С.Бямбацогт:Төмөр замын “ЦОРГОО” олон болгоход бодлогоо чиглүүлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
ЗГ-ын гишүүд УИХ-ын гишүүд
Огноо
Унших
4 минут 24 секунд
С.Бямбацогт:Төмөр замын “ЦОРГОО” олон болгоход бодлогоо чиглүүлнэ
Нийтлэсэн огноо:

С.Бямбацогт:Төмөр замын “ЦОРГОО” олон болгоход бодлогоо чиглүүлнэ

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт сайдын үүрэгт ажлаа аваад Монгол, Оросын хамтарсан Улаанбаатар төмөр зам ХНН-т ажиллаж, хугацаатай үүрэг даалгавар өгсөн.
Энэ хүрээнд өнөөдөр /2022.10.04/ төмөр замын салбарт тулгамдсан асуудал гарц шийдлийн талаар санал солилцох нээлттэй уулзалт зохион байгууллаа.

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт “Улаанбаатар төмөр зам ХНН бол монголын хамгийн том ажил олгогч, ачаа, тээврийн дийлэнхийг зөөж, жилдээ 1 их наяд төгрөгийн борлуулалт хийдэг байгууллага.

Тийм учраас сайдын ажлаа аваад хамгийн түрүүнд Улаанбаатар төмөр зам ХНН-д ажиллаж, үүрэг даалгавар өгсөн. Өнөөдөр та бүхэнтэй уулзаж, үүрэг даалгаврын биелэлт, учирч буй бэрхшээл, тэдгээрийн шийдлийн талаар энэхүү уулзалтыг зохион байгуулж байна.
Монгол Улсын Их хурал дээр Төмөр замын тухай хууль хэлэлцүүлгийн шатандаа явж байгаа. Энэ хуулийг нэн яаралтай батлах шаардлагатай байна.

Өмнө нь Улаанбаатар төмөр зам гэсэн ганцхан гол төмөр замтай байсан бол Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт, Зүүнбаян-Ханги гэсэн олон төмөр замтай болж байна. Тус замуудаар төр, хувийн хэвшлийн гадаад дотоодын вагонууд ачаа тээвэрлэж байгаа. Үүнийг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах шаардлагатай. Үүнийг Төмөр замын тухай хуульд тусгаж зохицуулах ёстой.
Цаашдаа баруун босоо, зүүн босоо чиглэлийн төмөр замын төслүүдийг хэрэгжүүлэх, Олон улсын тээврийн тариф, транзит тээврийн ачааллыг бууруулах зэрэг асуудал тулгамдаж байгаа. Үүнийг хурдан шуурхай шийдвэрлэхээр зорьж байна.

Өнөөдрийн уулзалт нь ачаа бараа илгээгч, хүлээн авагч, тээвэр зуучийнхан болон иргэдэд тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэх зорилготой.

Нэг сарын өмнө Замын-Үүд дэх чингэлгийн бөөгнөрөл, гацааг арилгах үүрэг өгсөн бол үр дүн гарч өнөөдрийн байдлаар 290 орчим чингэлэг үлдсэн.Мөн нийслэлд хуримтлагдаад байсан хоосон болон ачаатай чингэлэг 3 дахин буурсан үзүүлэлттэй байна. Экспортын ачаа тээвэрлэх захиалга авахад хүнээс үл хамаарах, ил тод, нээлттэй, шударга болгох, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байлгах ёстой гэсэн үүрэг өгсөн. Энэ хүрээнд цахим систем боловсруулж ашиглаж эхэлсэн байна.

Улаанбаатар төмөр замд нэг жилд 71 сая.тонн ачаа тээвэрлэх хүсэлт ирсэн байна. Гэтэл бид Улаанбаатараас Эрээний чиглэлд 12 сая.тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай. Энэ эрэлт, хэрэгцээ шаардлагаас үүдэж авлига, ашиг сонирхлын зөрчил үүсдэг. Тиймээс бид нөөц боломждоо тулгуурлан тээвэрлэж буй ачаагаа ил тод, нээлттэй, тэгш, хүртээмжтэй, шударга явуулах нь чухал.
Нэгдүгээрт, Монгол Улсын эрх ашиг, хоёрдугаарт, Улаанбаатар төмөр зам ХНН-ийн эрх ашгийг тавих хэрэгтэй. Уулзалтад ирсэн та бүхэн тулгамдаж буй асуудал, шүүмжлэлээ нээлттэй хэлэхийг хүсье” хэмээн байр сууриа илэрхийллээ.

Мөн хэлэлцүүлгийн үеэр сайд С.Бямбацогт экспортын цоргоо олон болгох, томруулах ёстойг хэлэв.

Үүний тулд Ханги-Мандалын төмөр замын холболтын цэг, төмөр замын терминалын асуудлыг шийдэж төмөр замын 2 дахь гарцтай болох, Замын-Үүдээр нэвтрэх вагоны цуваа 8-10 байсныг 14 болгосон өнөөдрийн түвшнээ хадгалах, цаашдаа 16-18 болгон нэмэгдүүлэх асуудлыг Хятадын талтай ярилцаж аль болох богино хугацаанд шийдвэрлэх, Сайншанд-Зүүнбаянгийн төмөр замыг шинэчлэх ажлыг яаралтай ажил хэрэг болгохыг сануулав.

Мөн төмөр замын тарифыг нэмэгдүүлж алдагдлыг бууруулж, үйлчилгээний чанарыг сайжруулах бодлого хэрэгжүүлэхдээ хүнс, шатахуун, ургац, цемент, эм эмнэлгийн хэрэгсэл гэх мэт нийгмийн зориулалттай, ард иргэдийн амьжиргаанд шууд нөлөөлөх ачаа барааны тарифыг нэмэгдүүлэхгүй байх бодлого баримталж ажиллахаа илэрхийллээ.

С.Энхболд: “Өргөө” амаржих газрын дэд захирлыг ажлаас нь чөлөөлнө

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ӨРХИЙН ОРЛОГЫГ ХАМГААЛАХ, ХҮНЭЭ БОДСОН ТОДОТГОЛ БАТЛАГДЛАА

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт: Төсвийн тодотголыг ард иргэддээ өгөөжтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Засгийн газарт сануулъя

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг баталлаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр Д.Амартүвшинг томилохыг дэмжлээ

Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Сургалтын хэрэглэгдэхүүнээс боловсролын чанарын бодит ялгаа эхэлдгийг хэлэлцүүлэгт оролцогчид санууллаа

УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

НИТХ-ын Засаглал, эрхзүйн хорооны гишүүд Нийслэлийн Хяналт шалгалтын газарт ажиллалаа

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна

2025 оны хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдсан залуус халагдлаа

Нийслэлийн ногоон бүсэд орц, гарц хаасан, зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна

Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийх арга хэмжээ эхэллээ

ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГИЙН ХАМРАГДАЛТ 40 ХУВЬД ХҮРЛЭЭ

Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт ҮБХИС-ийн түүхт 105 жилийн ойн хүндэтгэлийн жагсаалд оролцлоо

Боловсролын салбарын төсвийн тухай нээлттэй хэлэлцүүлэг сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн сэдвээр эхэллээ

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Статистикийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Дулаан хангамжийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн хамт олонтой уулзав

Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа

“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ

Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой

Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно

“ОЮУ ТОЛГОЙ”-Н НОГДОЛ АШГИЙГ ХЭРХЭН ЗАРЦУУЛАХ ТАЛААР ИРГЭДИЙН САНАЛЫГ АВЧ ЭХЭЛЛЭЭ

АБГББХ: Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөв

“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр“-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ

Монгол, Азербайжаны парламентын бүлгүүд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр тогтлоо

ХЗБХ: ХЭҮК-ын гишүүнийг сонгон шалгаруулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг УИХ-ын гишүүн Б.Тулгаар ахлуулан байгууллаа

Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал, гишүүн Д.Үүрийнтуяа нар тус улсын парламентын гишүүдтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ

Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа

Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл өргөн мэдүүллээ

Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт

АН-д  шинэчлэл хэрэгтэй, МАН-д сөрөг хүчин хэрэгтэй...

Ц.Мөнхбаатар: Сэтгүүлчдийн дуу хоолойг хорьж, цагдаад эхэлбэл ардчиллын үнэт зүйлс алдагдана

Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна

Монгол-Литвын парламентын бүлгийн дарга Д.Үүрийнтуяа Бүгд Найрамдах Литва Улсын парламентын гишүүдийг хүлээн авч уулзав