Г.Занданшатар:2023 онд 5.7 тэрбум ам.долларын өр төлөх үүрэгтэй байгаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
ЗГ-ын гишүүд УИХ-ын гишүүд
Огноо
Унших
21 минут 1 секунд
Г.Занданшатар:2023 онд 5.7 тэрбум ам.долларын өр төлөх үүрэгтэй байгаа
Нийтлэсэн огноо:

Г.Занданшатар:2023 онд 5.7 тэрбум ам.долларын өр төлөх үүрэгтэй байгаа

Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулган өнөөдөр /2022.10.03/ 10 цаг 00 минутад 65 гишүүн буюу 85,5 хувийн ирцтэйгээр эхэллээ.

Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганыг нээж, УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэв.

Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө, Ерөнхий сайд аа,

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Хүндэт зочид, эрхэмсэг хатагтай, ноёд оо,

Бид дөнгөж сая Эзэн богд Чингис хааныхаа эш хөргийг, билиг сургаалтай нь хамт хоймортоо заллаа. Алд бие минь алжааваас алжаатугай, Ахуй төр минь бүү алдартугай. Бүтэн бие минь зовбоос зовтугай, Бүрэн улс минь бүү сандартугай хэмээсэн Эзэн Чингисийнхээ захиасыг өдөр бүр санаж, дагаж мөрдөхийг үгийнхээ эхэнд уриалъя.

Цар тахал, геополитикийн хурцадмал нөхцөл байдлаас үүдэлтэй дэлхий нийтийг хамарсан үнийн өсөлт, мөнгө-санхүүгийн бодлогын эрс өөрчлөлт, геостратегийн хүндхэн цаг үед энэ удаагийн намрын чуулган эхэлж байна.

Дэлхийн улс төр, эдийн засагт үүсээд байгаа энэхүү “тектоник шилжилт” нь бидний өнгөрсөн 30 жилийн алдаа, эмзэг байдалтай нийлж, тээвэр логистикийн хүндрэл, валютын хомсдол, гадаад өрийн дарамт, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөр дамжин эдийн засаг, ард иргэдийн амьжиргаанд хүнд цохилт өгч байна.

2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан 8 дахь удаагийн парламент бүрэн эрхийн хугацааныхаа талыг тууллаа. Өөрөөр хэлбэл бидний бүрэн эрхийн хугацаа өндөрлөхөд тун бага хугацаа үлдлээ.

Улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлуудыг даван туулахын зэрэгцээ өнгөрсөн 30 жилийн алдаа завхралыг нэг мөр засаж залруулан улс төрийн шинэчлэл хийх, эдийн засгийн өөрчлөлтийг хэрэгжүүлж, хөгжил дэвшлийн шинэ ирээдүйг эхлүүлэх, Шинэ сэргэлтийн бодлого, ард түмэндээ амласан мөрийн хөтөлбөрөө биелүүлэхэд энэ удаагийн чуулган илүү төвлөрч ажиллах шаардлагатай байна.

Цар тахал, дэлхий дахины хурцадмал нөхцөл байдал, үүнээс улбаатай тээвэр, эдийн засгийн хүндрэл сүүлийн 40 гаруй жилд болоогүй үнийн өсөлтийг бий болголоо.

Манай эдийн засгийн өсөлт 2022 оны эхний хагаст 1.9 хувь болсон нь цар тахлын өмнөх жилүүдтэй харьцуулахад харьцангуй сул байгаа бөгөөд инфляц улсын хэмжээнд сүүлийн 10 сар дараалан хоёр оронтой тоонд хадгалагдаж, үнийн өсөлтөөс шалтгаалж ард иргэд, өрхийн болон бизнесийн бодит орлого, цалин буурч байна.

Үүн дээр төлбөрийн тэнцлийн алдагдал оны эхний 8 сарын байдлаар 1.5 тэрбум ам.долларт хүрч, гадаад валютын нөөц 2.4 тэрбум ам.доллар болж буурсан нь харанга дэлдэж байна.

Энэхүү нөхцөл байдал цаашид үргэлжилбэл ард иргэдийн амьжиргааг улам доройтуулах, үнийн өсөлтийг гааруулах, эдийн засгийн сэргэлтийг удаашруулах бодит эрсдэл нүүрлэж байгаа юм.

Ийнхүү гадаад таагүй орчин, дотоод эдийн засгийн амаргүй нөхцөл байдалтай байгаа энэ цаг үед Монгол Улс ирэх жилүүдэд ихээхэн хэмжээний гадаад өрийн төлбөр тооцоо хийх, тухайлбал ирэх 2023 онд л гэхэд 5.7 тэрбум ам.долларын өр төлөх үүрэгтэй байгаа нь бас нэг эрсдэл учруулж болзошгүй байна.

Хэдийгээр богино хугацаанд гадаад, дотоод нөхцөл байдлаас шалтгаалсан эрсдэл нүүрлэж байгаа боловч урт хугацаанд Монгол Улсын ирээдүй гэрэл гэгээтэй, тод томруун байгаа.

Ойрын хугацаанд ургац хураалт, мах бэлтгэлээс эхлээд намрын ажил, өвлийн бэлтгэлийг сайтар базаах талаар цаг алдалгүй арга хэмжээ авч, онцгой хариуцлагатай ажиллах шаардлагатай байна.

Саяхан УИХ-ын ажлын хэсэг бид орон нутагт ажиллаж, Ерөнхийлөгчийн санаачилсан Хүнсний хувьсгалын хэрэгжилт, намрын ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэлтэй танилцлаа.

Намрын ургац хураалт үр тариа 33 хувьтай, хүнсний ногоо 70, өвөлжилтийн бэлтгэл 30 хувьтай байна. Ихэнх нутгаар амаргүй өвөл болж магадгүй гэдэг нь олон жилийн судалгаа, ажиглалтын дүн, байгаль дэлхий, малчин түмний сануулгаар илэрч байгаа шүү. Тиймээс өвөлжилтийн бэлтгэлийг эрчимжүүлж, өвөлжилт хүндрэх эрсдэлтэй 11 аймагт өвлийг өнтэй давах “Хамжихгүй бол амжихгүй” бүх нийтийн аян өрнүүлье.

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин нараар ахлуулсан ажлын хэсэг Төсвийн шинэчлэл, Халамжаас хөдөлмөрт хэлэлцүүлгүүд зохион байгуулж, Худалдаа аж үйлдвэрийн танхимын удирдлага, гишүүд, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзаж хэлэлцүүлгүүд зохион байгууллаа.

Эдгээр хэлэлцүүлгүүд, газар дээр нь ажилласан, судалсан үр дүнд үндэслэн ажлыг хэсэг дэлхийн геополитик, эдийн засгийн нөхцөл байдал хурцадсан, дотоод эдийн засгийн амаргүй ээдрээт энэ цаг үед эдийн засгийг яаралтай тогтворжуулах бодлогын 5 цогц арга хэмжээ, бүтцийн суурь шинэчлэлийн 5 зорилтыг хэрэгжүүлэх шаардлагатай байна гэж үзсэнийг танилцуулья.

Эдийн засгийг яаралтай тогтворжуулах бодлогын 5 цогц арга хэмжээ нь дараах асуудлуудад чиглэнэ. Үүнд:

Нэгдүгээрт, Төсвийн реформыг эрчимжүүлье.

Төсвийг нээлттэй хэлэлцүүлж шинэчлэлийг олон нийтийн саналд тулгуурлан шинжлэх ухааны үндэстэй хэрэгжүүлэх нь хамгийн ойрын зорилт мөн. 2023 оны төсвийг хэлэлцэн батлахдаа өнөөгийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд шинжлэх ухаанчаар дүн шинжилгээ хийж, үр ашиггүй зардлыг хэмнэж, үнийн өсөлт, импортын хэрэглээг өдөөх зардал, хөрөнгө оруулалтуудыг царцаан танаж, халамж, бүтээмжийн бодлогод шаардлагатай тохиргоо хийж, төсвийн алдагдлыг бууруулах замаар өрийн тогтвортой байдлыг хангахад юуны түрүүнд анхааръя.

Хоёрдугаарт, Орлогын реформ хийж “Орлоготой иргэн” хөтөлбөр хэрэгжүүлье.

Энэхүү шинэчлэл ньнэгдүгээрт, хүн амын орлогыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих “Орлоготой иргэн” хөтөлбөр хэрэгжүүлэх, хоёрдугаарт, төсвийн байгууллагууд орлого олж цалингаа нэмэх эрх зүйн орчин боломжийг бүрдүүлэх, улмаар татварын бааз суурийг өргөтгөн, төсвийн орлогыг нэмэгдүүлэх замаар төсвийн алдагдлыг бууруулах явдал гэж үзэж байна.

Үйлдвэрлэж, бүтээхийн төлөө зүтгэж, бодит үр дүнд хүрч байгаа сайхан жишээнүүд цөөнгүй байна. Жижиг, дунд үйлдвэрүүдийг татвар, зээл, хөрөнгө оруулалтын бодлогоор дэмжих нь зайлшгүй чухал байна. Энэ бол хөлсөө гаргаж хөдөлмөр эрхэлсэн хүн л сайхан амьдардаг нийгмийг бүтээх бидний эрхэм зорилгод нийцнэ.

Жижиг, дунд бизнес нь хөдөлмөр эрхлэх сонирхол тэмүүллээс эхэлдэг. Хөдөлмөрлөх, бүтээх хүсэл тэмүүлэл нь зах зээлийн хөдөлгүүр, хөгжил дэвшлийг хөшүүрэгдэх хүч юм. Тиймээс ЖДҮ-ийг дэмжих нь улсынхаа хөгжлийг, иргэдийнхээ амьжиргааг тэтгэж байна гэсэн үг юм.

Орлого багатай буюу тогтмол бус орлоготой, аж ахуй эрхлэх, амьжиргаагаа өөд татах эрмэлзэл байвч, барьцаа хөрөнгөгүйн улмаас зээл авч чаддаггүй иргэд олон бий. Ийм хүмүүс, аж ахуйн нэгжүүдэд зориулсан “Итгэлийн зээл”-ийг хуульчилж, төрийн санхүүжилтээр дэмжих зайлшгүй шаардлага байна. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж, хүнсний ногоо, мод тариалах мэт өрхийн бизнесийг эхний ээлжинд “Итгэлийн зээл”-д хамруулахаар Монголбанк мөнгө зээлийн бодлого боловсруулж байна.

Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхийн тулд үндэсний үйлдвэржилтийг дэмжих ёстой. Эх оронч худалдан авалтыг нийтээрээ эрхэмлэж, ялангуяа төрийн байгууллагууд үндэсний үйлдвэрлэлээ дэмждэг байх хэрэгтэй байна. Нэг жишээ татъя. “Эрдэнэт” үйлдвэр өнгөрсөн сард 145.0 сая төгрөгийн дүнтэй ургамлын тос худалдан авах тендер зарлажээ. Ингэхдээ гадаадаас ургамлын тос авна гэсэн байх юм. Монголд “Mind Tech”, “Гацуурт” зэрэг хэд хэдэн компани ургамлын тос үйлдвэрлэж, зарим нь гадаадад экспортолж байгаа. Ийм жишээ олон бий. Тиймээс эх оронч худалдан авалт хийхэд төрийн бүх түвшинд анхаарах хэрэгтэй.

Түүнчлэн төсвийн төвлөрлийг сааруулж, төсвийн болон төрийн бүх байгууллагыг зах зээлийн зарчимд шилжүүлж, үндсэн үйл ажиллагаанаасаа нэмэлт орлого олж, нийгмийн асуудлаа шийдвэрлэх эрхийг нээсэн эрх зүйн шинэчлэл хийх цаг болсон гэж үзэж байна.

Гуравдугаарт, Зарлагын реформ ч зайлшгүй чухал байна.

Инфляц өндөр түвшинд хүрч, урсгал дансны алдагдал өсөж байгаа энэ үед зардлаа боломжит түвшинд хүртэл багасгах нь гарцаагүй чухал. Орлого өгөөжгүй зүйлд мөнгө зарахгүй байх зарчмыг баримталж, үр дүн, гүйцэтгэлийн санхүүжилтийн зарчимд шилжье. Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн тогтолцооны бодит үр дүн ийм боломж байгааг харуулж байна.

Дөрөвдүгээрт, Аж үйлдвэржилтийг дэмжиж, бизнесийн орчныг эрс сайжруулан, хөрөнгө оруулалтыг татах шаардлагатай байна.

Энэ хүрээнд хөрөнгө оруулалтыг эдийн засгийн бүхий л салбарт нэмэгдүүлэх, нээлттэй, ойлгомжтой, харилцан ашигтай, шударга байх зарчмыг баримтлах, Засгийн газраас зарласан хөгжлийн төслүүдийг төр, хувийн хэвшлийн оновчтой түншлэлд тулгуурлан аж үйлдвэржилтийн сэргэлтийг хэрэгжүүлэх нь зүйтэй байна. Хөгжилд хөтлөх мега төслүүдээ бодитоор хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

Монгол Улсад хариуцлагатай уул уурхайг дэмжиж, хөрөнгө оруулагчдын итгэлийг буцааж сэргээхийн тулд хууль эрх зүйн орчноо сайжруулах шаардлагатай. Үүний тулд Үндэсний баялгийн сангийн тухай болон Ашигт малтмалын тухай хуулийн төслүүдийг хойшлуулалгүйгээр төсвийн бодлоготой уялдуулан хэлэлцэн батлах шаардлагатай байна.

Баялаг бүтээгчдийг дэмжих эрс шийдэмгий, шинэ бодлого хэрэгтэй байна. Төрийн зарим төрлийн үйлчилгээг гэрээний үндсэн дээр мэргэжлийн холбоод, МҮХАҮТ-аар гүйцэтгүүлэх хуулийг баталж үр дүнтэй хэрэгжүүлье.

Тавдугаарт. Хяналт, сахилга, хариуцлагын шинэчлэлийг бодитой хэрэгжүүлье.

Дээрх зорилтуудыг бодитой хэрэгжүүлэхийн тулд хяналт, сахилга хариуцлага сайн байх шаардлагатай.

Засгийн газраас Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуультай хамт Гүйцэтгэх засаглал дахь хяналтын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Засгийн газраас яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга, тэдгээрийн албан тушаалтан, улсын үйлдвэрийн газар, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавих шинэ механизм бүрдүүлэх нь энэ хуулийн зорилго юм.

Иргэний хяналтын хуульд заасан хяналт шалгалтын бусад арга, хэрэгслүүдийг зөв ашиглаж, богино хугацаанд үр дүнд хүргэх нь бидний зорилго байх ёстой. Иргэд хяналт шалгалтаас зөвхөн үр дүн хүлээж, алдаа завхрал илчлэгдэн засагдахыг, дахин ийм буруу зүйл гарахгүй байх үүд хаалгыг хаахыг хүсэж байгааг мартаж болохгүй.

Цаашид иргэний хяналтыг бий болгосон дэлхийн улс орны парламентуудын хяналт шалгалтын арга туршлагаас суралцаж, шаардлагатай бол хуульдаа зарим өөрчлөлт оруулах боломжтой гэж үзэж байгаа. Тухайлбал, чуулганыхаа завсарлагаар 30 хүртэл хоногийн хугацаанд зөвхөн хяналт шалгалтад төвлөрч ажиллаж болно. Ээлжит чуулганаараа жилийн хугацаанд хийх хяналт шалгалтын төлөвлөгөөгөө баталдаг, үр дүнг чуулганаар заавал хэлэлцдэг. Шаардлагатай гэж үзсэн онцгой асуудлуудаар төлөвлөгөөнөөс гадуур ч хяналт шалгалтын ажил хийдэг жишээ байна.

Төсвийн хөрөнгөөр хийж буй бүтээн байгуулалт, төрийн худалдан авалт, тендерт олон төрлийн булхай луйвар байгааг илрүүлэх, таслан зогсоох, хууль бус үйлдэл хийсэн этгээдэд зохих хариуцлагыг үүрүүлэх нь эрүүл нийгэм, шударга ёс тогтоох бидний нийтийн зорилгод нийцнэ гэж үзэж байна.

Дээрх нэн тэргүүний бодлогын 5 цогц арга хэмжээг авч хэрэгжүүлснээр Монгол Улсад үүсээд байгаа эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг бид амжилттай даван туулах бололцоотой юм. Ингэснээр бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдын итгэл сайжирч, үнийн өсөлт хязгаарлагдаж, валютын ханш тогтворжиж, банкны зээл, санхүүгийн харилцаа хэвийн болж, иргэд, аж ахуйн нэгжийн орлого нэмэгдэх суурь бүрдэнэ.

Эрхэм гишүүд ээ,

Цаашид дунд хугацаанд эдийн засгаа тэлж, ард иргэдийн амьжиргаа, аюулгүй байдал, улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх бүтцийн 5 суурь шинэчлэл-реформуудыг эрчимжүүлэх шаардлагатай байна.

Өнөөгийн Монголын эдийн засгийн нэг суурь эмзэг байдал нь төрөлжилт багатай, дотоодын үйлдвэрлэл сул хөгжсөн, экспорт нь цөөн түүхий эдээс хамаарал бүхий эмзэг бүтэцтэй, импортоос хэт хамаарсан, хэрэглээг дэмжсэн, төр, хувийн хэвшил, иргэд нь хуримтлал багатай зэрэг нь үндэсний үйлдвэрлэлийг дэмждэггүй боомилон унагаадаг 30 жилийн алдаа завхралын үр дүн гэхэд хэтрүүлсэн болохгүй биз ээ. Тиймээс эдийн засгийн энэ эмзэг байдлаа яаралтай засахыг монголчууд биднээс цаг үе шаардаж байна.

Эдийн засгаа хэрэглээнд бус үйлдвэрлэл, хуримтлалд суурилсан, импортод бус экспортод чиглэсэн, зөвхөн олборлоод гаргадаг бус нэмүү өртөг шингэсэн боловсруулсан бүтээгдэхүүн экспортолдог, хөрөнгө оруулагч, баялаг бүтээгчдийг дэмжсэн бизнесийн орчинтой, тогтвортой, дархлаатай, хүртээмжтэй, олон тулгуурт болгож, Монгол Улсын аюулгүй байдлыг хангах их үйлсийг Та бид хамтдаа, цаг алдалгүй хийх ёстой.

Хэрэглээний эдийн засгаас хуримтлалын эдийн засаг руу, Олборлолтоос боловсруулалт руу, Импортлогч улсаас экспортлогч улс руу, Халамжаас хөдөлмөрт, Бүтээлч эдийн засаг гэсэн мөрийн хөтөлбөрийн 5 зорилт – 5 реформыг цогц бодлого болон нэгтгэж Шинэ сэргэлтийн бодлоготой уялдуулан эрчимжүүлэх шаардлагатай байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн, “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 36 дугаар тогтоол энэ бодлогын нэг бүрэлдэхүүн хэсэг юм. Хүнсний гол нэрийн 19 төрлийн бүтээгдэхүүнээр эхний ээлжид өөрийгөө хангах, улмаар хүнс экспортлогч улс болоход чиглэсэн бодлогын 114 арга хэмжээг нэгбүрчлэн хэрэгжүүлж, хэрэгжилтийг тооцох нь нэн чухал ач холбогдолтойг хүнс үйлдвэрлэгчид тариаланчид талархан дэмжиж байсныг онцлон тэмдэглэе.

Нэмүү өртөг бүтээхийн тулд аж үйлдвэржилтийг эрчимжүүлж “Нэг шат ахих” бодлогыг хэрэгжүүлье. Тухайлбал, ноосоо түүхийгээр нь биш угааж экспортолдог болъё, арьс ширээ анхан шатны боловсруулалт хийгээд гаргая. Ноолуураа угаагаад экспортолдог байсан бол одоо самнадаг болъё. Төмөр, цайр, жоншны хүдэрт нэмүү өртөг шингээж гаргая.

“Эрдэнэт” үйлдвэрийг түшиглэсэн Зэсийн баяжмал боловсруулах, Катодын зэс үйлдвэрлэх үйлдвэр зэрэг эхлүүлсэн төсөл, хөтөлбөрүүдээ үр дүнтэй хэрэгжүүлж, цаг хугацаанд нь ашиглалтад оруулахад онцгой анхаармаар байна. Цаашид эрчим хүч, төмөр, газрын ховор элементийн асар их нөөцтэй манай улс ган болон хими, технологийн үйлдвэрийн суурийг тавьж, хөгжүүлэх шаардлагатай байна.

Эрхэм гишүүд ээ,

Эцэст нь 2 зүйлийг онцолж тэмдэглэе.

Нэгдүгээрт,Олон улс, бүс нутгийн аюулгүй байдлын орчин эрс хувьсан өөрчлөгдөж, их гүрнүүдийн геостратегийн сөргөлдөөн ширүүсэж, дэлхийн дэг журам өөрчлөгдөж байгаа энэ үед манай улсын гадаад харилцаа, нэр хүнд, байр суурь олон улсын тавцанд өргөжин бэхжиж байна. Үүнийг дэлхий нийтийн анхаарлыг татсан сүүлийн хэд хэдэн айлчлал, арга хэмжээнүүд нотлон харууллаа. Хүн төрөлхтөнд “Хүйтэн дайн”-аас хойших хамгийн аюултай эрсдэлтэй нөхцөл байдал үүсээд байгаа энэ цаг үед, төрийн түшээд, улс төрийн нам хүчнүүд, иргэний нийгмийн байгууллагууд, ард иргэд Үндэсний эв нэгдэл, аюулгүй байдлаа эрхэмлэн дээдэлж, нам, улс төрийн талцал хуваагдал, хийрхлийг хойш тавин, Монгол Улс гадаад харилцаандаа нэг цонхны бодлогыг тууштай баримтлах ёстой гэдгийг тэмдэглэж хэлмээр байна.

Хоёрдугаарт, төрдөө тангараг өргөж, түмэндээ үйлчлэх ёстой төрийн албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын үүднээс авлига, албан тушаалын гэмт хэрэг, санхүүгийн үрэлгэн байдалд нэр холбогдох нь нийгмийн бухимдлыг өдөөх томоохон хүчин зүйл болж байгааг ухамсарлаж, төрийн түшээд, алба хаагчид өндөр ёс зүйтэй, сахилга хариуцлагатай, эрхэлсэн ажил, албандаа сэтгэл зүтгэл гарган ажиллах ёстой. Үүнд УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо анхаарал тавьж манлайлж ажиллахыг үүрэг болгож байна.

Бидэнд өнгөрсөн хугацаанд хийж бүтээсэн, хэрэгжүүлж дуусгасан олон сайхан зүйлс бий. Гэвч улс эх орон, ард түмний нийтлэг ашиг сонирхлоос ангид байж, улс орноо, ард түмнээ хувийн явцуу ашиг сонирхлоосоо дорд үзэн, хохироосон тохиолдол ч гарч байсныг бид мартах учиргүй. Ийм байдлыг хэрхэвч дахин давтах учиргүй. Хоноцын сэтгэлээр бид эх орон, ард түмэндээ хандаж хэрхэвч болохгүй.

УИХ-ын эрхэм гишүүд ээ,

Монгол төрийн албан хаагчид аа,

“Хийх хүнд арга нь, Хүрэх зорилгод зүтгэл нь” гэж манай ард түмэн ярьдаг. Эзэн богд Чингис хаан маань “Өндөр уулын хөтөл зорь, өргөн далайн олом зорь. Хол хэмээн бүү цөх, явбаас хүрьюү. Хүнд хэмээн бүү цөх, өргөвөөс даагдъюу” гэсэн байдаг. Тиймээс улс орон, ард түмнийхээ язгуур эрх ашигт үйлчилж, иргэдийнхээ итгэл хүндлэлийг биелүүлэхийн төлөө, Монгол Улсынхаа шинэ сэргэн мандлын төлөө чин сэтгэл, бат зүтгэлээр ажиллацгаая.

Г.Занданшатар:Үнийн өсөлтийг хязгаарлах талаар бодлогын арга хэмжээг цаг алдалгүй авах шаардлагатай
Г.Занданшатар:Үнийн өсөлтийг хязгаарлах талаар бодлогын арга хэмжээг цаг алдалгүй авах шаардлагатай
 
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН НЭРЭМЖИТ ОЮУТНЫ ТЭТГЭЛГИЙГ 60 ОЮУТАНД ОЛГОЛОО
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН НЭРЭМЖИТ ОЮУТНЫ ТЭТГЭЛГИЙГ 60 ОЮУТАНД ОЛГОЛОО
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
 
Иргэн бүр Үндсэн хуулиа судлан мэдэж, айл өрх бүр дээдлэн залахыг уриалсан тогтоолыг дагаж мөрдөнө

Иргэн бүр Үндсэн хуулиа судлан мэдэж, айл өрх бүр дээдлэн залахыг уриалсан тогтоолыг дагаж мөрдөнө

“Халзан бүргэдэй”-г явуулна гэж сонгуулийн мөнгөө “босгосон” улс төрчид ХЭН ВЭ?

“Халзан бүргэдэй”-г явуулна гэж сонгуулийн мөнгөө “босгосон” улс төрчид ХЭН ВЭ?

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Улаанбаатарын анхны дагуул хот Шинэ Зуунмод хотыг бүтээн байгуулна

Улаанбаатарын анхны дагуул хот Шинэ Зуунмод хотыг бүтээн байгуулна

Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин Хятадын олон улсын найрамдалт хотуудын хуралд оролцож байна

Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин Хятадын олон улсын найрамдалт хотуудын хуралд оролцож байна

“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа

Нийгмийн даатгал төлж байсан эсэх тодорхойлолтоо “E-Mongolia”-аас аваарай

Нийгмийн даатгал төлж байсан эсэх тодорхойлолтоо “E-Mongolia”-аас аваарай

“Үндсэн хуулиа дээдлэн залах тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлахыг дэмжлээ

“Үндсэн хуулиа дээдлэн залах тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлахыг дэмжлээ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо

Дулааны V цахилгаан станцын тендерийг ирэх оны нэгдүгээр улиралд багтаан зарлана

Дулааны V цахилгаан станцын тендерийг ирэх оны нэгдүгээр улиралд багтаан зарлана

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийг байгууллаа

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийг байгууллаа

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хороодыг байгууллаа

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хороодыг байгууллаа

Ж.Галбадрах: Багшийн хомсдолыг арилгахгүйгээр боловсролын салбарт хийх хөгжил, шинэчлэлд ахиц гарах боломжгүй

Ж.Галбадрах: Багшийн хомсдолыг арилгахгүйгээр боловсролын салбарт хийх хөгжил, шинэчлэлд ахиц гарах боломжгүй

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ“ ХК МОНГОЛ УЛСЫН 2023 ОНЫ ТОП 10 ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИЙГ ТЭРГҮҮЛЛЭЭ

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ“ ХК МОНГОЛ УЛСЫН 2023 ОНЫ ТОП 10 ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИЙГ ТЭРГҮҮЛЛЭЭ

Дэд төвүүдийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, техник эдийн засгийн үндэслэл, барилгажилтын төслийг баталлаа

Дэд төвүүдийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, техник эдийн засгийн үндэслэл, барилгажилтын төслийг баталлаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Хуурамч улсын дугаартай хөдөлгөөнд оролцсон 496 жолоочид хариуцлага тооцжээ

Хуурамч улсын дугаартай хөдөлгөөнд оролцсон 496 жолоочид хариуцлага тооцжээ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдөд зориулсан сургалт боллоо

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдөд зориулсан сургалт боллоо

Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх нь…

Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх нь…

Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийг эцэслэн боловсруулах үүрэг өглөө

Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийг эцэслэн боловсруулах үүрэг өглөө

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН НЭРЭМЖИТ ОЮУТНЫ ТЭТГЭЛГИЙГ 60 ОЮУТАНД ОЛГОЛОО

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН НЭРЭМЖИТ ОЮУТНЫ ТЭТГЭЛГИЙГ 60 ОЮУТАНД ОЛГОЛОО

Монголын boyband хамтлагууд “Take Off” хамтлагийн “Уучлаач хайрт минь”, “Гүнж” дууг шинэчлэн дуулжээ

Монголын boyband хамтлагууд “Take Off” хамтлагийн “Уучлаач хайрт минь”, “Гүнж” дууг шинэчлэн дуулжээ

НИТХ-ын дарга А.Баяр Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Сара Тэйлорыг хүлээн авч уулзлаа

НИТХ-ын дарга А.Баяр Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Сара Тэйлорыг хүлээн авч уулзлаа

Өвлийн оргил ачааллын үед цахилгаан хангамж, шугам тоноглолыг найдвартай ажиллуулах үүрэг өглөө

Өвлийн оргил ачааллын үед цахилгаан хангамж, шугам тоноглолыг найдвартай ажиллуулах үүрэг өглөө

ТЭР ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ ХҮРСЭН

ТЭР ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ ХҮРСЭН

Барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл 11.9 хувиар өслөө

Барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл 11.9 хувиар өслөө

ТӨСВИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ҮЙЛ ЯВЦ 126 ГИШҮҮН “ҮР ДҮНТЭЙ” ГЭДГИЙГ  ТОДРУУЛЖ ӨГӨВ ҮҮ

ТӨСВИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ҮЙЛ ЯВЦ 126 ГИШҮҮН “ҮР ДҮНТЭЙ” ГЭДГИЙГ ТОДРУУЛЖ ӨГӨВ ҮҮ

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулиудын төслийг баталсантай холбогдуулан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан үг хэллээ

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулиудын төслийг баталсантай холбогдуулан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан үг хэллээ

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улсын хөгжлийг урт хугацаанд тогтвортой төлөвлөж, оновчтой бодлого боловсруулахад статистик ус, агаар мэт чухал

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улсын хөгжлийг урт хугацаанд тогтвортой төлөвлөж, оновчтой бодлого боловсруулахад статистик ус, агаар мэт чухал

Дээд боловсролын дипломын нөхөн бүртгэл үйлчилгээний хүсэлтийг цахимаар илгээх боломжтой боллоо

Дээд боловсролын дипломын нөхөн бүртгэл үйлчилгээний хүсэлтийг цахимаар илгээх боломжтой боллоо

Иргэд салбарын бодлогын нь  бурууг шүүмжилсэн төдийд  Ч.Номин сайд  “балбууллаа” хэмээн  бухимдав

Иргэд салбарын бодлогын нь бурууг шүүмжилсэн төдийд Ч.Номин сайд “балбууллаа” хэмээн бухимдав

Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Сандра Шүфанийг хүлээн авч уулзав

Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Сандра Шүфанийг хүлээн авч уулзав

Бүгд Найрамдах Сингапур Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Бүгд Найрамдах Сингапур Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Зайсангийн хуучин гүүрийг энэ сарын 8-наас ирэх сарын 1-ний өдөр хүртэл түр хааж, бохирын шугамыг шилжүүлнэ

Зайсангийн хуучин гүүрийг энэ сарын 8-наас ирэх сарын 1-ний өдөр хүртэл түр хааж, бохирын шугамыг шилжүүлнэ

Засгийн газрын гурван шилжилтэд “Алибаба групп” хамтран ажиллахаа илэрхийллээ Мэдээ  2024-11-06

Засгийн газрын гурван шилжилтэд “Алибаба групп” хамтран ажиллахаа илэрхийллээ Мэдээ 2024-11-06

Эрт илрүүлэгт хамрагдсан НЭГДҮГЭЭР ангийн сурагчдын 83 хувь нь шүдний өвчлөлтэй, 23 хувь нь харааны өөрчлөлттэй байна

Эрт илрүүлэгт хамрагдсан НЭГДҮГЭЭР ангийн сурагчдын 83 хувь нь шүдний өвчлөлтэй, 23 хувь нь харааны өөрчлөлттэй байна

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн энэ оны 10 сарын байдлаарх тайлан мэдээллийг сонслоо

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн энэ оны 10 сарын байдлаарх тайлан мэдээллийг сонслоо

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын төслүүдийг эхлүүлэх шийдвэр баталгаажлаа

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын төслүүдийг эхлүүлэх шийдвэр баталгаажлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов

“Эрдэнэс Тавантолгой” ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов