УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар Хөгжлийн банкны асуудлыг Хянан шалгах түр хороог даргална
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
УИХ-ын гишүүд
Огноо
Унших
3 минут 56 секунд
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар Хөгжлийн банкны асуудлыг Хянан шалгах түр хороог даргална
Нийтлэсэн огноо:

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар Хөгжлийн банкны асуудлыг Хянан шалгах түр хороог даргална

Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооны хуралдаан өнөөдөр 09 цаг 20 минутад 63.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ.

Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ даргалж, Монгол Улсын Их Хурлын 2022 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор Хянан шалгах түр хороо байгуулагдсан.

Уг тогтоолд Хянан шалгах түр хорооны шалгалтын сэдэв, хүрээ хязгаарыг Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгахаар тогтоосон хэмээн хуралдааны эхэнд танилцуулав.

Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хуулийн 34.5-д “Түр хорооны даргыг түр хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар сонгоно” гэж заасны дагуу Түр хорооны даргад нэр дэвшүүлэх саналтай гишүүдийг нэрсийг авав.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг Монгол Улсын парламентын түүхэнд анх удаа Хөгжлийн банкны асуудлаар Хянан шалгах түр хороо байгуулах асуудлыг нэр бүхий 20 гишүүний санаачилгаар байгуулагдсан болохыг дурдаж, аливаа улс орны парламент нь ард түмний эрх ашгийг зөрчсөн хэрэгт хяналт тавих ёстой. Иймд хууль эрх зүйн өндөр мэдлэгтэй, ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байсан, мөн Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хуулийн ажлын хэсгийг ахалж байсан Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбатаарыг Түр хорооны даргаар нэр дэвшүүлэх саналтай байгаагаа хэлэв.

Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд, Монгол Улсын Хөгжлийн банкны асуудалд шударга, улстөрийн эр зоригтой, асуудалд бодитой ханддаг хүн байх ёстойг тэмдэглэж, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаярын нэрийн дэвшүүлэв.

Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал Хөгжлийн банкны асуудал нийгэмд маш их хүлээлт бий болгосон. Иймд зөв ойлголтыг нийгэмд хүргэх, хариуцлагатай ажлын өмнө нүүр тулж байгааг онцолж, парламентын цөөнхийн төлөөллөөс Улсын Их Хурлын гишүүн Т.Доржхандын нэрийг дэвшүүлэв.

Түр хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Б.Энхбаяр, Т.Доржханд нарын нэрийг дэвшүүлсэнтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр, Хөгжлийн банкны асуудалд улс төрийн манлайлагч, хуульч гишүүн байх нь зүйтэй хэмээгээд Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатарыг дэмжиж байгаагаа илэрхийлэн, өөрийн нэрээ татав.

Ингээд Хянан шалгах үүрэг бүхий түр хорооны даргаар нэр дэвшигч тус бүрээр санал хураалт явуулахад, Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар 75.0 хувь, Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд 25.0 хувийн саналаар тус тус дэмжигдэв.

Ийнхүү Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатарыг сонгох тухай тогтоолын төсөл батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар дэмжигдснээр хуралдаан өндөрлөлөө.

Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

АБГББХ: Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ
АБГББХ: Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
АБГББХ: Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ

АБГББХ: Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө

Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо

Цахим залиланг таних Zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа

Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагатай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр боллоо

Зөвшөөрөл олгох эрх бүхий албан тушаалтнуудад зориулсан сургалтад 110 албан хаагч хамрагдаж байна

Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ Азийн наадмын хошой аварга болов

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв

Тагнуулынхан улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан их хэмжээний алт илрүүлжээ

“Эрдэнэс Тавантолгой“ компани 16 жилд 20 мянган ажлын байрыг бий болгожээ

“Spark - UB startup town” хакатоны шилдэг багуудыг тодрууллаа

ТББХ: Ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Л.Соронзонболд Азийн хадгаламж, зээлийн хоршоодын холбооны гүйцэтгэх захиралтай уулзлаа

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

НИТХ-ын дарга Д.Ихбаяр Пусан хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нээлтэд оролцлоо

ХЗБХ: “Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудал, жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн бодлогын шийдэл боловсруулах талаарх санал солилцох” хэлэлцүүлэг зохион байгуулав

ХХНББХ: 2027 оны төсвийн төслийн талаар гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг дэмжсэнгүй

ӨБХ: Орон сууцны захиалгын хохирогчдын асуудлаар Засгийн газарт чиглэл өгсөн тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонсож, Монгол Улсын 2027 оны төсвийн төслийг хэлэлцэв

Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ

Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Цахим мөрийтэй тоглоомын гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг иргэдэд анхаарууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоор угтан авлаа

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

Ой, хээрийн түймрийн улмаас учирсан хохирлыг тогтоож, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ

Улсын хэмжээнд аравдугаар сард 40800 тонн АИ-92 шатахуун импортолжээ

ОУХМ Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо

ДЭМБ-ын Ерөнхий захирал болон Номхон далайн баруун бүсийн захиралтай уулзлаа

“Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” хэлэлцүүлэг зохион байгуулав

“Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” хэлэлцүүлэг зохион байгуулав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана