Улсын их хурлын чуулганы өчигдрийн хуралдаан дуулиан, шуугианаар дүүрэн байлаа.
Чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Долоо биш таван жилээр тэтгэврээ тогтоолгох гэж байгаа иргэдээ ирэх хоёр дахь өдөр талбай дээр жагсаж, энэ хуулийг урагшлуулахгүй бол болохгуй нь ээ.
Эрх баригчид энэ хуулийг явуулах ямар ч сонирхолгүй байгаа юм байна. Тиймээс хоёр дахь өдөр ахмадууд жагсаалаа хийе. Би эхний ирсэн 200-300 хүнд автобусны мөнгө, халуун аарц өгнө. Нийт тэтгэвэр авч байгаа хүмүүсийн 93 хувь нь 400-500 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна. Тийм учраас жагсаал хийж байж 100-150 мянган төгрөгөөр тэтгэвэрээ нэмэгдүүлэх хэрэгтэй." гэлээ.