Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батзам Шивээговь сумын иргэдтэй уулзалт хийж 2020-2021 онд хийсэн ажлын тайлан болон 2022 онд хийгдэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын талаар тайлан мэдээлэл хүргэлээ.
Уулзалтад аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Содном, хэлтийн дарга нар болон Шивээговь сумын удирдлагууд, Засаг даргын харьяа агентлагуудын дарга нар оролцож иргэдэд мэдээлэл хүргэн иргэдийн асуултад хариулсан бол иргэдээс дараах асуулт, саналуудыг гаргалаа.
-Хүүхэд, залуусын хамрагдах боломжтой дугуйлан, сургалтын асуудал
-Гэр хорооллын хог хаягдал, цэвэрлэгээ
-Уул уурхайн тээвэрлэлтийн асуудал
-Хот хоорондын тээвэр болон аймаг, сумын хооронд зорчих тээврийн аюулгүй байдал, үнийг зохицуулах
-Иргэдийг соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлэх
-Зөвшөөрөлгүй уул уурхайн асуудал
-Жижиг дунд үйлдвэрлэл, хоршоог дэмжих
-Эмнэлгийн ажилчдын харилцаа хандлага, ёс зүйг дээшлүүлэх, хүнд суртлыг багасгах
-Халаалт дулааны асуудал
-Шинээр төгсөн ирж буй залуучуудыг дэмжих
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хөгжүүлэх төв байгуулах
-“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэх
-Бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлэх
-Ажлын байрыг нэмэгдүүлэх зэрэг саналуудыг хэлж байв.