Ч.Лодойсамбуу: “Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, судалгааны шатанд ажиллаж байна
Огноо
Унших
9 минут 9 секунд
Ч.Лодойсамбуу: “Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, судалгааны шатанд ажиллаж байна
Нийтлэсэн огноо:

Ч.Лодойсамбуу: “Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, судалгааны шатанд ажиллаж байна

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл болон Монголын сэтгүүл зүйн салбарын мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл 2026 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдөр Төрийн ордонд УИХ-ын АН-ын бүлгийн дарга Б.Түвшин, УИХ-ын гишүүн А.Ганбаатар, Ц.Баатархүү, Ч.Лодойсамбуу, Ардчилсан намын Олон нийттэй харилцах бодлого хариуцсан нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж нартай уулзлаа.

Уулзалтад Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц, салбар хариуцсан дэд ерөнхийлөгч Н.Цэлмүүн, Ц.Мөнхбаатар, У.Уранцэцэг, Б.Баяртулга, “Глоб Интернэшнл” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Онон, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Ёс зүйн хорооны гишүүн Э.Энэрэл, ЮНЕСКО-гийн Мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн хөтөлбөрийн Монголын үндэсний хорооны дарга, “СИХҮТ” НҮТББ-ын гүйцэтгэх захирал Б.Дуламхорлоо, Канадын “Хууль ба ардчилал” төвийн гүйцэтгэх захирал Тоби Мендел зэрэг албаны төлөөлөл оролцов.

Уулзалтаар Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулга, Эрүүгийн хуульд гүтгэх гэмт хэргийг дахин зүйлчлэх санаачилга, сэтгүүлчдийн аюулгүй байдал, хэвлэн нийтэлснийх нь төлөө цагдан хорих, мөрдөн шалгах ажиллагаагаар залхаан цээрлүүлэх явдал, хэвлэл мэдээллийн байгууллага, редакцын хараат бус байдлыг хамгаалах асуудлаар санал солилцож, УИХ-ын гишүүдэд салбарын нэгдсэн байр суурийг танилцууллаа.

САЛБАРЫН МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГУУД НЭГДСЭН БАЙР СУУРЬТАЙ АЖИЛЛАНА

Уулзалтын эхэнд Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц салбарын мэргэжлийн болон иргэний нийгмийн байгууллагууд хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулах, сэтгүүлчдийн эрхийг хамгаалах чиглэлээр нэгдсэн байр суурьтай ажиллахаар хамтын ажиллагаагаа өргөжүүлж буйг танилцууллаа.

Канадын “Хууль ба ардчилал” төвийн гүйцэтгэх захирал Тоби Мендел Монгол Улсын хэвлэл мэдээллийн эрх зүйн орчныг сайжруулахад анхаарах дөрвөн үндсэн асуудлыг хөндөв. Үүнд:

* Гүтгэх гэмт хэргийг Эрүүгийн хуульд дахин оруулахгүй байх, маргааныг Иргэний хуулийн хүрээнд шийдвэрлэх;

* Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг олон улсын стандартад нийцүүлэн сайжруулж, батлуулах;

* Сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангах үндэсний механизмыг хэрэгжүүлэх;

* Сэтгүүлч, редакцыг шүүх, цагдаагийн ажиллагаагаар залхаан цээрлүүлэх SLAPP үзэгдлийн эсрэг эрх зүйн хамгаалалт бий болгох.

Тэрбээр сэтгүүлчийг шалгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дарамт шахалтын хэрэгсэл болгон ашиглах нь хэвлэн нийтлэх эрх чөлөө, иргэдийн мэдэх эрхэд сөргөөр нөлөөлж байгааг онцоллоо.

“Глоб Интернэшнл” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Онон Сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангах үндэсний механизмыг төрийн байгууллагуудын оролцоотойгоор хэрэгжүүлэх нь зөвхөн сэтгүүлчдийн эрхийг хамгаалаад зогсохгүй иргэдийн мэдээлэл авах, мэдэх эрхийг баталгаажуулах ач холбогдолтойг тэмдэглэв.

СЭТГҮҮЛЧИЙН ЭРХИЙГ МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААНЫ БҮХ ШАТАНД ХАМГААЛАХ ШААРДЛАГАТАЙГ ОНЦЛОВ

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Цахим сэтгүүл зүй хариуцсан дэд ерөнхийлөгч У.Уранцэцэг сэтгүүлчийг шалгаж байна гэх нэрийдлээр олон нийтийн дунд гэмт хэрэгтэн мэт ойлголт төрүүлж, эцэст нь гэм буруугүй болох тохиолдол гардаг. Энэ хугацаанд сэтгүүлчийн нэр хүнд, ажил мэргэжилд нөхөж баршгүй хохирол учирдаг тул хуульд тодорхой зохицуулалт шаардлагатайг илэрхийллээ.

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц сэтгүүлчийг өмгөөлөгч авах эрхээ бүрэн эдлэх боломж олголгүй баривчлах, цагдан хорих хугацааг сунгуулах зэрэг үйлдэл давтагдаж байгаад анхаарал хандуулахыг хүслээ.

МСНЭ-ийн Цахим сэтгүүл зүй хариуцсан Дэд ерөнхийлөгч У.Уранцэцэг “Хууль хяналтын байгууллагаас шалгаж байна гэх нэрээр сэтгүүлчийг элдэвээр буруутгаж, нийгэмд “гэмт хэрэгтэн” мэт ойлголтыг өгчихөөд эцэс төгсгөлд нь гэм буруугүй гэдэг. Энэ хугацаанд аль эрт сошиал түүнийг буруутгадагаа буруутгачихсан, нийгэмд нэр хүндгүй болчихсон байдаг. Энэ асуудлыг хуульд тодорхой байдлаар оруулах шаардлагатай гэж хардаг” гэв.

Хууль, ёс зүй хариуцсан дэд ерөнхийлөгч Ц.Мөнхбаатар эрх баригч намын 2024 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт сэтгүүлчийг хэвлэн нийтэлсний төлөө хорьж цагдах, хууль бусаар мөрдөн хавчих, үндэслэлгүйгээр хариуцлагад татах явдлыг зогсоохоор тусгасныг сануулж, уг амлалтыг хэрэгжүүлэхэд сөрөг хүчний хувьд УИХ дахь АН-ын гишүүдийг анхаарч ажиллахыг уриаллаа.

ЮНЕСКО-гийн Мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн хөтөлбөрийн Монголын үндэсний хорооны дарга Б.Дуламхорлоо МУИС-ийн судалгаагаар хэвлэл мэдээллийн салбарт хамаарах 113 эрх зүйн зохицуулалт байгаагийн 100 гаруй нь хэвлэл мэдээллийн байгууллагад хязгаарлалт тогтоосон, үүрэг болгосон агуулгатай болохыг танилцуулав. Тэрбээр SLAPP буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ашиглан залхаан цээрлүүлэх явдлыг таслан зогсоож, сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангах үндэсний механизмыг хэрэгжүүлэх шаардлагатайг онцоллоо.

Мөн өмнө боловсруулагдсан хуулийн төслийг өөрчлөлтгүйгээр батлуулах бус, салбарын санал, олон улсын стандартад нийцүүлэн сайжруулах нь чухал гэдгийг тодотгов.

Ч.ЛОДОЙСАМБУУ: ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ БОЛОВСРУУЛЖ, СУДАЛГААНЫ ШАТАНД АЖИЛЛАЖ БАЙНА

УИХ-ын АН-ын бүлгийн дарга Б.Түвшин Ардчилсан намын бүлгээс олон нийтийн мэдэх эрх, хэвлэлийн эрх чөлөөний эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр ажлын хэсэг байгуулан ажиллаж байгааг мэдээлэв. Тэрбээр салбарын байгууллагуудын саналыг нарийвчлан судалж, сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийтийн оролцоотой хэлэлцүүлэг өрнүүлэхээ илэрхийллээ.

УИХ-ын гишүүн А.Ганбаатар хуулийн шинэчлэл хийхийн өмнө салбарынхан ямар асуудлыг зохицуулах, хэний эрхийг хамгаалах талаар байр сууриа нэгтгэх шаардлагатайг онцолж, сэтгүүлчийг хэвлэн нийтэлснийх нь төлөө Эрүүгийн хуулиар шийтгэх ёсгүй, салбарын өөрийн зохицуулалтын механизмыг хөгжүүлэх хэрэгтэй гэв.

УИХ-ын гишүүн Ц.Баатархүү хиймэл оюун ухааны хөгжил, төрийн мэдээллийн ил тод байдал, иргэдийн мэдэх эрхийг хязгаарлаж буй хууль эрх зүйн зохицуулалтыг шинэчлэх шаардлагыг хөндлөө. Мөн Шүгэл үлээгчийг хамгаалах, Шилэн төсөв, Шилэн дансны эрх зүйн зохицуулалтыг цогцоор нь авч үзэх хэрэгтэйг тэмдэглэв.

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн өмнөх төслийг батлах боломжгүй гэсэн байр суурьтай байснаа илэрхийлээд өөрийн боловсруулж буй шинэчилсэн найруулгын төслийн талаар мэдээлэл өгсөн нь уулзалтын онцлох асуудал байв.

Тэрбээр “Миний бие “Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулаад судалгааны шатанд явж байгаа. Удахгүй та бүхэнд танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлэх болно.

Хуулийн гол үзэл санаа нь төр, сэтгүүлч, олон нийт хэн ямар эрхээ эдлэх вэ гэдгийг маш тодорхой ойлгомжтой болгоход чиглэж байгаа. Хэвлэлийн эрх чөлөөний дайсан зөвхөн төр биш. Заримдаа хэвлэлийнхэн өөрсдөө ч санаатай, санамсаргүй байдлаар эрх чөлөөнд сөргөөр нөлөөлдөг.

Энэ хууль зөвхөн хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн тухай бус нийт монголчуудын хэвлэн нийтлэх, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, түүнийгээ шүүн тунгаах эрх чөлөөний тухай хууль байх ёстой. Та бүхнээс тодорхой санал, судалгааг бичгээр авах хүсэлтэй байна” гэв.

Уулзалтын төгсгөлд АН-ын бүлгийн дарга болон гишүүд хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах, төрийн мэдээллийн үйл ажиллагаа болон хараат бус хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагааны заагийг тодорхой болгох, сэтгүүлчдийн хараат бус ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, иргэдийн үнэн бодит мэдээлэл авах эрхийг хангах чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийллээ.

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл болон мэргэжлийн байгууллагууд цаашид хуулийн шинэчлэлд салбарын нэгдсэн саналыг тусгуулах, сэтгүүлчдийн эрх, аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр УИХ болон холбогдох байгууллагуудтай хамтран ажиллана гэдгийг онцлов.

"Хэвлэлийн эрх чөлөө бол зөвхөн сэтгүүлчдийн эрх ашиг бус, иргэн бүрийн мэдэх, мэдээлэл авах, үзэл бодлоо илэрхийлэх эрхийн баталгаа" тул та бүхнийг үбх талаар дэмжижн ажиллах болно гэж УИХ дах АН-ын гишүүд хэлснээр уулзалт өндөрлөв.

Ц.Мөнх

Amlalt.mn

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: НӨӨЦИЙН МАХ БЭЛТГЭН НИЙЛҮҮЛЭХ ТОГТОЛЦООГ ҮНДСЭЭР НЬ ШИНЭЧИЛЖ БАЙНА
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: НӨӨЦИЙН МАХ БЭЛТГЭН НИЙЛҮҮЛЭХ ТОГТОЛЦООГ ҮНДСЭЭР НЬ ШИНЭЧИЛЖ БАЙНА
 
Монголчууд “Тэнгэрийн үнсэлт“ бүтээлээрээ тэргүүн байр эзэллээ
Монголчууд “Тэнгэрийн үнсэлт“ бүтээлээрээ тэргүүн байр эзэллээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!
 
 
Монголчууд “Тэнгэрийн үнсэлт“ бүтээлээрээ тэргүүн байр эзэллээ

Монголчууд “Тэнгэрийн үнсэлт“ бүтээлээрээ тэргүүн байр эзэллээ

Нэг их наяд төгрөгийн ногдол ашгийг улсын төсөвт төвлөрүүлэхээр шийдвэрлэлээ

Нэг их наяд төгрөгийн ногдол ашгийг улсын төсөвт төвлөрүүлэхээр шийдвэрлэлээ

Төв цэнгэлдэх хүрээлэнд “Өвлийн идэш” өргөтгөсөн худалдаа болно

Төв цэнгэлдэх хүрээлэнд “Өвлийн идэш” өргөтгөсөн худалдаа болно

Ч.Лодойсамбуу: “Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, судалгааны шатанд ажиллаж байна

Ч.Лодойсамбуу: “Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, судалгааны шатанд ажиллаж байна

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: НӨӨЦИЙН МАХ БЭЛТГЭН НИЙЛҮҮЛЭХ ТОГТОЛЦООГ ҮНДСЭЭР НЬ ШИНЭЧИЛЖ БАЙНА

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: НӨӨЦИЙН МАХ БЭЛТГЭН НИЙЛҮҮЛЭХ ТОГТОЛЦООГ ҮНДСЭЭР НЬ ШИНЭЧИЛЖ БАЙНА

“Сугалаагүй цэцэрлэг” бодлогын дүнд хүүхдийн хамран сургалт 96 хувьд хүрчээ

“Сугалаагүй цэцэрлэг” бодлогын дүнд хүүхдийн хамран сургалт 96 хувьд хүрчээ

Д.Цогтбаатар: Сэтгүүлчдийн байгууллага, сэтгүүлчид өөрсдөө эрхийнхээ төлөө тэмцэхгүй юм бол хэн ч тэдний төлөө дуугарахгүй

Д.Цогтбаатар: Сэтгүүлчдийн байгууллага, сэтгүүлчид өөрсдөө эрхийнхээ төлөө тэмцэхгүй юм бол хэн ч тэдний төлөө дуугарахгүй

Б.Чимидийн нэрэмжит шагналд нэр дэвшүүлсэн бүтээлийг хүлээн авна

Б.Чимидийн нэрэмжит шагналд нэр дэвшүүлсэн бүтээлийг хүлээн авна

Сэтгүүлчдийг хамгаалах үндэсний механизмыг бүрдүүлэх эхлэлийг тавилаа

Сэтгүүлчдийг хамгаалах үндэсний механизмыг бүрдүүлэх эхлэлийг тавилаа

Туул гол дагуу Нисэх, Сонсголон орчимд 14.5 га талбайд олон жил хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэлээ

Туул гол дагуу Нисэх, Сонсголон орчимд 14.5 га талбайд олон жил хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэлээ

Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна

Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна

Хятад хэлний төрөлжсөн сургалттай сургуулиудын шилдэг сурагчдад тэтгэлэг гардууллаа

Хятад хэлний төрөлжсөн сургалттай сургуулиудын шилдэг сурагчдад тэтгэлэг гардууллаа

Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна

Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна

Хүннү хотод дөрвөн үерийн хамгаалалтын суваг байгуулж байна

Хүннү хотод дөрвөн үерийн хамгаалалтын суваг байгуулж байна

ТӨРИЙН АЛБАНЫ ГҮЙЦЭТГЭЛИЙН УДИРДЛАГЫН ЦАХИМ СИСТЕМД 444 БАЙГУУЛЛАГЫН 23,482 АЛБАН ХААГЧ БҮРТГЭГДЖЭЭ

ТӨРИЙН АЛБАНЫ ГҮЙЦЭТГЭЛИЙН УДИРДЛАГЫН ЦАХИМ СИСТЕМД 444 БАЙГУУЛЛАГЫН 23,482 АЛБАН ХААГЧ БҮРТГЭГДЖЭЭ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв

Тендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна

Тендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна

УИХ-ын дарга C.Бямбацогт: Ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталлаа

УИХ-ын дарга C.Бямбацогт: Ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталлаа

Бүгд найрамдах Польш Улсын Сеймийн дэд маршал Дорота Ниэджиэла тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Бүгд найрамдах Польш Улсын Сеймийн дэд маршал Дорота Ниэджиэла тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

НИТХ дахь Ардчилсан намын бүлэг: Нийслэлийн төсвийн тодотгол, санхүүжилтийг хариуцлагатай нь хамт хэлэлцэх шаардлагатай

НИТХ дахь Ардчилсан намын бүлэг: Нийслэлийн төсвийн тодотгол, санхүүжилтийг хариуцлагатай нь хамт хэлэлцэх шаардлагатай

Япон улсын Итабаши хоттой ногоон байгууламж, соёл, боловсролын чиглэлд хамтран ажиллана

Япон улсын Итабаши хоттой ногоон байгууламж, соёл, боловсролын чиглэлд хамтран ажиллана

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2026 оны 42 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2026 оны 42 дугаарын тойм

Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа

Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа

“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна

“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна

ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН НОГДОЛ АШГИЙГ ИРГЭДЭД ХҮРТЭЭХ БОДЛОГО ҮР ДҮНГЭЭ ӨГЧ ЭХЭЛЖ БАЙНА

ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН НОГДОЛ АШГИЙГ ИРГЭДЭД ХҮРТЭЭХ БОДЛОГО ҮР ДҮНГЭЭ ӨГЧ ЭХЭЛЖ БАЙНА

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ГОВИЙН УСНЫ АСУУДЛЫГ НЭН ТЭРГҮҮНД ТАВИНА

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ГОВИЙН УСНЫ АСУУДЛЫГ НЭН ТЭРГҮҮНД ТАВИНА

Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа

Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын албан хаагчид “Ёс зүй, харилцаа, хандлага” сэдэвт сургалтад хамрагдлаа

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын албан хаагчид “Ёс зүй, харилцаа, хандлага” сэдэвт сургалтад хамрагдлаа

Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслүүдийг аж ахуйн нэгжүүдэд танилцууллаа

Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслүүдийг аж ахуйн нэгжүүдэд танилцууллаа

ӨБХ: Иргэд, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг сонсож, хэлэлцлээ

ӨБХ: Иргэд, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг сонсож, хэлэлцлээ

УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав

УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав

ЭЗБХ: Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

ЭЗБХ: Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна

Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна

“Бриллиант апартмент-1” орон сууцны төслийн хохирогчид ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд хандлаа

“Бриллиант апартмент-1” орон сууцны төслийн хохирогчид ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд хандлаа

Нийслэлийн 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэж, НИТХ-ын хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлэгт шилжүүллээ

Нийслэлийн 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэж, НИТХ-ын хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлэгт шилжүүллээ

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ӨМНӨГОВЬ АЙМГИЙН УДИРДЛАГУУДАД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ ХАНГУУЛАХ ХУГАЦААТАЙ ҮҮРЭГ ӨГЛӨӨ

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ӨМНӨГОВЬ АЙМГИЙН УДИРДЛАГУУДАД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ ХАНГУУЛАХ ХУГАЦААТАЙ ҮҮРЭГ ӨГЛӨӨ

ШАДАР САЙД Н.НOМТОЙБАЯР ТУРК УЛСЫН ЭЛЧИН САЙД, ХУДАЛДААНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

ШАДАР САЙД Н.НOМТОЙБАЯР ТУРК УЛСЫН ЭЛЧИН САЙД, ХУДАЛДААНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК 2027 ОНООС НОГДОЛ АШИГ ОЛГОНО ГЭДГЭЭ ЗАХИДЛААР МЭДЭГДЛЭЭ

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК 2027 ОНООС НОГДОЛ АШИГ ОЛГОНО ГЭДГЭЭ ЗАХИДЛААР МЭДЭГДЛЭЭ

ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖЛЭЭ

ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖЛЭЭ