Б.Энхбаяр: Монгол Улсын эрх зүйн системд цаашдаа аливаа хэргийг нотол, чадахгүй бол цагаатга гэсэн зарчим нутагших боломж бүрдлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
УИХ-ын гишүүд
Огноо
Унших
6 минут 16 секунд
Б.Энхбаяр: Монгол Улсын эрх зүйн системд цаашдаа аливаа хэргийг нотол, чадахгүй бол цагаатга гэсэн зарчим нутагших боломж бүрдлээ
Нийтлэсэн огноо:

Б.Энхбаяр: Монгол Улсын эрх зүйн системд цаашдаа аливаа хэргийг нотол, чадахгүй бол цагаатга гэсэн зарчим нутагших боломж бүрдлээ

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2022.06.03) нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчөлт оруулах тухай хууль батлагдсаны дараа Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир, Ж.Сүхбаатар, Д.Цогтбаатар нар хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

Уг хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир нар санаачлан боловсруулж 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бөгөөд төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэх хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатараар ахлуулж, Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар, Д.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан билээ.

Хэвлэлийн бага хурлын эхэнд төсөл санаачлагч гишүүдийн нэг Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр хуулийн төслийг боловсруулсан шалтгаан нөхцөл, ач холбогдлын талаар товч мэдээлсэн. Тэрбээр мэдээлэлдээ, шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон бол яллах, нотлогдоогүй нөхцөлд цагаатгах шийдвэр гаргадаг. Харин манай улсын хувьд гурав дахь шийдвэр буюу хэргийг мөрдөн байцаалт нь буцаах гэдэг шийдвэрийг гаргаж ирсэн. Энэхүү шийдвэрийн уршгаар маш олон хэргүүдийг мөрдөн байцаалтад буцаах замаар хэрэг замруулж, хуулийнхан авлигачдад хонгил үүсгэдэг ийм механизм бүрдсэн байна гэж дүгнэн гишүүд хуулийн төслийг өргөн барьсныг онцолсон. Мөн хууль ердийн журмаар хэрэгжихийг тодотгоод хуулийн төсөл батлагдсанаар аливаа хэргүүд гэм буруугүйн шүүхийн шатнаас мөрдөн байцаалтад буцахгүй. Ганцхан шатнаас буюу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс буцна. Энэ шатанд тухайн хэргийн талаар нотлох баримтуудыг хангалттай цуглуулсан, хэрэгтэн, ялагдагч, сэжигтэнд эрх, үүргийг нь танилцуулсан, эсэх өмгөөлөгчтэй хамт байцаасан уу, хууль бусаар эрүүдэн шүүж байгаад гарын үсэг зуруулсан уу үгүй юу гэдгийг тусгайлан шалгадаг юм. Энэ үе шатанд хууль зөрчсөн байвал хэргийг мөрдөн байцаалтад буцаах, хангалттай нотлох баримт цугларчээ гэж үзвэл шүүх рүү шилжүүлнэ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын эрх зүйн системд цаашдаа аливаа хэргийг нотол, чадахгүй бол цагаатга гэсэн зарчим нутагших боломж бүрдлээ гэдгийг тодотгосон.

Харин Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ж.Сүхбаатар мэдээлэлдээ, хуулийн төсөл батлагдсанаар хүн хэлмэгдүүлэх явдал эрс багасахыг онцолсон.

Мөн одоогийн нөхцөл байдал, тогтолцоогоор хэрэг маргааныг мөрдөн байцаалтад буцаадгаас болж хүн хэлмэгдүүлэх, эсвэл ял завшуулдаг байдал нэлээдгүй хэмжээгээр гараад байна. Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийн хуралдаан дээр хэргийг буцаахгүй болохоор тодорхой хэмжээний эрсдэлүүд үүсэх юм биш үү гэдэг болгоомжлол яригдсан.

Хуулийн төсөлд анхан шатны шүүх дээр 30 хоногийн хугацаагаар нэг удаа одоо хойшлуулах тухай заалт байсныг Засгийн газар болон хуулийн байгууллагууд 60 хүртэл хоног байх санал тавьсныг Ажлын хэсэг хүлээн авсныг тодотгож байлаа.

Хэдийгээр хэдхэн заалттай хууль боловч хэрэгжиж эхлэхээрээ хууль, шүүхийн байгууллагынхнаас арга ажиллагаагаа өөрчлөхийг шаардана гэдгийг Ж.Сүхбаатар гишүүн хэлсэн үгэндээ тодотгохын зэрэгцээ Монгол Улсын Их Хурал хүний эрхийг хамгаалах, авлигатай тэмцэх чиглэлд идэвхтэй ажиллаж энэ хүрээнд уг хууль батлагдсанаар эргэлтийн шинжтэй томоохон алхам болсон гэж Ажлын хэсгээс үзэж байна гэв.

Мөн Улсын Их Хурлын гишүүн, төсөл санаачлагчдын нэг Б.Пүрэвдорж хуулийн ач холбогдлын талаарх хэлсэн үгэндээ, нийгэм, олон нийтэд ил болсон “Жаст”-ын хэрэг өнөөдрийг хүртэл 10 гаруй жилийн турш өмгөөлөгч, мөрдөгч, яллагч, шүүгч дөрвийн дунд шийдэгдэлгүй явсныг жишээ татан онцлоод цаашдаа хүний эрхийг дээдэлдэг дэлхий нийтийн хандлагыг дагаж аливаа хэрэг, маргаан шүүхээр шийдэгддэг, эсвэл цагаатгагддаг тогтолцоог Монгол Улсад нутагшуулж байгаагаараа чухал хууль болсон гэдгийг мэдэгдсэн.

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн, төсөл санаачлагчдын нэг Ц.Сандаг-Очир батлагдсан хуулийн талаар үг хэллээ. Тэрбээр, МАН 2020 оны Улсын Их Хурлын сонгуулийн мөрийн хөтөлбөртөө томоохон амлалт авсны нэг нь эрх зүйн шинэчлэлийг гүнзгийрүүлэх, нийгэмд шударга ёсыг тогтоох зорилт тусгасныг дурдаад Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйл буюу авлига, албан тушаал буюу улс төр, нөлөө бүхий өндөр албан тушаалтнуудтай холбоотой гэмт хэргүүд нийгэм, олон нийтийн дунд сүр дуулиан болж байгаад усанд хаясан чулуу шиг замхардаг. Шүүх хуралдаанаас хэргийг мөрдөн байцаалтад буцаадаг шат дамжлагаас болж зарим нөхөд хугацаа хожих, ял завшдаг гажуудал бий болсон. Энэ гажуудлыг засаж, залруулах нь хуулийн гол амин судас болсныг тодотголоо.

Харин Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн гишүүн Д.Цогтбаатар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчөлт оруулах тухай хууль батлагдсанаар эрх зүйн салбарынхны сэтгэлгээнд томоохон өөрчлөлт, өндөр хариуцлага авчирна гэдгийг тодотгоод дэлхий нийтийн хандлагыг л бид хуульд тусгаж, тогтолцоог нь л сэргээж байгаагаа мэдэгдсэн.

Б.Энхбаяр:Парк болон бусад цэцэрлэгүүдэд мод, бутнаас өөр юм хэрэггүй шүү

НИТХ-ын төлөөлөгч Л.Хосбаяр хүүхдийн киноны уран бүтээлчидтэй уулзаж, хамтран ажиллах санал солилцлоо
НИТХ-ын төлөөлөгч Л.Хосбаяр хүүхдийн киноны уран бүтээлчидтэй уулзаж, хамтран ажиллах санал солилцлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
НИТХ-ын төлөөлөгч Л.Хосбаяр хүүхдийн киноны уран бүтээлчидтэй уулзаж, хамтран ажиллах санал солилцлоо

НИТХ-ын төлөөлөгч Л.Хосбаяр хүүхдийн киноны уран бүтээлчидтэй уулзаж, хамтран ажиллах санал солилцлоо

Хот, нийтийн аж ахуйн ажлыг эрчимжүүлэх 21 хоногийн аян үргэлжилж байна

ТББХ: “Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ

УИХ-ын дарга С.Бямбацогт Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, танхимын тэргүүн нартай уулзлаа

БОХХААБХ:Байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн М.Мандхайг нэр дэвшүүлэхийг дэмжиж, хууль тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Сангийн сайд З.Мэндсайхан: Таван  удаа хэлэлцээ хийсний үр дүнд хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах тохиролцоонд хүрлээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны эрх зүйн орчныг шинэчлэх багц хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ

Виртуал бүсэд бүртгэлтэй хуулийн этгээдэд татварын дэмжлэг үзүүлнэ

Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Скүүтерийг хуульчиллаа, харин хэрэгжилтийг хэн хариуцах вэ?

Нотариатын үйлчилгээг 100 хувь цахимд шилжүүлнэ

Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Өнөөдрөөс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй

Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд барьж буй цэцэрлэгийн барилгын ажил 88 хувьтай үргэлжилж байна

ОЮУТОЛГОЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙГ МОНГОЛД АШИГТАЙ ХУВИЛБАРААР ТОХИРОЛЦЛОО

Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг томилж, Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

ХХНББХ: Тамхины хяналтын тухай болон Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав

Эзэмшил, ашиглалтын газрын 50 метр хүртэлх талбайг угааж, өнгө үзэмжийг сайжруулан үүргээ хариуцлагатайгаар биелүүлэхийг уриаллаа

ЭЗБХ: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа

Шинэ Төв цэвэрлэхийн бүтээн байгуулалтад оролцсон бүх хүнд талархал илэрхийллээ

Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа

“Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо

УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ

АБГББХ: Монгол Улсын Засгийн газар болон Даян дэлхийн ногоон хөгжлийн институт хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөв

“Нээлттэй парламент” цэс И-Монголиа системд шинээр нэвтэрлээ

Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

Иргэдтэй уулзах танхим, Парламентын номын сангийн салбар уншлагын танхимыг нээлээ

Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын санаачилгыг дэмжин хамтран ажиллана

Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна

Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна

“Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа

Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсгол өнөөдөр болно

Олон улсын парламентын өдрийг “Эн тэргүүнд хүний эрх” уриатайгаар тэмдэглэнэ

ХБНГУ-ын Бундестаг дахь Герман-Төв Азийн парламентын бүлгийн дарга Кристиан Гёрке тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчилж байна

ТБХ:Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Байнгын хорооны тогтоолын төслийг батлав

ХХНББХ: Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа

Олон улсын парламентын өдрийг тохиолдуулан “Нээлттэй парламент” явуулын мэдээллийн төв ажиллаж байна

Нэр дэвшигчийн сонсголыг 2026 оны 06-р сарын 30-ны Мягмар гарагт зохион байгуулна