Ч.Номин: Галд өртсөн 300 гаруй урлагийн бүтээлийг сэргээн засварлах боломжтой боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
ЗГ-ын гишүүд
Огноо
Унших
5 минут 42 секунд
Ч.Номин: Галд өртсөн 300 гаруй урлагийн бүтээлийг сэргээн засварлах боломжтой боллоо
Нийтлэсэн огноо:

Ч.Номин: Галд өртсөн 300 гаруй урлагийн бүтээлийг сэргээн засварлах боломжтой боллоо

Монголын уран зургийн галерейд 2009 онд гарсан гал түймрийн улмаас Монголын дүрслэх урлагийн сор болсон 900 орчим бүтээл их, бага хэмжээнд шатсан.

Энэхүү үйл явдлаас хойш галын гэмтэлтэй бүтээлийг сэргээн засварлах ажил шат дараатай хийгдэж бага гэмтэлтэй 600 орчим бүтээлийг сэргээн засварласан бөгөөд одоогийн байдлаар галд их өртсөн сэргээн засварлах, шинээр бүтээлгэх 300 гаруй уран зураг байгаа юм.

Галд өртсөн бүтээлүүд нь Монголын түүх, нийгмийн байдал, ахуйн болон байгалийн сэдэвт, хөрөг зургууд, орчин үеийн чиглэлийн урлагийн бүтээлүүд байсан юм.

Эдгээр зургийг сэргээн засварлах төслийг амжилттай эхлүүлж, Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Гадаад хэргийн яамны Соёлын өвийг хадгалан хамгаалах хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлж эхэллээ.

Хөтөлбөрийн хүрээнд Монгол дахь Герман улсын Элчин сайдын яаманд өнөөдөр “Төсөлд дэмжлэг үзүүлэх тухай” гэрээ байгуулж, Герман улсаас 100 мянган еврогийн дэмжлэгээр Монголын уран зургийн галерейд уран зураг сэргээн засварлах лаборатори байгуулахаар болж байна.

Лабораторийг байгуулснаар Монгол Улсын хэмжээнд олон улсын стандартад нийцсэн анхны уран зураг сэргээн засварлах урлан бий болж гэмтэлтэй уран зургуудыг сэргээн засварлаж эхлэх юм.

Цаашид энэхүү лаборатори нь улсын өмчит музей, галерейн сан хөмрөгийн уран зургуудыг сэргээн засварлаж соёлын салбар дахь цар хүрээ, үр нөлөөгөө өргөжүүлнэ гэж тооцож байна.

Мөн энэхүү иж бүрэн лабораторийн үйл ажиллагааг цаашид тогтвортой явуулах гол хүчин зүйл бол хүний нөөцийн чадавхыг сайжруулах, сэргээн засварлагчдыг чадавхжуулах явдал юм.

Тиймээс уг төслийн хүрээнд галын гэмтэлтэй зураг сэргээн засварлах чиглэлээр ХБНГУ-ын мэргэжилтнүүд 3 шатлалт цогц сургалтыг удирдан явуулж хоёр сэргээн засварлагчийг тусгайлан сургаж мэргэшүүлнэ гэж төлөвлөж байна.

ХБНГУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Ёорн Розенберг Санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай гэрээнд гарын үсэг зурах ёслолын үеэр “Соёлын өвийг хадгалан хамгаалах нь ямар ч улсын ард түмний хувьд маш өндөр ач холбогдолтой байдаг. Учир нь соёлын өв нь өөрийн орны түүхээ анхааран дээдлэх, орчин үе дэх байр сууриа олох үндэс суурь нь болдог. Тиймээс бид Холбооны Гадаад хэргийн яамны Соёлын өвийг хадгалан хамгаалах хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад ийнхүү 2 дахь удаагаа томоохон төслийн хүрээнд дэмжлэг олгож буйд баяртай байна. Энэхүү шинэ төслийн хүрээнд бид хамтдаа Монголын Уран зургийн галерейд ноу хау бий болгож, мэргэшсэн лаборатори байгуулснаар уран зургийн соёлын өвийг ирээдүйн залгамж үедээ хадгалан өвлүүлэх боломж бүрдүүлж, Герман-Монголын хамтын ажиллагааны түүхэнд дараагийн нэгэн амжилт бүхий хуудсыг нээж байна” гэлээ.

Соёлын сайд Ч.Номин “Монголын дүрслэх урлагийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулж байгаа ХБНГУ-ын Элчин сайд ноён Ёорн Розенберг, сэргээн засварлагч Сузанне Эрхардс, Монгол дахь Гёте институт болон “Холбооны гадаад хэргийн яамны соёлын өвийг хамгаалах хөтөлбөр”-ийг Монгол Улсад амжилттай эхлүүлэхэд гар бие оролцсон хүн бүрд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Монгол Улсын Засгийн газар, Соёлын яам нь Соёлын өвийн үндэсний төвийг байгуулж, Монгол үндэстний соёлын биет болон биет бус өвийг хамгаалан, бүртгэн баримтжуулах, сэргээн засварлах, хойч үедээ өвлөн уламжлуулахад онцгой анхаарч байгаа.

ХБНГУ-ын зүгээс Монголын уран зургийн галерейд хөрөнгө оруулалт оруулж байгаа хүрээнд Монгол Улс олон улсын стандарттай уран зураг сэргээн засварлах лабораторитой болж, түүх соёлын дурсгалт зүйлийг анхны төрхөөр нь сэргээн засварлах ажилд бодит дэмжлэг болох юм.

Энэ нь хоёр улсын соёлын салбарын гадаад хамтын ажиллагаа шат ахисан, манай улсын дүрслэх урлагийн салбарын сэргээн засварлалтын чиглэлд бодитой дэвшил авчирсан алхам боллоо гэдгийг тэмдэглэн хэлэхийг хүсэж байна.

Цаашид энэхүү лаборатори нь галын гэмтэлтэй бүтээлүүдийг сэргээн засварлахаас гадна дүрслэх урлагийн бүх л чиглэлээр сэргээн засварлах лабораторийн үндэс суурь болох юм.

Мөн сэргээн засварлагч нарыг мэргэжил, арга зүйгээр хангах, зургийг сэргээн засварлах ажлыг цаашдаа тасралтгүй явуулах хүний нөөцийн чадавхтай болгох зэрэг томоохон оюуны болон соёлын хөрөнгө оруулалт болж байна.” гэлээ.

Төсөлд дэмжлэг үзүүлэх тухай гэрээг өнөөдөр байгуулснаар сэргээн засварлах лаборатори байрлах өрөөний засвар, тохижуулалтыг нэн даруй эхлүүлж, 2022 оны хичээлийн жил эхлэхэд шинэ сэргээн засварлах лабораторийг нээж, сэргээн засварлагчдын эхний сургалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Ч.Номин: Засгийн газар соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлийг баталлаа

АБГББХ: Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ
АБГББХ: Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
АБГББХ: Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ

АБГББХ: Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө

Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо

Цахим залиланг таних Zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа

Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагатай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр боллоо

Зөвшөөрөл олгох эрх бүхий албан тушаалтнуудад зориулсан сургалтад 110 албан хаагч хамрагдаж байна

Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ Азийн наадмын хошой аварга болов

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв

Тагнуулынхан улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан их хэмжээний алт илрүүлжээ

“Эрдэнэс Тавантолгой“ компани 16 жилд 20 мянган ажлын байрыг бий болгожээ

“Spark - UB startup town” хакатоны шилдэг багуудыг тодрууллаа

ТББХ: Ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Л.Соронзонболд Азийн хадгаламж, зээлийн хоршоодын холбооны гүйцэтгэх захиралтай уулзлаа

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

НИТХ-ын дарга Д.Ихбаяр Пусан хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нээлтэд оролцлоо

ХЗБХ: “Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудал, жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн бодлогын шийдэл боловсруулах талаарх санал солилцох” хэлэлцүүлэг зохион байгуулав

ХХНББХ: 2027 оны төсвийн төслийн талаар гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг дэмжсэнгүй

ӨБХ: Орон сууцны захиалгын хохирогчдын асуудлаар Засгийн газарт чиглэл өгсөн тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонсож, Монгол Улсын 2027 оны төсвийн төслийг хэлэлцэв

Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ

Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Цахим мөрийтэй тоглоомын гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг иргэдэд анхаарууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоор угтан авлаа

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

Ой, хээрийн түймрийн улмаас учирсан хохирлыг тогтоож, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ

Улсын хэмжээнд аравдугаар сард 40800 тонн АИ-92 шатахуун импортолжээ

ОУХМ Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо

ДЭМБ-ын Ерөнхий захирал болон Номхон далайн баруун бүсийн захиралтай уулзлаа

“Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” хэлэлцүүлэг зохион байгуулав

“Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” хэлэлцүүлэг зохион байгуулав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана