НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан болон төлөөлөгч Б.Мөнхбат, Л.Ариунтуяа, Н.Батсүмбэрэл нар тус дүүрэгт улс, нийслэл, орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын явцыг газар дээр нь очиж шалгалаа.Тухайлбал 9 дүгээр хороо Дэнжийн мянгын Цагаан байрны хойд уулзвараас “Хүчит шонхор” захын уулзвар хүртэлх 4 эгнээ бүхий автозам, үерийн усны байгууламж, далангийн барилгын явцтай газар дээр нь очиж ажиллалаа. Мөн тус хороонд дүүргийн Төр захиргааны байр баригдаар төлөвлөж буй бөгөөд 4.8 га газрыг чөлөөлөөд байна. Цаашид дахин газар чөлөөлж, сургууль, цэцэрлэгийн цогцолбор, Соёлын төв байгуулж дэд бүтцийг хөгжүүлэхээр төлөвлөж байгаа аж.
Нийтлэсэн огноо: