УИХ-ын гишүүн Б.Баярсайхан 2021 оны 11 дүгээр сарын 1-нд TV6 телевизийн “Хөндлөн утга” нэвтрүүлэгт оролцох үеэрээ “2021, 2022 онд улсын хэмжээнд байгаа бүх модон жорлонг байхгүй болгоно. Бүх дотуур байр дүш, халуун устай болно.
Хүүхдүүд бие засчхаад бүлээн усаар гараа угаадаг болно. Энэ олон зүйлийн суурь асуудлыг шийдэж байна.” хэмээн ярьж байжээ.
Тэгвэл эрхэм гишүүний энэхүү амлалт биелсэн үү?