Д.Сумъяабазар:Түгжрэл бол зөвхөн Улаанбаатар хотын биш, улсын хэмжээний асуудал болсон
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
ЗГ-ын гишүүд НИТХ-ын төлөөлөгч
Огноо
Унших
9 минут 25 секунд
Д.Сумъяабазар:Түгжрэл бол зөвхөн Улаанбаатар хотын биш, улсын хэмжээний асуудал болсон
Нийтлэсэн огноо:

Д.Сумъяабазар:Түгжрэл бол зөвхөн Улаанбаатар хотын биш, улсын хэмжээний асуудал болсон

Хүн сайн сайхан аж төрөхийн тулд нутаг дэвсгэрийн байршил, орлогын эх үүсвэр, нийгмийн орчноо солих үзэгдлийг шилжилт хөдөлгөөн гэж тодорхойлдог. Улаанбаатар хотыг анх 1950 онд 600 мянган хүн амтай байхаар төлөвлөсөн.

Гэтэл ердөө 20 жилийн дараа шилжилт хөдөлгөөн нэмэгдэж, хүн амын тоо 200 мянга орчмоор нэмэгджээ. Тэр үеэс хүн амын тоо тасралтгүй өссөөр өдгөө Улаанбаатар хотод албаны ёсны бүртгэлтэй 1.6 сая хүн төрж байна. 2019-2021 оны хооронд л гэхэд Улаанбаатар хотод шилжин суурьшсан иргэд 78 мянгад хүрчээ. Тодруулбал, 2019 онд 13.000, 2020 онд 39.500, 2021 онд 25.700 орчим иргэн шилжилт хөдөлгөөн хийж, Улаанбаатар хотын харьяат болсон байна.

Д.СУМЪЯАБАЗАР: ХОТ, ХӨДӨӨГИЙН ТЭНЦВЭРИЙГ ХАНГАХ НЬ ХӨГЖЛИЙН ҮНДСЭН АСУУДАЛ

Орон нутгаас нийслэлийг зорих хөдөлгөөн зөвхөн Монголд өрнөдөггүй. Дэлхийн олон оронд хот суурин газар руу чиглэсэн шилжилт хөдөлгөөний урсгал тасралтгүй нэмэгдсээр буй. Тиймээс улс орнууд төлөвлөлт, төвлөрлийг задлах бодлогоо шинэчилж, суурьшлын бүсээ тэлэх байдлаар үүнийг шийдэж байна. Тэгвэл Улаанбаатар хот Монгол Улсын хөгжлийн бодлогын уялдаа холбоог хангаж, хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэр, төвлөрлийг сааруулах зөөлөн бодлогыг хотын хөгжлийн зорилттой хослуулан хэрэгжүүлэх нь нэн тэргүүний асуудал болоод буй.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазартай ярилцлаа.

-Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан хотын хөгжлийг харахад, хэт их нягтаршил, үүнээс үүдсэн түгжрэл, төвлөрөл, сургууль, цэцэрлэгийн хүрэлцээгүй байдал нэмэгдэж, зам, гүүрэн байгууламжийн ачаалал гурав дахин хэтэрсэн. Эдгээр асуудал нь ямар ч хурдаар яаж ч бүтээн байгуулалт хийгээд Улаанбаатар хотын төлөвлөлтийн асуудлыг богино хугацаанд шийдэх боломжгүй болгосон. Улаанбаатар хотын хүн ам 1.6 сая байна. Бүртгэлгүй, мөн байнга ирж очин байдаг хүмүүсийг оруулбал 1.7 саяд хүрч байгаа мэдээлэл бий. Бизнес, зах зээлийн талаас нь харвал нэг иргэн ч хотын эдийн засгийг дэмжинэ. Гэхдээ манай хотод 1.7 сая иргэнийг даагаад явах нийгэм, эдийн засаг, дэд бүтцийн суурь нь бэлэн биш байна.

Улаанбаатар хотын хүн ам механикаар жилд дунджаар 45 мянгаар нэмэгдэж байгаа. Ердийн өсөлт 30-35 мянга байна. Ингэхээр хотын хүн ам жилд 70-80 мянгаар өсөж байна гэсэн үг. Мөн автомашины хэрэглээ жилд 80 мянгаар нэмэгддэг. Бидний бүтээн байгуулалтын хурд эдгээр өсөлтийг гүйцэхгүй байгаа. Мөн хөрөнгө оруулалт дутагдалтай байна. Үүнийг дорвитой өөрчилж, хууль, эрх зүйн зохицуулалт хийж өгөхгүй бол болохгүй. Энэ өсөлтийг хэрхэх вэ гэдэг нь зөвхөн Хотын даргын бодлого биш, төрийн бодлого болж байгаа юм. Хот, хөдөөгийн тэнцвэрийг хангах нь хөгжлийн үндсэн асуудал. Алслагдсан бүс нутагт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийг татварын зөв зохицуулалтаар дэмжих, цалин, урамшууллын дэмжлэг нь хотоос илүү байж орон нутагт иргэд амьдрах нөхцөл, суурийг бүрдүүлнэ. Үүний цаана дэд бүтэц, эрчим хүчний хэрэглээ, дулаан хангамжийн асуудал бий. Энэ болгоныг төрийн бодлогын хөгжлийн үндэс, суурь болгож байж 1.5 сая км газар нутагт 3.4 сая хүнийг тэгш, хүртээмжтэй байдлаар амьдруулах нөхцөл бүрдэнэ. Ингэж байж хотын асуудлыг жигд шийднэ.

-Нийслэл хот руугаа чиглэсэн хөдөлгөөн зөвхөн Монголд байгаа юм биш. Дэлхийн олон хотод ийм асуудал бий. Хот болгон өөрийн онцлогтоо тохирсон шийдвэрлэх арга замыг эрэлхийлж байна. Улаанбаатар хотын хувьд төвлөрлийг шийдэх ямар ажил хийж байна вэ?

-“Алсын хараа-2050”-д Монгол Улсын хөгжлийн бодлогыг маш тодорхой заасан. Энэ бодлогын бичиг баримтад суурилсан Монгол Улсын хөгжлийн бодлогын бичиг баримтууд боловсруулагдаж байгаа. Газар нутаг, хүн амын нягтаршил, суурьшлын төлөвлөлттэй холбоотой бодлогын бичиг баримт Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв дээр явж байна. Мөн Үндэсний хөгжлийн газарт Бүсчилсэн хөгжлийн загвар гарчихсан явж байгаа. Түүнчлэн Улаанбаатар хотыг 2020-2050 он хүртэл хөгжүүлэх 30 жилийн төлөвлөгөө яригдаж байна. Эдгээр бодлогын бичиг баримт хоорондоо уялдахгүй байгаа асуудал бий. Бодлогын баримт бичгээ нэг болгон зангидах хэрэгтэй. Зөвхөн хотын хөгжлийн асуудлыг яриад байхаар хот руугаа төвлөрнө шүү дээ. Яаралтай арга хэмжээ авч, бүсчилсэн хөгжлийн загварууд дээр, зүүн, баруун бүсдээ онцгой анхаарч, татварын зохицуулалт хийж өгөх хэрэгтэй. Бодлогын бичиг баримтаа хөрсөн дээрээ суулгах ажлаа хиймээр байна.

Улаанбаатар хот Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулиа ч батлуулж чадахгүй нөхцөл байдалтай байсан бол одоо хуультай боллоо. Үүнийг барьж хөгжлийн концепцио боловсруулаад, Нийслэлийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөөгөө НИТХ-аар батлуулсан. Цаг хугацаа бол бидний гол өрсөлдөгч. Үр дүнтэй, гүйцэтгэлтэй ажлуудаа дуусгамаар байна. Хөгжлийг гацааж байгаа хууль, тухайлбал, Тендерийн тухай хуулийг өөрчлөх хэрэгтэй. Хамгийн бага үнэ санал болгосон хүмүүс нь тендерт ялж байна. Энэ нь хөгжлийг гацаадаг. Үүнийг УИХ тодорхой болгож, хөгжилд тушаа болохгүй болгож өөрчлөх хэрэгтэй.

-Та хот хэмээх энэ том гал тогоонд орж ирснээсээ хойш асуудалд УИХ, Засгийн газрын анхаарлыг хандуулж, хууль, эрх зүй гэх мэтээр асуудлыг үе шаттайгаар шийдээд явж байгааг харж байна. Мөн Хот хариуцсан сайд томилогдлоо. Сайдаас ямар хүлээлттэй байна вэ?

-Ж.Сүхбаатар сайд надад маш их дэмтэй байна. Ялангуяа салбар хоорондын уялдаа холбоог зохицуулж байгаа. Түгжрэл бол зөвхөн Улаанбаатар хотын биш, улсын хэмжээний асуудал болсон. Улаанбаатар хот бол нийгэм, эдийн засаг, тээвэр, ложистик, худалдаа, эдийн засгийн гол зангилаа. Түгжрэл, төвлөрөл гээд Улаанбаатар хотын асуудлыг шийдэж чадвал улсын асуудал шийдэгдэнэ. Нийгэм, эдийн засгийн 63, эдийн засгийн 70, аж ахуйн нэгжийн 77 хувь буюу 150 мянга нь, их, дээд сургуулийн 95, хүн амын 53 хувь нь нийслэлд байна. Улаанбаатар хотын асуудлыг богино хугацаанд, үе шаттай, үр дүнтэй шийдэж байж цаашдаа улсын хөгжлийн асуудлыг шийднэ. Мэдээж том бодлогоор, бүсчилсэн хөгжлийн загвараар бүс нутгийн хөгжилд онцгой анхаарвал хот руу ирэх төвлөрөл аажимдаа саарч, орон нутагт авч байгаа цалин, амьдралын чанар сайжраад ирвэл Улаанбаатар хотоос гарахыг л бодно шүү дээ. Энэ ажлыг түргэтгэхийн тулд Ж.Сүхбаатар сайдтай гар, сэтгэл нийлэн ажиллаж байгаа. УИХ, Засгийн газрын түвшинд, хууль, эрх зүйн өөрчлөлтүүдийг хийх зайлшгүй шаардлага тулгарна. Гол нь хүрэх үр дүн. Тэрнээс хэн хийх нь чухал биш. Том зургаараа бид хүрэх үр дүндээ хүрэх ёстой. Гүйцэтгэл оновчтой, зөв байх ёстой гэлээ.

Нийслэл Улаанбаатар хот түүхэндээ анх удаа хөгжлийн бодлогоо бие даан тодорхойлж, стратеги, төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх боломж бүрдсэн. Энэ бол Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль батлагдсан явдал юм.

Хуулийн хүрээнд Улаанбаатар хотын тойргийг тэлж, нэг төвт хотоос олон төвт хотыг бий болгох зорилтыг тавиад байна. Төвлөрлийг задалж, хот хүрээгээ тэлэх ажил өнөөдөр шийдвэр нь гараад, маргааш шийдэгдэх хялбархан асуудал биш. Тиймээс үе шаттай ажлуудыг шат дараатайгаар хэрэгжүүлэхээр хотын удирдлагын баг ханцуй шамлаад байна.

Ж.Батбаясгалан:Миягино дэвжээнээс олон аварга төрүүлнэ гэдэгт итгэлтэй байна
Ж.Батбаясгалан:Миягино дэвжээнээс олон аварга төрүүлнэ гэдэгт итгэлтэй байна
 
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
 
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ӨРХИЙН ОРЛОГЫГ ХАМГААЛАХ, ХҮНЭЭ БОДСОН ТОДОТГОЛ БАТЛАГДЛАА

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ӨРХИЙН ОРЛОГЫГ ХАМГААЛАХ, ХҮНЭЭ БОДСОН ТОДОТГОЛ БАТЛАГДЛАА

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт: Төсвийн тодотголыг ард иргэддээ өгөөжтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Засгийн газарт сануулъя

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт: Төсвийн тодотголыг ард иргэддээ өгөөжтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Засгийн газарт сануулъя

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг баталлаа

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг баталлаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр Д.Амартүвшинг томилохыг дэмжлээ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр Д.Амартүвшинг томилохыг дэмжлээ

Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Сургалтын хэрэглэгдэхүүнээс боловсролын чанарын бодит ялгаа эхэлдгийг хэлэлцүүлэгт оролцогчид санууллаа

Сургалтын хэрэглэгдэхүүнээс боловсролын чанарын бодит ялгаа эхэлдгийг хэлэлцүүлэгт оролцогчид санууллаа

УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

НИТХ-ын Засаглал, эрхзүйн хорооны гишүүд Нийслэлийн Хяналт шалгалтын газарт ажиллалаа

НИТХ-ын Засаглал, эрхзүйн хорооны гишүүд Нийслэлийн Хяналт шалгалтын газарт ажиллалаа

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна

2025 оны хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдсан залуус халагдлаа

2025 оны хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдсан залуус халагдлаа

Нийслэлийн ногоон бүсэд орц, гарц хаасан, зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна

Нийслэлийн ногоон бүсэд орц, гарц хаасан, зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна

Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийх арга хэмжээ эхэллээ

Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийх арга хэмжээ эхэллээ

ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГИЙН ХАМРАГДАЛТ 40 ХУВЬД ХҮРЛЭЭ

ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГИЙН ХАМРАГДАЛТ 40 ХУВЬД ХҮРЛЭЭ

Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ

Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт ҮБХИС-ийн түүхт 105 жилийн ойн хүндэтгэлийн жагсаалд оролцлоо

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт ҮБХИС-ийн түүхт 105 жилийн ойн хүндэтгэлийн жагсаалд оролцлоо

Боловсролын салбарын төсвийн тухай нээлттэй хэлэлцүүлэг сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн сэдвээр эхэллээ

Боловсролын салбарын төсвийн тухай нээлттэй хэлэлцүүлэг сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн сэдвээр эхэллээ

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Статистикийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Дулаан хангамжийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Статистикийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Дулаан хангамжийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн хамт олонтой уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн хамт олонтой уулзав

Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа

Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа

“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ

“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ

Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой

Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой

Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно

Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно

“ОЮУ ТОЛГОЙ”-Н НОГДОЛ АШГИЙГ ХЭРХЭН ЗАРЦУУЛАХ ТАЛААР ИРГЭДИЙН САНАЛЫГ АВЧ ЭХЭЛЛЭЭ

“ОЮУ ТОЛГОЙ”-Н НОГДОЛ АШГИЙГ ХЭРХЭН ЗАРЦУУЛАХ ТАЛААР ИРГЭДИЙН САНАЛЫГ АВЧ ЭХЭЛЛЭЭ

АБГББХ: Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөв

АБГББХ: Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөв

“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр“-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр“-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ

Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ

Монгол, Азербайжаны парламентын бүлгүүд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр тогтлоо

Монгол, Азербайжаны парламентын бүлгүүд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр тогтлоо

ХЗБХ: ХЭҮК-ын гишүүнийг сонгон шалгаруулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг УИХ-ын гишүүн Б.Тулгаар ахлуулан байгууллаа

ХЗБХ: ХЭҮК-ын гишүүнийг сонгон шалгаруулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг УИХ-ын гишүүн Б.Тулгаар ахлуулан байгууллаа

Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал, гишүүн Д.Үүрийнтуяа нар тус улсын парламентын гишүүдтэй уулзлаа

Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал, гишүүн Д.Үүрийнтуяа нар тус улсын парламентын гишүүдтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ

Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа

Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл өргөн мэдүүллээ

Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл өргөн мэдүүллээ

Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт

Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт

АН-д  шинэчлэл хэрэгтэй, МАН-д сөрөг хүчин хэрэгтэй...

АН-д шинэчлэл хэрэгтэй, МАН-д сөрөг хүчин хэрэгтэй...

Ц.Мөнхбаатар: Сэтгүүлчдийн дуу хоолойг хорьж, цагдаад эхэлбэл ардчиллын үнэт зүйлс алдагдана

Ц.Мөнхбаатар: Сэтгүүлчдийн дуу хоолойг хорьж, цагдаад эхэлбэл ардчиллын үнэт зүйлс алдагдана

Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна

Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна

Монгол-Литвын парламентын бүлгийн дарга Д.Үүрийнтуяа Бүгд Найрамдах Литва Улсын парламентын гишүүдийг хүлээн авч уулзав

Монгол-Литвын парламентын бүлгийн дарга Д.Үүрийнтуяа Бүгд Найрамдах Литва Улсын парламентын гишүүдийг хүлээн авч уулзав