Засгийн газраас Төсвийн хэмнэлтийн хуулийг баталж, Ерөнхий сайдын зүгээс аймаг нийслэлийн Засаг дарга удирдлагуудад төсвийн мөнгийг хэмнэх үүрэг чиглэл өгсөн.
Гэвч Ерөнхий сайдаас өгсөн тушаал шийдвэр бодит байдал дээр хэрэгжихгүй байгаа жишээ баримтууд олон гарч байна. Түүнчлэн нийслэл, аймаг дүүргийн удирдлагууд хэмнэлтийн хуулийг юман чинээ ч тоохгүй байгаагийн илрэл гэлтэй төсөв зарцуулалттай холбоотой зөрчлүүд гарах боллоо.
Тухайлбал, Дорноговийн Засаг дарга О.Батжаргал дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүн болох арьсан цүнхийг нийт 65 багийн дарга нартай шагнал болгон “бэлэглэжээ”. Түүний энэ үйлдэл нь Хэмнэлтийн хуулийг ноцтой зөрчсөн хэрэг төдийгүй Ерөнхий сайдын бодлогыг сөрсөн гэж хэлж болох үйлдэл юм.
Ийм дураараа аашласан том толгойтой дарга нарт хэзээнээс эхлэн хуулийн хариуцлага хүлээлгэх вэ, Ерөнхий сайдаа?
Амлалт.мн