейт” ХХК нь “Хан-Уул, 11-р хороо, С-17 тоот” хаяг дээр бүртгэлтэй байдаг. Тэгвэл энэ хаяг дээр “ОСМ агро трейдинг” ХХК, “Органик солюшнс монголия агро” ХХК гэх хоёр компани давхар бүртгэлтэй байна.

Тэгвэл “ОСМ агро трейдинг” ХХК-ийг Чингис хаан банк эзэмшдэг бөгөөд Хашчулуун овогтой Шижир-Эрдэнэ гүйцэтгэх захирлаар нь ажилладаг. “ОСМ агро трейдинг” ХХК нь Чингис хаан банкны газар тариалан, хөдөө аж ахуй, хүнсний салбарын бизнес хариуцдаг компани. Тодруулбал, тус компани Сонгинохайрхан дүүрэгт 14 мянган тонн хүнсний ногоо хадгалах багтаамжтай зоорь барьж, ашиглалтад оруулсан бөгөөд өдгөө тэр зоорио Нийгмийн даатгалын ерөнхий газарт 25 тэрбум төгрөгөөр үнэлж, өрөндөө өгөхөөр гэрээ байгуулаад буй. Өөрөөр хэлбэл, сүүлийн өдрүүдэд хэл аманд өртөөд буй 25 тэрбум төгрөгийн үнэтэй “шахаа”-ны зоорь нь Чингис хаан банкны охин компани болох “ОСМ агро трейдинг” ХХК-ийнх юм.

3. Сангийн сайд Б.Жавхлангийн эхнэр А.Соёлмаагийн “Ньюгоби гейт” ХХК-ийн хаяг дээр давхар бүртгэлтэй “Органик солюшнс монголия агро” ХХК-ийг Санжаа овогтой Будням эзэмшдэг. С.Будням нь Сангийн сайд Б.Жавхлангийн эхнэр А.Соёлмаатай “Ньюгоби гейт” ХХК-ийг хамтран эзэмшдэг Б.Батхүүгийн төрсөн аав. Өөрөөр хэлбэл, Чингис хаан банкны 23 хувийн хувьцааг эзэмшдэг Ц.Баярсайханы хадам аав гэсэн үг.

Сонирхуулахад, С.Будням нь Сангийн сайд Б.Жавхланг 1993-1997 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуульд банкны эдийн засагчаар суралцаж байх үед тус сургуульд багшилж байсны сацуу Математикийн хүрээлэнгийн анхны эрдэмтэн нарийн бичгийн дарга, захирлаар нь ажиллаж байсан, Эдийн засгийн шинжлэх ухааны доктор, профессор цолтой. Чухамдаа багш шавь байсан аж.

Энэ бол Сангийн сайд Б.Жавхлан болон түүний эхнэр А.Соёлмаа нар “Ньюгоби гейт” ХХК-аар дамжуулан Чингис хаан банктай гарцаагүй холбогдож буй гурван сэжүүр. Товчхондоо, төрд 280 тэрбум төгрөгийн өр, тэр тусмаа Нийгмийн даатгалын санд 99 тэрбум төгрөгийн өртэй Чингис хаан банк нь Сангийн сайд Б.Жавхлантай тун ойр холбоотойг батлах баримт юм.

ТЭЭВЭР ЗУУЧЛАЛЫН СҮЛЖЭЭНИЙ "ЭЗЭН" ЗАМ ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД Л.ХАЛТАР

Энэ Засгийн газрын сайдуудаас хамгийн нэр муутай нь Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар. Хэн ч маргахгүй биз. Улаанбаатар-Дархан чиглэлийн зам ашиглалт орохгүй гурван жил дуншиж, ард иргэд амь нас, эд хөрөнгөөрөө хохирч байхад "Дарханы замаар инээгээд алхах өдөр ирнэ" хэмээн даапаалсан, Замын-Үүд-Эрээний боомтоор ачаа бараа орж ирэхгүй хоёр сар гацаж байхад "Урд хөршөөс хоёр чингэлэг ачаа оруулж ирлээ" гэж доромжилсон гээд Л.Халтар сайдын хариуцлага үйлдэл, хэлсэн үгнийх нь балаг дуусахгүй. Тэгвэл муу дээрээ муухай, муухай дээрээ улцан гэгчээр хариуцсан ажлаа хийж чадахгүй мунгинаж яваа Л.Халтар хамаарал бүхий этгээдийнхээ компанийг дэмжихдээ гаргууд, гаршсан нэгэн болох нь баримтаар илчлэгдсэн байдаг.

Тодруулбал, цар тахалтай холбоотойгоор БНХАУ хилээ хааж, манай улсын бүх ачаа бараа урд хөршид гацаж байлаа. Удтал ярилцаж байж, урд хөршийн талаас Монгол-Хятад хоорондын задгай ачаа тээврийг чингэлэг тээвэрт шилжүүлэх санал гаргаж, шахалт үзүүлснээр манай хоёр улс чингэлэгт тээвэрт шилжихээр харилцан тохиролцсон цаг саяхан. Тухайн үед чингэлэг тээврийн ажилд “Үндэсний тээврийн корпораци” ХХК гэх компани “монополь” эрхтэйгээр оролцож эхэлсэн гэх мэдээллийг Замын-Үүд дэх тээвэрчид өгөх болж, хэсэгтээ л хэл ам дагуулсан. Яагаад гэхээр, “Үндэсний тээврийн корпораци” ХХК нь тээвэр хийхгүй, зөвхөн хил хооронд чингэлэг тээврийн зуучлалын үүрэг гүйцэтгэж, үүнийхээ хариуд өдөр 11 сая, сард 300 сая, жилд 3.6 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллах тооцоог тээвэрчид гаргаж, шүүмжилж байв.

Гэтэл “Үндэсний тээврийн корпораци” ХХК-ийн хувьцаа эзэмшигч 13 компанийн нэг нь Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын хамаарал бүхий “Илинкс-Экспресс” ХХК байж таарсан. Тодруулбал, “Илинкс-Экспресс” ХХК-ийг Ишбэлийн Шатархүү гэгч 2019 оны наймдугаар сараас эзэмшиж эхэлсэн. И.Шатархүү нь Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтартай хамт “Монгол чихэр корпораци” ХХК-ийг эзэмшдэг. Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар 2017 оноос ХОМ-тээ "Монгол чихэр корпораци" ХХК-ийг дурдаж ирсэн.

Ингээд болоогүй И.Шатархүү нь Л.Халтарын эхнэр Ц.Ганзултай хамт “Ти Эф Ти” ХХК-ийг эзэмшдэг. Л.Халтарын эхнэр Ц.Ганзул нь "УБТЗ" ХНН-ийн Тээвэр төлөвлөлтийн инженерээр ажилладаг. Өөрөөр хэлбэл, И.Шатархүү нь Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын гэр бүлийн бизнесийн хамгийн ойрын хамтарч, найзууд гэсэн үг. Ингэж Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын хил дээрх хувийн бизнес олонд ил болсон байдаг.

Ингээд харвал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын лавтай таван сайд нь хувийн ашиг сонирхлоо тэргүүнд тавьж, албан тушаалаа ашигласан буюу хууль хяналтын хаалга татах "болзол"-оо хангачихсан байна.

Эх сурвалж: ergelt.mn

“ОНОШ” зөв бол “ЭМЧИЛГЭЭ” үр дүнтэй
“ОНОШ” зөв бол “ЭМЧИЛГЭЭ” үр дүнтэй
 
УИХ-ын сонгууль болоод нэг жил өнгөрлөө, МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр  25%-тай хэрэгжиж эхэлсэн байх ёстой...
УИХ-ын сонгууль болоод нэг жил өнгөрлөө, МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр  25%-тай хэрэгжиж эхэлсэн байх ёстой...
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
 
УИХ-ын сонгууль болоод нэг жил өнгөрлөө, МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр  25%-тай хэрэгжиж эхэлсэн байх ёстой...

УИХ-ын сонгууль болоод нэг жил өнгөрлөө, МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр  25%-тай хэрэгжиж эхэлсэн байх ёстой...

Ч.Төгсдэлгэр: Иргэдийн хүсэлтийн дагуу амьдрах орчныг сайжруулах ажлыг үе шаттай хийнэ

Ч.Төгсдэлгэр: Иргэдийн хүсэлтийн дагуу амьдрах орчныг сайжруулах ажлыг үе шаттай хийнэ

Толгойтын хөл бөмбөгийн талбай бүхий спорт цогцолборын барилга угсралтын ажил 75 хувьтай үргэлжилж байна

Толгойтын хөл бөмбөгийн талбай бүхий спорт цогцолборын барилга угсралтын ажил 75 хувьтай үргэлжилж байна

Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ

Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

“Хүннү Эйр” Улаанбаатар–Эрээн чиглэлийн нислэгийг 7-р сарын 10-ноос өдөр бүр эхлүүлнэ

“Хүннү Эйр” Улаанбаатар–Эрээн чиглэлийн нислэгийг 7-р сарын 10-ноос өдөр бүр эхлүүлнэ

МОПЕД, СКҮҮТЭРИЙН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОХ СОЁЛЫГ ХЭВШҮҮЛЖ, ИРГЭНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ЗОРИЛГОТОЙ ЖУРМЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ

МОПЕД, СКҮҮТЭРИЙН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОХ СОЁЛЫГ ХЭВШҮҮЛЖ, ИРГЭНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ЗОРИЛГОТОЙ ЖУРМЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ

НИТХ-ЫН ЭМЭГТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД “ХҮҮХЭД ХАМГААЛАЛ“-ЫН ЧИГЛЭЛЭЭР НОБГ, НЦУГ-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

НИТХ-ЫН ЭМЭГТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД “ХҮҮХЭД ХАМГААЛАЛ“-ЫН ЧИГЛЭЛЭЭР НОБГ, НЦУГ-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

GOOGLE MAP, E-MONGOLIA СИСТЕМЭЭР АВТО ЗАМЫН ЗАСВАР, ХААСАН МЭДЭЭЛЛИЙГ АВДАГ БОЛЛОО

GOOGLE MAP, E-MONGOLIA СИСТЕМЭЭР АВТО ЗАМЫН ЗАСВАР, ХААСАН МЭДЭЭЛЛИЙГ АВДАГ БОЛЛОО

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ“ ХК 32.0 МЯНГАН ТОНН КОКСЖИХ НҮҮРС АРИЛЖЛАА

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ“ ХК 32.0 МЯНГАН ТОНН КОКСЖИХ НҮҮРС АРИЛЖЛАА

Ерөнхий сайд Г.Занданшатар: Халамжаас хөдөлмөрт шилжихэд Засгийн газар баялаг бүтээгчдээ дэмжиж ажиллана

Ерөнхий сайд Г.Занданшатар: Халамжаас хөдөлмөрт шилжихэд Засгийн газар баялаг бүтээгчдээ дэмжиж ажиллана

Тэтгэврийн зээлд тавьсан хязгаарлалтыг цуцлах асуудлаар Засгийн газар, Монголбанк санал нэгдлээ

Тэтгэврийн зээлд тавьсан хязгаарлалтыг цуцлах асуудлаар Засгийн газар, Монголбанк санал нэгдлээ

Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП 10 АЖ АХУЙН НЭГЖИЙГ ТЭРГҮҮЛЛЭЭ

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП 10 АЖ АХУЙН НЭГЖИЙГ ТЭРГҮҮЛЛЭЭ

Ч.Төгсдэлгэр: Авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэхдээ эхний ээлжид оршин суугчдын саналыг авах нь зүйтэй

Ч.Төгсдэлгэр: Авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэхдээ эхний ээлжид оршин суугчдын саналыг авах нь зүйтэй

О.Номинчимэг: Хуулиас гадуур, хуулиас давсан, хүний эрхийг зөрчсөн дүрэм журам гаргахгүй байх суурь хууль эрх зүйн орчныг бий болголоо

О.Номинчимэг: Хуулиас гадуур, хуулиас давсан, хүний эрхийг зөрчсөн дүрэм журам гаргахгүй байх суурь хууль эрх зүйн орчныг бий болголоо

УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа: Орчин цагийн төрийн удирдлагын 30 жилийн туршлага, ололт амжилт, сургамжид тулгуурлан хүн төвт үзэл баримтал бүхий төрийн албыг хөгжүүлнэ

УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа: Орчин цагийн төрийн удирдлагын 30 жилийн туршлага, ололт амжилт, сургамжид тулгуурлан хүн төвт үзэл баримтал бүхий төрийн албыг хөгжүүлнэ

ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ОХУ-ЫН БАЙГАЛИЙН НӨӨЦ, ЭКОЛОГИЙН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ОХУ-ЫН БАЙГАЛИЙН НӨӨЦ, ЭКОЛОГИЙН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо

Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо

Бизнес эрхлэгчдийг дэмжих, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зэрэг асуудлаар Ерөнхий сайдын Албан даалгавар гарлаа

Бизнес эрхлэгчдийг дэмжих, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зэрэг асуудлаар Ерөнхий сайдын Албан даалгавар гарлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ

Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой

Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой

3х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол, медаль хүртээлээ

3х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол, медаль хүртээлээ

УИХ-ын гишүүн, Боловсролын сайд П.Наранбаярыг сайдаас нь чөлөөлж, УИХ-ын гишүүн Ж.Галбадрахын хамтаар эргүүлэн татахыг шаардах нь  шударга ёсонд нийцнэ

УИХ-ын гишүүн, Боловсролын сайд П.Наранбаярыг сайдаас нь чөлөөлж, УИХ-ын гишүүн Ж.Галбадрахын хамтаар эргүүлэн татахыг шаардах нь шударга ёсонд нийцнэ

Ерөнхий сайд Г.Занданшатар гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат болон олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газруудын тэргүүн нартай уулзлаа

Ерөнхий сайд Г.Занданшатар гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат болон олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газруудын тэргүүн нартай уулзлаа

Нийслэлийн хэмжээнд эхний ээлжийн 40 байршилд их багтаамжийн зогсоол барина

Нийслэлийн хэмжээнд эхний ээлжийн 40 байршилд их багтаамжийн зогсоол барина

МБШТ- Гандантэгчэнлин хийдийн 320 хүүхдийн суудалтай сургуулийг ирэх 9 дүгээр сард ашиглалтад оруулна

МБШТ- Гандантэгчэнлин хийдийн 320 хүүхдийн суудалтай сургуулийг ирэх 9 дүгээр сард ашиглалтад оруулна

“Эхлэл брэнд” ХХК-д 3150 ам.метр газрыг үйлчилгээтэй орон сууц зориулалтаар эзэмшүүлэх гэрчилгээг гардууллаа

“Эхлэл брэнд” ХХК-д 3150 ам.метр газрыг үйлчилгээтэй орон сууц зориулалтаар эзэмшүүлэх гэрчилгээг гардууллаа

Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд хийсэн аудитын дүгнэлтийг танилцууллаа

Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд хийсэн аудитын дүгнэлтийг танилцууллаа

Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ

Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ

НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР: ЗАМЫН ЗАСВАР, ЗАМ ХААСАН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ ИРГЭДЭД ГАР УТАСНЫ МЕССЕЖЭЭР ИЛГЭЭХ БОЛОН GOOGLE MAP-Д ТОГТМОЛ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ

НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР: ЗАМЫН ЗАСВАР, ЗАМ ХААСАН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ ИРГЭДЭД ГАР УТАСНЫ МЕССЕЖЭЭР ИЛГЭЭХ БОЛОН GOOGLE MAP-Д ТОГТМОЛ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ“ ХК 32 МЯНГАН ТОНН БАЯЖУУЛСАН КОКСЖИХ ЧАНАРГҮЙ НҮҮРС АРИЛЖЛАА

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ“ ХК 32 МЯНГАН ТОНН БАЯЖУУЛСАН КОКСЖИХ ЧАНАРГҮЙ НҮҮРС АРИЛЖЛАА

Эрхэм жолооч та автомашины агааржуулалтын хоолой, самбарт наалдсан нарийн тоос, нян бактерыг  “88” авто машины угаалгын газарт ирж арилгуулаарай...

Эрхэм жолооч та автомашины агааржуулалтын хоолой, самбарт наалдсан нарийн тоос, нян бактерыг “88” авто машины угаалгын газарт ирж арилгуулаарай...

Б.Хишигжаргал:2026 онд УНТЭ-ийн “Эс, эд эрхтэн шилжүүлэн суулгах төв” ашиглалтад орсноор эмчилгээ, үйлчилгээгээ өргөн хүрээнд үзүүлэх боломж бүрдэнэ

Б.Хишигжаргал:2026 онд УНТЭ-ийн “Эс, эд эрхтэн шилжүүлэн суулгах төв” ашиглалтад орсноор эмчилгээ, үйлчилгээгээ өргөн хүрээнд үзүүлэх боломж бүрдэнэ

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж Олон улсын парламентын холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж Олон улсын парламентын холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

ХЭДХ: Гадаад улсад зорчиж буй, ажиллаж, амьдарч байгаа иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр шийдвэр гаргав

ХЭДХ: Гадаад улсад зорчиж буй, ажиллаж, амьдарч байгаа иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр шийдвэр гаргав

УЛААНБААТАР ХОТЫН 176 УУЛЗВАР, ГАРЦ, АВТО ЗАМЫГ ИЖ БҮРЭН КАМЕРЖУУЛЖ, 10 ТӨРЛИЙН ЗӨРЧЛИЙГ AI АШИГЛАН ИЛРҮҮЛНЭ

УЛААНБААТАР ХОТЫН 176 УУЛЗВАР, ГАРЦ, АВТО ЗАМЫГ ИЖ БҮРЭН КАМЕРЖУУЛЖ, 10 ТӨРЛИЙН ЗӨРЧЛИЙГ AI АШИГЛАН ИЛРҮҮЛНЭ

“МИНИЙ МӨРӨӨДЛИЙН ХОТ-2040” УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

“МИНИЙ МӨРӨӨДЛИЙН ХОТ-2040” УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

Д.Амгалан: Энэ жил наадмаар зөвхөн ААН-үүдэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний зөвшөөрөл олгож, эмх цэгцтэй зохион байгуулна

Д.Амгалан: Энэ жил наадмаар зөвхөн ААН-үүдэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний зөвшөөрөл олгож, эмх цэгцтэй зохион байгуулна