УИХ-ын гишүүн, Боловсролын сайд П.Наранбаярыг сайдаас нь чөлөөлж, УИХ-ын гишүүн Ж.Галбадрахын хамтаар эргүүлэн татахыг шаардах нь шударга ёсонд нийцнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
9 минут 7 секунд
УИХ-ын гишүүн, Боловсролын сайд П.Наранбаярыг сайдаас нь чөлөөлж, УИХ-ын гишүүн Ж.Галбадрахын хамтаар эргүүлэн татахыг шаардах нь  шударга ёсонд нийцнэ
Нийтлэсэн огноо:

УИХ-ын гишүүн, Боловсролын сайд П.Наранбаярыг сайдаас нь чөлөөлж, УИХ-ын гишүүн Ж.Галбадрахын хамтаар эргүүлэн татахыг шаардах нь шударга ёсонд нийцнэ

Аливаа улс орныг хөгжүүлье гэвэл боловсролын салбараас нь эхлэх ёстой гэсэн үг бий. Манай улсын Боловсролын салбар нэг л “болж өгөхгүй” байгаа нь хөгжлийг “гацааж” буй гол шалтгаан юмуу гэж хэлж болмоор.

Бидний үеийн залуусын хүүхэд байх үед боловсролын салбарт элдэв туршилт, сорилго дунд явсаар өнгөрүүлсэн.

Одоо харин улс орон нэг үеэ бодвол хөрөнгө мөнгөтэй ч болж, боловсролын салбартаа анхаарч эхэлсэн. Харамсалтай нь энэ салбарыг удирдаж байгаа сайд, тэдний багийнханы хуудуутай явдлаас болж эргээд боловсролын салбар уруудахдаа туллаа.

2024 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн хамтарсан Засгийн газарт УИХ дахь ХҮН намын төлөөлөл болох П.Наранбаярыг Боловсролын сайдаар томилсон. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар огцорсны дараа шинээр томилогдсон Г.Занданшатарын Засгийн газарт хэд хэдэн сайдууд улирч томилогдсоны нэг нь Боловсролын сайд П.Наранбаяр.

Тэгвэл УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл, Б.Бат-Эрдэнэ, П.Сайнзориг, Д.Бум-Очир, Б.Баярбаатар нар Боловсролын сайд П.Наранбаярыг огцруулах шаардлагыг Ерөнхий сайд Г.Занданшатарт хүргүүлсэн. Залуу гишүүдийн энэ үйлдэл бол алсыг харсан, ирээдүйгээ “өмөөрсөн”, “боловсролыг дээдэлсэн” маш зөв зүйтэй үйл хэрэг гэж олны талархалыг хүлээгээд байна.

Тэд энэхүү шаардлагадаа П.Наранбаяр нь сургуулийн менежментийг сайжруулах дэмжлэг үзүүлэх нэрийн дор 120 сургуульд тус бүр 10 сая төгрөгийг шилжүүлсэн, эргээд 120 сургуулиас дээрх мөнгийг өмнө нь өөрийн ажиллаж байсан, өөрийн хамааралтай байж мэдэх ТББ-руу дээрх шилжүүлүүлсэн, Боловсролын сайдын албан тушаалаа урвуулан ашиглаж, өмнөх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар огцрохтой зэрэгцэн өөрийн үүсгэн байгуулсан “Шинэ монгол” технологийн Дээд сургуулийг мэргэжлийн Их сургуулийн статустай болгох тушаал гаргасан, ЭЕШ төгсөлтийн шалгалт өгсөн 44 мянган хүүхдийн “хувь заяагаар тоглож, тестийн шалгалтанд Солонгос соёл судлаачийн нэр зэрэг алдаатай, хичээлд заагдаагүй хамааралгүй асуултууд оруулсан, шалгалтын зарим материал задарсан, зарим шалгуулагч дээр оноо нэмсэн, Боловсролын үнэлгээний төвийн даргаар мэргэжлийн бус, өөрийн намын хүнийг томилсон зэрэг асуудлыг хөндөн түүнийг огцруулахыг шаардсан.

УИХ-ын гишүүн П.Наранбаяр нь ХҮН намаас сонгогдсон, УИХ-ын гишүүн Ж.Галбадрах МАН-аас жагсаалтын 9-рт бичигдэн УИХ-ын гишүүн болсоныг харвал энэ хоёр гишүүн өөр өөр намаас сонгогдсон, илтэд ил харагдах ашиг сонирхолын зөрчилгүй мэт боловч үнэн хэрэгтээ Япон улсад сурч төгссөн, Ж.Галбадрахын үүсгэн байгуулж захирлаар нь ажиллаж байсан “Шинэ монгол” сургуулийн захирлаар нь П.Наранбаяр ажиллаж байсан, мөн Ж.Галбадрах "Сургуулийн судалгаа хөгжлийн Шинэ Монгол төв” ТББ-ийн тэргүүнээр ажиллаж сургуулийн менежментийг сайжруулах төслийг хэрэгжүүлж байсан, энэ хоёр хамтран 2015 онд “Монгол дахь мабучи тэтгэлэгийн төгсөгчдийн холбоо” ТТБ-г байгуулж байсан гэдгээр нь ашиг сонирхол нэгтэй гэж хардаж болно.

Тэд Япон улсад суралцахдаа Японы мэдлэг боловсролыг нь биш “залилан мэхэх” аргыг нь сурсан уу гэлтэй. Барин тавин худал ярьж байгаа нь баримтаар нотлогдох хэдий ч “ҮНЭН” гээд зүтгэх.

Ард түмний дуу хоолой болж мэдээлэл хүргэдэг Шилэн Цогоо П.Наранбаяр, Ж.Галбадрах нарын хамтран “ажилладаг” ТББ-ын тухай мэдээлэл, өөрийн хамраал бүхий “Шинэ Монгол” технологийн дээд сургуулийн статусыг мэргэжлийн Их сургуулийн ангиалад хамааруулах тухай тушаал гаргасныг баримттай хүргэсэн бол УИХ-ын гишүүн, Боловсролын сайд асан Л.Энх-Амгалан “ТӨРИЙН АЖЛЫГ "БИ ҮХЭХЭЭР ЧИ ҮХ" ГЭДЭГ ШИГ ОЙРЫН ЗАЙН УЛСТӨР ХИЙЖ БОЛОХГҮЙ” гэсэн пост оруулж, үүндээ Боловсролын сайд П.Наранбаяр “Өмнөх сайдын үед хэрэгжүүлсэн төслийг үргэлжлүүлж 120 сургуульд санхүүжилт шилжүүлсэн нь үнэн” гэж хэлсэн байна лээ.Үнэндээ 2023 оныг "Сургалтын байгууллагын менежментийг дэмжих жил" болгон зарласан ч УИХ-ын гишүүн Ж.Галбадрахын өмчилж, П.Наранбаярын менежмент хийдэг “Шинэ Монгол” сургуулиар менежмент хийлгэх тухай нэг ч тушаал гаргаж, УИХ-ын гишүүн Ж.Галбадрахын эзэмшлийн ТББ руу нэг ч төгрөг шилжүүлж байгаагүй гэдгийг албан ёсоор хариуцлагатайгаар мэдэгдье. Эрүүл ухаантай сайд хүн төрийн мөнгийг хамаарал бүхий ТББ-руу шилжүүлэх тушаал гаргаж шилжүүлчихээд түүнийгээ өмнөх сайдын хийсэн төслийг үргэлжлүүлж байна гэж яаж нүүр улайхгүй хэлж чадаж байна вэ? Намайг ажиллаж байх сүүлийн жилүүдэд Элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой энэ жилийнх шиг гомдол, бодит пакт хэзээ ч гарч байгаагүй. БҮТ-ийн дарга Ганбат гэж мэргэжлийн залууг чөлөөлж, ХҮН намынхаа мэргэжлийн бус төлөөллийг авчирч тавьсны гай нь олон зуун хүүхдүүдийн ирээдүй, урам зоригоор тоглосон үйл явдал болсон гэдгийг хатуу хэлье. Улс төрөө хүүхдүүдээс хол хий, боловсролын салбараас бүр хол очиж хий. Хүүхдүүдийн ирээдүйд, боловсролын шинэчлэлд ХҮН-ийрхүү бүү ханд гэж ХҮН-ий удирдлагуудад болон П.Наранбаярт хандаж хатуу хэлье” гэсэн байна.

Тэгвэл П.Наранбаяр сайдын томилсон Боловсролын үнэлгээний төвийн дарга Г.Гантуяа нь ХҮН намаас УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байсан төдийгүй пиар, маркетингийн үйлчилгээ үзүүлдэг “Номадик контент” ХХК-ийг эзэмшдэг бөгөөд тус компаниараа “Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтод туссан реформын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний талаар оролцогч талуудад мэдлэг мэдээлэл өгч чадавхижуулах” гэх урт нэртэй төсөл хэрэгжүүлэх тендерт шалгарч 790 сая төгрөг авсан байна.

Г.Гантуяа нь П.Наранбаярын сошиал пиарыг ахалж ажилладаг гэх юм билээ. Тиймдээ ч дээрх мөнгийг нэр заасан төсөлд хэрэгжүүлэхээс илүүтэй ХҮН намын, Боловсролын сайд П.Наранбаярын пиар, сошиал, твиттерт “хиамчидад” өгөх зардал болгосон юм биш биз гэсэн хардлага төрж байна.

Сүүлийн үед улаан цайм П.Наранбаярын буруутай, илт худал ярьсан үйлдлийг фэйсбүүк, твиттер орчинд “өмөөрөх” хүмүүс гараад байгаа нь дээр “хиамчид” авахаа аваад “ажлаа хийж байгаа хэрэг үү” гэж бодоход хүргэж байна.

Тиймээс Боловсролын Үнэлгээний төвийн дарга Г.Гантуяагийн эзэмшлийн “Номадик контент” ХХК-тай холбоотой дээрх асуудлыг АТГ-аас нэн даруй шалгах ёстой болов уу?

Шинэ Ерөнхий сайд Г.Занданшатар танд хандан Боловсролын сайд П.Наранбаярыг огцруулах шаардлага хүргүүлсэн УИХ-ын нэр бүхий 5 гишүүний шаардлагатай танилцан эрх мэдлээ урвуулан ашиглаж, өөртөө болон өөрийн хамаарал бүхий этгээдүүдэд улаан цайм давуу байдал олгосон, ЭЕШ-ийг хуудуутай явуулж Монгол ирээдүй болсон хүүхэд залуусын ирээдүйг “харлуулсан”, боловсролын салбарын бодлогыг унагасан сайд П.Наранбаярыг нэн даруй үүрэгт ажлаас чөлөөлөх нь наанадаж Монголын Боловсролын салбарт, цаанадаж улс орны ирээдүйн хөгжилд ихээхэн хувь нэмэртэй үйл хэрэг болно гэдгийг сануулъя.

Хэрэв та энэ асуудлыг үл тоон, П.Наранбаяр сайдын “хулгай, худал, хуудуутай” эвлэрэх юм бол цаашлаад Ерөнхий сайд таны суудлыг ч ганхуулж мэдэх эрсдэлтэй нүүр тулах магадлал үүснэ гэдгийг хэлэх байна.

Цаашлаад УИХ-ын гишүүн, Боловсролын сайд П.Наранбаярыг зөвхөн сайдын албан тушаалаас нь огцруулаад орхих төдий биш түүнийг УИХ-н гишүүн Ж.Галбадрахын хамтаар УИХ-ын гишүүнээс нь эргүүлэн татахын төлөө УИХ-ын нэр бүхий 5 гишүүд ажиллах нь шударга ёсонд нийцэх хэрэг юм.

Ц.Мөнх

Amlalt.mn

Ерөнхий сайд Г.Занданшатар гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат болон олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газруудын тэргүүн нартай уулзлаа
Ерөнхий сайд Г.Занданшатар гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат болон олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газруудын тэргүүн нартай уулзлаа
 
“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр“-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр“-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
 
“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр“-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр“-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ

Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ

Монгол, Азербайжаны парламентын бүлгүүд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр тогтлоо

Монгол, Азербайжаны парламентын бүлгүүд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр тогтлоо

ХЗБХ: ХЭҮК-ын гишүүнийг сонгон шалгаруулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг УИХ-ын гишүүн Б.Тулгаар ахлуулан байгууллаа

ХЗБХ: ХЭҮК-ын гишүүнийг сонгон шалгаруулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг УИХ-ын гишүүн Б.Тулгаар ахлуулан байгууллаа

Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал, гишүүн Д.Үүрийнтуяа нар тус улсын парламентын гишүүдтэй уулзлаа

Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал, гишүүн Д.Үүрийнтуяа нар тус улсын парламентын гишүүдтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ

Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа

Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл өргөн мэдүүллээ

Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл өргөн мэдүүллээ

Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт

Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт

АН-д  шинэчлэл хэрэгтэй, МАН-д сөрөг хүчин хэрэгтэй...

АН-д шинэчлэл хэрэгтэй, МАН-д сөрөг хүчин хэрэгтэй...

Ц.Мөнхбаатар: Сэтгүүлчдийн дуу хоолойг хорьж, цагдаад эхэлбэл ардчиллын үнэт зүйлс алдагдана

Ц.Мөнхбаатар: Сэтгүүлчдийн дуу хоолойг хорьж, цагдаад эхэлбэл ардчиллын үнэт зүйлс алдагдана

Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна

Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна

Монгол-Литвын парламентын бүлгийн дарга Д.Үүрийнтуяа Бүгд Найрамдах Литва Улсын парламентын гишүүдийг хүлээн авч уулзав

Монгол-Литвын парламентын бүлгийн дарга Д.Үүрийнтуяа Бүгд Найрамдах Литва Улсын парламентын гишүүдийг хүлээн авч уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтаас таван гол асуудлыг тодорхойлж, дөрвөн чиглэлээр зөвлөмж гаргалаа

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтаас таван гол асуудлыг тодорхойлж, дөрвөн чиглэлээр зөвлөмж гаргалаа

Логистикийн төв энэ онд 111 мянган чингэлэг ачиж, буулгана

Логистикийн төв энэ онд 111 мянган чингэлэг ачиж, буулгана

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Монгол, Италийн парламент хоорондын хамтын ажиллагаа, эмэгтэйчүүдийн манлайлал, эдийн засгийн түншлэлийн асуудлаар санал солилцов

Монгол, Италийн парламент хоорондын хамтын ажиллагаа, эмэгтэйчүүдийн манлайлал, эдийн засгийн түншлэлийн асуудлаар санал солилцов

Монгол, Узбекистаны парламентын бүлгийн дэд дарга Ц.Мөнхбат Бүгд Найрамдах Узбекистан Улсын парламентын гишүүдийг хүлээн авч уулзав

Монгол, Узбекистаны парламентын бүлгийн дэд дарга Ц.Мөнхбат Бүгд Найрамдах Узбекистан Улсын парламентын гишүүдийг хүлээн авч уулзав

Монгол, Хорват хоёр улсын парламентын дэд дарга нар уулзлаа

Монгол, Хорват хоёр улсын парламентын дэд дарга нар уулзлаа

Монгол-Лаосын хооронд шууд нислэг, төмөр замаар холбогдон аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийг судална

Монгол-Лаосын хооронд шууд нислэг, төмөр замаар холбогдон аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийг судална

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, БНТУ-ын Үндэсний Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Ахмэт Бозкурт нар Хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурлаа

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, БНТУ-ын Үндэсний Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Ахмэт Бозкурт нар Хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурлаа

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж БНХАУ-ын БХАТИХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж БНХАУ-ын БХАТИХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтад оролцож буй БНЭУ-ын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтад оролцож буй БНЭУ-ын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна

Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна

“Шийдвэр гаргах үйл явцад төлөөллөөс нөлөөлөлд” сэдэвт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын бүгд хуралдаан боллоо

“Шийдвэр гаргах үйл явцад төлөөллөөс нөлөөлөлд” сэдэвт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын бүгд хуралдаан боллоо

УИХ-ын гишүүн О.Алтангэрэл Бүгд Найрамдах Тажикистан Улсын Дээд Мажлисийн Төлөөлөгчдийн танхимын гишүүн Б.Сайдвализодатай уулзлаа

УИХ-ын гишүүн О.Алтангэрэл Бүгд Найрамдах Тажикистан Улсын Дээд Мажлисийн Төлөөлөгчдийн танхимын гишүүн Б.Сайдвализодатай уулзлаа

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ

Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатар хотноо чуулж байна

Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатар хотноо чуулж байна

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр зам ашиглалтад орлоо

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр зам ашиглалтад орлоо

“Шинэ Налайх” хорооллын авто зам дагуу нийтийн эзэмшлийн талбайд 22,384 мод тарилаа

“Шинэ Налайх” хорооллын авто зам дагуу нийтийн эзэмшлийн талбайд 22,384 мод тарилаа

Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ

Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ

Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа

Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа

УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авч, мэндчилэв

УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авч, мэндчилэв

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЗЭСИЙН БАЯЖМАЛ ХАЙЛУУЛАХ, БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХИЙГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЗЭСИЙН БАЯЖМАЛ ХАЙЛУУЛАХ, БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХИЙГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

МАЛЫН ОРГАНИК ТЭЖЭЭЛИЙН “МИМО” ҮЙЛДВЭР ХҮЧИН ЧАДЛАА 10 ДАХИН НЭМЭГДҮҮЛЖЭЭ

МАЛЫН ОРГАНИК ТЭЖЭЭЛИЙН “МИМО” ҮЙЛДВЭР ХҮЧИН ЧАДЛАА 10 ДАХИН НЭМЭГДҮҮЛЖЭЭ

“УУЛ УУРХАЙ-МЕТАЛЛУРГИ-ХИМИЙН ҮЙЛДВЭРИЙН ЦОГЦОЛБОР“-ЫН ДЭД БҮТЦИЙН АЖИЛ 70 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА

“УУЛ УУРХАЙ-МЕТАЛЛУРГИ-ХИМИЙН ҮЙЛДВЭРИЙН ЦОГЦОЛБОР“-ЫН ДЭД БҮТЦИЙН АЖИЛ 70 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА

Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа

Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа

Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ

Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ

Санзайн автобусны эцсийн буудлаас Багабаян амралтын газар хүртэлх 1.7 км автозамыг шинэчилж байна

Санзайн автобусны эцсийн буудлаас Багабаян амралтын газар хүртэлх 1.7 км автозамыг шинэчилж байна